x

Э.Бөхбат: Суурь боловсролд нь суулгаж байж зөв хандлагатай жолооч төрнө

School police, Children police, Kinder police зэрэг арга хэмжээнүүдийг зохион хэрэгжүүлж байгаа Тээврийн цагдаагийн албаны урдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Тээврийн хэрэгслийн хүүхэд тээвэрлэлт ямар байх ёстой вэ? Тогтсон стандарт бий юу?

-Арваннэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхлэх замын хөдөлгөөний дүрмээр иргэдэд маш ойлгомжтой болгож өгсөн. Хуучин нь тодорхой бус заалтууд их байсан. Одоо бол маш тодорхой болгож 10 хүртэлх насны хүүхдийг тусгай зориулалтын суудал болон тусгай зориулалтын хамгаалах хэрэгсэлгүйгээр тээвэрлэхэд хариуцлага тооцохоор болсон. Монгол Улсад байгаа 800 мянга гаруй тээврийн хэрэгслийн 51 хувь нь буруу талдаа рультэй. Буруу талдаа рультэй тээврийн хэрэгслийн 70 гаруй хувь нь хүүхэд тээвэрлэхэд оролцдог. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зориулалтын хамгаалалттай арын суудалд суулгаж тээвэрлэх шаардлага тавьж байна. Хүүхдийг дандаа буруу тээвэрлэчихээд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулагдсан зорчих хэсгийн бус газраар хөдөлгөөнд оролцдог. Ер нь замын хөдөлгөөнд оролцож хүүхэд тээвэрлэж байгаа бүх хүмүүсийн 97 хувь нь буруу тээвэрлэдэг. Тэгэхээр гуравхан хувь нь л хүүхдээ ардаа суулгаж бүс бүслүүлдэг байх нь. Тэгээд л жилд нас барж буй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болоод байгаа дийлэнх хувь нь буруу тээвэрлэлт, гарц гаргалгаагүй газраар гарах буруу үлгэр дуурайл үзүүлснээс болж үүсч буй эндэгдэл юм. Дээрээс нь энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг хүүхдүүдэд олгодог сургалт, сурталчилгаа, системгүй байгаатай холбоотой.

-Хүүхдийн зориулалтын автобусууд бүгд стандарт шаардлагыг хангаж чадаж байгаа юу? Хүрэлцээ бага гээд асуудал их харагддаг.

-Хүүхдийн автобусны MNC гээд стандарт батлагдсан байдаг. Заавал хүүхэд автобусаар тээвэрлэж хичээлд хүргэ гэсэн заавар тушаалтай байж байж л сургуулиуд бүрэн хамрагдах байх. Өнгөрсөн жилүүдэд явж байсан хүүхэд тээвэрлэлтийн зориулалттай автобусуудын тоо буурчихсан. 20 гаруй хувиар. Хүүхэд тээвэрлэх автобусны жолооч нь маш өндөр хариуцлагатай байх шаардлагатай. Ер нь хүүхэд тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, ашиглалтын журмыг маш сайн баримталсан, үзүүлэлт сайтай тээврийн хэрэгсэл байх ёстой. Энэ асуудлыг бүх шатандаа хэрэгжүүлж хийвэл, ялангуяа 11 нас хүртэлх хүүдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах нь хүүхдийн автобусыг хариуцаж буй тухайн сургууль жолоочийн үүрэг. Хүүхдийн автобусыг бүх сургуулиудад нэвтрүүлэх, илүү олон болгох шаардлагатай байна. Яагаад гэвэл 300 гаруй мянган хүүхдийг тээвэрлэж байгаагийн 70 гаруй хувь нь авто машинаар тээвэрлэдэг. Үлдсэн нь явганаар тээвэрлэлт байгаа. Автомашинаар тээвэрлэлтийг хүүхдийн автобус руу шилжүүлбэл өдөр хичээл нь ордог 50 мянган хүүдийг хэдэн автобусаар зөөвөрлөбөл зохих. Эргээд 50 мянган хүүхэд зөөх автомашины тоо буурна. Энэ нь мэдээж замын хөдөлгөөний түгжрэл сааталд сайнаар нөлөөлнө шүү дээ. Үүнээс зам тээврийн осолд өртөх хүүхдийн тоо буурах, сэргийлэгдэх олон сайн тал харагдаж байна.

-Эцэг эхчүүд хотын төвийн сургуулиудын сургалт сайн гээд харьяаллын бус сургуулиудад хүүхдээ өгөх сонирхол их байдаг. Тэгэхээр энэ нь хүүхдийн автобус гэж гаргахад хүндрэл чирэгдэл ихтэй байх болов уу?

