x

Монголын шүүхэд үл итгэдэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхийн өмнө өөрөө зогсоно

УИХ-ын нэгдсэн чуулганд шинээр томилсон сайд нараа хөтөлж оруулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр ч том “хийтэй” мэдэгдэл хийчихлээ.  

Эхлээд тэр “Т.Бадамжунайгийн охин надаас өшөөгөө авна гэж мессеж бичсэн. Ийм дарамт шахалт аваад баймааргүй байна” гэж чуулганы индэр дээрээс хэлсэн. Атал тэр мэдээлэл нь худал болохыг Т.Бадамжунайгийн охин Б.Гаваа баталж, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ хоёр луу явуулсан мессежээ задалсан.

Хоёр дахь нь “Хотын дарга асан Э.Бат-Үүл гэр хорооллын барилгажилтаас хулгайлсан мөнгөөрөө Эрдэнийн төгөл нэртэй хотхон байгуулчихаад дотор нь сууж байгаа”гэж  мэдэгдсэн. Э.Бат-Үүл энэ гүтгэлгийг нь үгүйсгэж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандах байлгүй. Л.Оюун-Эрдэнийг бодвол шүүх, хуулийн байгууллагаар ясаа цайтал явчихсан хүн болохоор.

Сануулахад, хотын дарга асан Э.Бат-Үүлийн хувьд 2016 онд МАН засгийн эрх авсныхаа дараа гэр хорооллын барилгажилт төсөлтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн сүүлийн хоёр сонгуулийн хугацаанд шалгаж, шоглож, шүүхээр гэм буруугүй гэдгээ тогтоолгосон. Энэ хугацаанд Л.Оюун-Эрдэнэ сайдын нэрлэсэн “Эрдэнийн төгөл” хотхонтой холбоотой ямар ч хэрэг маргаан гараагүй. Хэрвээ Э.Бат-Үүл үнэхээр гэр хорооллын барилгажилтаас мөнгө завшсан байгаад хэргийг шалгалгүй нуун даргадуулсан бол Э.Бат-Үүл биш, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө хариуцлага хүлээж таарна.

Харамсалтай нь, Ерөнхий сайдын энэ мэдээллийн араас манай зарим хэвлэл мэдээлэл, сэтгүүлч нар “Гэр хорооллын барилгажилтыг дампууруулж, олон айлыг орон гэргүй болгосон хүн шүү дээ” гэдэг улиг болсон өмнөх мэдээллээ эргэж сэвээд эхэллээ. Гэхдээ нэг зүйл баталгаатай. Гэр хорооллын барилгажилтыг гацаасан хүн нь Э.Бат-Үүл биш, 2016 оны сонгуулийн дараа гарч ирсэн МАН-ын засаг, хотын дарга, удирдлагууд. Сонгуулиар ялалт байгуулж гарч ирэнгүүтээ гэр хорооллын барилгажилтад төсөвлөсөн 40 тэрбум төгрөгийг  эргүүлж татаад санхүүжилтгүй зогсоосон. Тэгээд Э.Бат-Үүлийн үед тавьсан дэд бүтцийн шугамууд дээр өөрсдийн компаниудаа оруулж ирээд, ашгаа хийгээд явчихсан. Энэ тухай Э.Бат-Үүл биш, 2020 оны сонгуулийн дараа Нийслэлийн Засаг даргаар томилогдсон Д.Сумъябазар өөрийн амаар хэлсэн шүү дээ. “Гэр хорооллын барилгажилтыг гацаасан хүн нь Э.Бат-Үүл биш, манай нам шүү. Э.Бат-Үүлийн хувьд алдаж оносон зүйл байж болох ч энэ бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нь манай намын хийх ёстой ажил шүү” гэж хэлээд явсан.

Ер нь бол, том зургаар  нь харвал гэр хорооллын барилгажилтыг зогсоосон нь Э.Бат-Үүлийг хорлох гэсэн атгаг санаа ч биш, барилгажилт дээр эргэж болох том мөнгөнд л шунасан хэрэг. Эзэн, хаяггүй мөнгийг нууж болох ганц салбар бол барилгын компаниуд байдаг. Энэ шалтгаанаар МАН-ынхан Э.Бат-Үүлийн үед гэр хорооллын барилгажилтад оролцож байсан бүх компанийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад өгчихөөд өөрсдийн компаниудыг оруулж ирээд явсан. Үр дүнд нь барилгын салбарт үнийн ямар их хөөрөгдөл, хөөсрөл бий боллоо доо. Энэ бүх мөнгө МАН-ын дарга халаас руу л орсон. Өөрөөр хэлбэл, барилгын компаниудын эрх баригч намд өгсөн авилгыг нийслэлчүүд төлөөд явж байгаа.

Бэлээхэн жишээ байна шүү дээ. Манай Ерөнхий сайдын Хэнтийн Батноровт хоёр тэрбум төгрөгөөр бариулсан “Андлалын хөшөө” нэртэй дуулиант бүтээн байгуулалт байна. Хөшөө баригдаж дууссаны дараа иргэд хэл ам хийгээд, төсөвт өртөгтэй харьцуулаад шүүмжлээд эхлэнгүүт “Зохиогчийн эрхийн маргаантай” гэж худал хэлээд нураасан. Хөшөөг барьсан гүйцэтгэгч компани хоёрхон өдрийн дотор мөнгөө төсөвт буцааж тушааж байлаа. Хэрвээ иргэдийн шүүмжлэл, бухимдал газар авч, хөшөөг нураахад хүрээгүй бол энэ хоёр тэрбум төгрөг Л.Оюун-Эрдэнийн халаасанд орох байсан нь тодорхой.

Энэ бүхнийг өнгөрсөн хэрэг гээд орхидог байлаа ч сая Ерөнхий сайдын чуулганы хуралдаан дээр хийсэн мэдэгдэл бол хотын дарга асныг яалт ч үгүй “эрүүгийн гэмт хэрэгт гүтгэсэн” гэмт хэрэг, бүрэн төгс үйлдэгдсэн гэмт хэрэг мөн. Өнгөрсөн хугацаанд манай хичнээн ч сэтгүүлч, соошил хэрэглэгчид бусдыг гүтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр шүүхийн хаалга татаж, эрүүгийн гэмт хэрэгтэн болов. Харин өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө энэ зүйл ангиар ял сонсож магадгүй болоод байна. Шүүх засаглал, хараат бус шүүх рүү цаг үргэлж дайрч давшилж, “авилгад идэгдсэн, хонгилын шүүх” гэж яллаж ирсэн Ерөнхий сайдад Монголын шүүх харин ч нэг “авилгад идэгдээгүй”, “хараат бус шүүх”  гэдгээ нотолж харуулаасай.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Л.ОЮУНЭРДЭНЭ (172.69.252.168)
    ҮХТЛЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОХГҮЙ ! ЭМ ХҮНИЙ 13 Н АРГА БАШИРАА ХЭРЭГЛЭНЭ !
    2023 оны 10 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 55 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top