x

Х.Нямбаатар: Намайг ажлаа аваад ядаж сар болсны дараа "угаадас" цацаарай

МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилохыг 100 хувь дэмжжээ. 

Шинэ Хотын дарга Х.Нямбаатар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайдаас маш олон үүрэг чиглэл, даалгавар өнөөдөр авлаа. Нийслэл хотод 5Ш ажиллагааг эрчимжүүлэх, худалдан авалттай холбоотой ажиллагааг ил тод, нээлттэй болгох, газар олголт, барилга хот төлөвлөлттэй холбоотой харилцаануудыг бүхэлд нь цахимжуулах гэх мэтчилэн олон үүрэг даалгаврыг тэмдэглэж авсан.

Нийслэл бол маш олон асуудалтай их айл. Улаанбаатарын түгжрэл хамгийн дээд цэгтээ хүрчихсэн байна. Импортын автомашины хязгаарлалт огт хийгдэхгүй байгаа.

Нэг амиар олон автобус шинэчлэх гэсэн бодлого сая уначихлаа. Эдгээр худалдан авалттай холбоотой харилцааг эцэслэн дуусгах, нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлыг хийнэ. 

Аравдугаар сарын сүүлээс агаарын бохирдол ихэснэ. Энэ асуудлыг бууруулах зэрэг ажлууд байна.

Би өнөөдөр гурван цаг гаруй Ерөнхий сайдаас хоттой холбоотой бодлого, чиглэл авлаа. Миний хувьд ч, Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд ч ажилд томилогдъё гэдэг санаачилга гаргаагүй. Энэ бол цэвэр Засгийн газрын тэргүүний шийдвэр байсан. Иймээс хүндэтгэлтэй хүлээж авсан" гэлээ. 

Мөн тэрээр "Надаас өөр хувилбар байхгүй гэж хэлсэн. Мэдээж хотын даргаар томилогдсон тохиолдолд алсдаа хэрэгтэй шийдвэрийг гаргана гэж бодож байна.  Улаанбаатар хотод заримдаа автомашинууд тэг зогсдог асуудал бий. 

Өнөөдөр автомашинд импортын ямар нэгэн хязгаарлалт алга. Иймд алсдаа эм мэт тустай, ойрын үедээ давс мэт гашуун зарим шийдвэрийг гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байгааг эртхэн хэлэх нь зүйтэй байх.

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд ажлын тайлангаа тавина. Би хол явахгүй. Тиймээс иргэдтэй уулзаж, асуудлыг нь шийдвэрлүүлнэ. Би сэтгэлгүй хүн биш. Намайг сонгосон иргэдтэйгээ болон тус дүүргийн Засаг даргатай нь хамтран ажилласаар байх болно. Нийслэлийн намын хороон дээр хэн нэгэнтэй зөрчилдсөн зүйл байхгүй. Хэн нэгэн хүний талаар хэвлэл мэдээллийн байгууллагад матаас өгч байсан удаагүй. Нам, улстөрийн хүчин дотооддоо эв нэгдэлтэй байх нь сонгуульд ялах хүч болдог. Гэхдээ энэ бол буруу зүйлийг нууж хаа гэсэн үг биш.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 8 цаг 23 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 8 цаг 27 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 8 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 8 цаг 37 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 10 цаг 42 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 10 цаг 49 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 11 цаг 9 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 11 цаг 13 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 11 цаг 18 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 11 цаг 26 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 11 цаг 30 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 12 цаг 2 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top