-Энэ асуудлыг маш их тавьдаг. Жишээ нь: Баянзүрх дүүргээс хоёр гурван дүүрэг дамжиж Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хүүхдээ сургуульд өгдөг. Хаа байсан Сонгинохайрхан дүүргээс Хан-Уулд дүүрэгт хүүхдээ зөөдөг гэх мэт тоо баримтаараа бидэнд гарсан байгаа. Тэр чиглэл болгонд автобус гаргана гэдэг их эрсдэлтэй, төвөгтэй асуудал. Сонгинохайрхнаас нэг хүүхэд Хан-Уул руу зөөхөөр дүүрэг дамнан автобус явахад ямар хүндрэл гарахыг тооцох хэрэгтэй. Хичээлийн цагийн хуваарь, харьяаллаар нь хүүхдээ сургуульд нь оруулах, түүнийхээ дагуу явах шаардлага гарч ирж байна.

-Хүүхдийн хичээлийн хуваарьт замын хөдөлгөөний аюулгүйн дүрмийн талаар оруулах хэрэгтэй байна гэсэн. Энэ талаар Боловсролын яаманд хандаж үзсэн үү?

-Маш олон удаа хандсан. Дорвитой хариу өгөөгүй л байна. Хүүхдийн суурь боловсролд суулгаад өгвөл ирээдүйн зөв хандлагатай жолооч төрөх магадлал өндөр. Өглөө хичээл ажил орох, тарах цаг ойролцоо болоод байгаа. Түүгээрээ нэг дор шамбааралдаад гүйлдээд байдаг болсон. Үүн дээр шинжлэх ухааны гаргалгаатай аргачлалуудыг зохион байгуулах, бусад орнуудын туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Өглөө ажлын цагийг эрт болгох, түүнийгээ дагаад эрт тардаг гэртээ гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх ийм арга хэмжээ авах шаардлага байна. Төр засгаас зөв бодлого шийдвэрийг дэмжээд өгвөл иргэд нь ч гэсэн зөв шийдвэр санааг дэмжээд зөв хандлага гаргадаг эерэг үзэгдлүүд зөндөө байдаг. Гэтэл одоо эцэг эхчүүд нь зургаан цагт тараад хүүхдүүдээ долоон цагт аваад найм гэж хариад гэр бүлдээ зориулах цаг зав ер гарахгүй байна шүү дээ. Илүү цагаар харсан багш нарт нь мөнгө илүү цагийн мөнгө цуглуулж өгдөг, багш нарыг 2-3 цагаар илүү ажиллуудаг. Жижүүрийн багш гэдэг шинэ ажлын байр бий болоод байна. Энэ тал дээр манай боловсролын байгууллагууд авч байгаа санал сэтгэгдэл дээр хамтран ажиллаач ээ. Орой есөн цагт хүүхдээ аваад буцаад өглөө долоон цагт ажилдаа гардаг эцэг эхчүүдийн гэр бүлдээ өнгөрүүлж буй цагийг судлаад үзээч ээ гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас боловсролын байгууллагуудад хүргүүлээд байгаа.

-School police хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацааг өнгөрүүллээ. Араас нь Kinder police, children police зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. School police хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хүүхдүүдийн зам тээврийн осолд өртөх тоо хэр буурсан бэ?

-2018 оны эхний есөн сарын статистик тоо баримтаас үзэхэд 2017 оны эхний есөн сард 1298 хүн зам тээврийн осолд ямар нэгэн байдлаар өртсөн байна. Энэ онд 997 болж 23.2 хувиар буурсан. Гэмтсэн хүүхдийн тоо 874 байсан бол 699 болж 21 хувиар буурчээ. Амь нас хохирсон хүмүүсийн тоо харин нэмэгдсэн харагдаж байна. Энэ яагаад гэвэл сургуулийн орчинд ажиллаж байгаа хүмүүсээс шалтгаалахгүй болохоор нэмэгдсэн байх магадлалтай. 2017 онд зам тээврийн ослоор нас барсан хүүхдийн тоо 53 байсан бол 2018 онд 31 болж 40.05 хувиар буурлаа. Гэмтсэн хүүхэд 150-111 болж 26 хувиар буурсан. Энэ бүх үзүүлэлтүүд School police хөтөлбөртэй шууд хамааралтай. Энэ ажлын үр дүн гэж харж байна. Цаашид бид сургууль, эцэг эх, багш нартайгаа хамтраад Kinder police, Children police гэх хөтөлбөрүүдийг эхнээсээ хэрэгжүүлээд эхэлсэн. Бүх талаасаа харилцан хамтарч ажиллаад нэг нэгнийгээ сайн дэмжээд өгвөл энэ бүх харамсалтай тоо баримт илүү буурна гэж харж байна.

