x

Л.Оюун-Эрдэнэ: Нийслэл дэх авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ ЕСДҮГЭЭР САРЫН БАЙДЛААР ДӨРВӨН ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ, 2022 ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 48 ХУВИАР ӨСЖЭЭ

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойших нэг жилийн хугацаанд гарсан үр дүн, 2024 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Тус тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Экспорт 2023 оны эхний есөн сарын байдлаар 11 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс хоёр тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Түүнчлэн нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшин буюу 47 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28 сая тонноор өслөө.

Гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системийг нэвтрүүллээ. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд уул уурхайн биржийн тогтолцоог нэвтрүүлж, энэ сарын 02-ны байдлаар нийт 7.5 сая тонн нүүрс, 101 мянган тонн төмрийн баяжмал нээлттэй арилжлаа.

Тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “C” зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд бүрэн шилжүүлээд байна.

Улмаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2023 оны есдүгээр сарын эцсийн байдлаар дөрвөн тэрбум 124 сая ам.долларт хүрч, 2022 оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар буюу 1.3 тэрбум ам.доллароор өслөө.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийх үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Ирэх онд  60 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсвийн төсөлд тусгасан, энэ зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллана" гэж Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдлээ.

НИЙСЛЭЛД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ “ТАВАН Ш” АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдэх төлөвлөгөөний хүрээнд дараах чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагуудад үүрэг болгоод нийслэл дэх авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.

Үүнд:

1. Нийслэлд 5Ш ажиллагааг идэвхжүүлэх, цогц шалгалт хийх

2. Нийслэлийн эрх зүйн орчныг шийдэх

3. Бүтцийн цогц реформ хийх

4. Нийслэлийн амьдралын чанарын стандартын шинэтгэл хийх

5. Төлөвлөлтгүй газар олголт, хот байгуулалтын алдааг засах

Энэ зорилтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох улс төрийн шийдвэр гаргаж буйгаа тэрбээр танилцуулжээ.

“Нийслэлд үүссэн асуудлуудыг шийдвэрлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ хэллээ.

Товч мэдээ

Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекстан Улс болон Гүрж Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус хэлэлцэн дэмжив.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 8 цаг 23 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 8 цаг 27 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 8 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 8 цаг 36 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 10 цаг 41 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 10 цаг 48 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 11 цаг 8 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 11 цаг 13 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 11 цаг 17 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 11 цаг 25 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 11 цаг 30 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 12 цаг 2 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top