-Хөдөө орон нутгийн замд гэр бүлээрээ автомашины ослоор нас барах тохиолдлууд их байдаг. Орон нутгийн замуудад цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-2017, 2018 оны нэгдүгээр улирлаар нас барсан гэмт хэргийн тоог авч үзэхэд 60-70 хувь нь орон нутгийн зам дээр гарсан тохиолдлууд байна. Орон нутгийн зам дээр гарч буй зөрчлүүд маш тодорхой. Хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, буруу тээвэрлэлт гэсэн хамгийн энгийн зүйл дээр зөрчил гаргадаг. Хөдөө орон нутгийн замд мэдээлэгдсэн байдал замын тэмдэг тэмдэглэгээ байдаггүй. Тийм нөхцөл байдлаас үүссэн зөрчлүүд л байдаг. Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар саяны энэ хэдэн шалтгааныг засаж залруулж хөдөлгөөнд оролцооч ээ. Дээрээс нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл удаан хугацаагаар барих нь бас нэгэн гэмт хэрэг үүсэх нөхцөл болдог. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ тэр үйлдлээ зөв гүйцэтгэх, хол ойрын гэрлээ шилжүүлэхдээ онцгой анхаарах, буруу талдаа рультэй машин зогсолтоо буруу хийснээс болж осол гарах шалтгаан болдог. Хамгийн их ажиглагдаж байгаа зөрчил нь хэт ядарсан үедээ жолоо барьж хөдөлгөөнд оролцох. Дандаа онхолдох мөргөлдөх байдлаар амь насандаа аюул учруулдаг. Онхолдоно гэдэг нь хурд хэтрүүлсэн нь туйлын тодорхой. Хэт ядарсан, согтуу хүмүүс урсгал сөрнө. Эгнээгээ өөрчлөнө, гэрлээ шилжүүлэхгүй, хаа хамаагүй зогсоно. Бусдадаа төвөгтэй. Ийм төрлийн зөрчлүүдээс болж орон нутгийн зам дээрх нас баралтын тоо өссөн байгаа. Бид орон нутгийн зам дээр хяналт шалгалтыг өөрсдийн биеэр хийж байгаа юм. Жишээ нь: Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 2-3 цагхурд хэмжихэд хурд хэтрүүлдэг жолооч байхгүй болчихдог. Тэгэхээр нь за энд хурд хэтрэх зөрчил гардаггүй юм байна. Жолооч нар ухамсартай сайн болж гээд 2-3 км цаана очоод дахиад хэмжилт үзэхэд хурдыг 50-70 хувиар хэтрүүлж байгаа зөрчил илрэх жишээтэй. Тэгэхээр манай жолооч нар зөрчил илрүүлдэг камерийн өмнө юм уу, хяналт шалгалтын цагдаагийн алба хаагчийн өмнө зөрчиж болохгүй. Бусад үед дүрэм зөрчиж болно гэсэн буруу зуршлаасаа салаач ээ. Цагдаагийн байгууллагаас Орон нутгийн зам хөдөлгөөний соёл аяныг дөрвөн сарын хугацаанд зохион байгуулсан. Энэ хугацаанд харин орон нутгийн замын осол буурсан. Энэ аяны хүрээнд орон нутгийн аюултай 64 байршилд анхааруулах самбаруудыг байршууллаа. Цаашид үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллах болно. Үүнээс орон нутгийн замд гарч байгаа осол, зөрчил, гэмт хэргүүд тодорхой хэмжээгээр буурна гэж найдаж байна.

-Зам тээврийн осол нь урдчилан сэргийлж болох, таслан зогсоож болох насбаралтдаа ордог шүү дээ. Үүнд хувь хүний ухамсар л чухал байх?

-Хувь хүний ухамсрын үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, цагдаагийн байгууллагын хамтарсан ажиллагаа зэрэг 4-5 хүчин зүйлээс хамаарч урьдчилан сэргийлэгдэж болох нас баралт. Хувь хүний ухамсрын соёлд маш олон хүчин зүйл хамаарна. Дээрээс нь дүрмээ мэдэхгүй, мэдсэн ч биелүүлдэггүй нь хамгийн гол хүчин зүйлүүд.

-Жолооны сургуулиуд хэр чанартай жолооч бэлгэдэг вэ?

-Жолооны сургуулиудад чанартай бэлтгэгдсэн байсан бол зам тээврийн осол хэрэг бага гарах байх. Үйлдэгдэж байгаа зам тээврийн осол хэргийн дийлэнх нь 0-5 жилийн дотор тээврийн хэрэгсэл барьж буй нөхдүүд л байдаг. 12-оос дээш жил тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүсийн дунд осол гаргах нь маш бага байдаг. Нийт осол зөрчлийн 17 хувийг л эзэлдэг. Тэгэхээр 0-5 жил жолоо барьж байгаа хүмүүсийг жолооч гэж хэлэхгүй. Зам дээр жолооч бэлтгэгдээд байна уу, тэнд бэлгэгдээд байна уу гэдэг туйлын тодорхой.

-Children police хөтөлбөр хэзээнээс хэрэгжих вэ?

-Зарим дүүрэг сургуулиудад эхнээсээ хэрэгжээд эхэлсэн. Children police нь сургууль руугаа ганцаараа ирж, очдог хүүхдүүдийн гэрээсээ сургууль хүрэх маршрутад хяналт тавьж хүүхдийг хараа хяналттай сургуульд нь очуулах, хариулах хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр хэрэгжснээр хүүхдүүдэд хамааралтай осол гэмтэл, гэмт хэргийн гаралт буурна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Kinder police хөтөлбөр хэзээнээс хэрэгжих вэ?

-Арваннэгдүгээр сарын нэгнээс гэж төлөвлөсөн. Бид хантааз хэрэгслүүдээ захиалчихсан ирэхийг нь хүлээж байна. Ирэнгүүт нь хөтөлбөрөө эхлүүлнэ. Цэцэрлэгийн орчинд хүүхдийг хэрхэн зөв тээвэрлэн хүргэж байна. Зам гарц гаргалгааг хэр зөв гарч байна гээд бүх тал дээр хяналт тавина. Бидний энэ хөтөлбөрийг дэмжин ажиллахаа нэлээд олон цэцэрлэг илэрхийлж, хамтран ажиллахаар болсон. Цаашид нийслэлийн бүх цэцэрлэгүүдтэй хамтран ажиллана.

-Kinder police-ийн сургалт бий юу?

-Цэцэрлэг бүрт хүүхдийн тээвэрлэлтийн дүрэм журам хэрэгтэй материалыг бүгдийг нь тараасан байгаа. Бэлтгэл ажлаа дуусаад шууд хүмүүсээрээ хяналтаа тавиулж эхлүүлнэ. Эцэг эхчүүд биднийг дэмжин, хүүхдийнхээ төлөө хамтран ажиллаасай.

-Зөрчил гаргавал яах вэ? Удаа дараа зөрчвөл ямар арга хэмжээ авах уу?

-Эхний ээлжинд сануулга өгнө. Удаа дараа анхааруулаад зөрчлөө засахгүй бол хүүхдийг нь сургууль цэцэрлэгээс нь хасах хүртэл арга хэмжээ авна.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоолоо 14 цаг 54 мин Монгол-Японы харилцаа1990-1998 16 цаг 45 мин Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг Их Британи улс нийлүүлнэ 17 цаг 14 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 17 цаг 22 мин Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож байна 17 цаг 31 мин Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа 17 цаг 34 мин Ж.Золжаргал: Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих хэрэгтэй 17 цаг 43 мин Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 17 цаг 47 мин Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар 17 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 17 цаг 54 мин Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо Уржигдар 16 цаг 20 мин Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ Уржигдар 16 цаг 16 мин Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш Уржигдар 16 цаг 13 мин Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) Уржигдар 16 цаг 06 мин Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ Уржигдар 15 цаг 49 мин Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа Уржигдар 15 цаг 45 мин ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв Уржигдар 13 цаг 32 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв Уржигдар 11 цаг 52 мин Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна Уржигдар 11 цаг 30 мин Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ Уржигдар 11 цаг 17 мин
iИх уншсан
Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Хөгжимчин Боб Дилан өөрийн зурсан зурагтай ном гаргана Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвэ... Ц.Дөчинесөнжил: Тэдний хүссэн үнээр газраа зарвал миний амьд... Трамп, Путин нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа "Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав Өнөөдөр болох үйл явдлын тойм Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын...
Top