x

"Ногоон автобусны" хэрэг Ардын намыг задалж мэдэхээр болов

Нийслэлийн төв талбайд дэлгэж үзүүлсэн “ногоон автобусны” дуулиан эрх баригч МАН-ыг бүхэлд нь самарч мэдэхээр болов. Нийслэлийн авто замын түгжрэл хариуцсан Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сайд сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч түүний асуудлыг хэлэлцэхээс өмнө хотын дарга Д.Сумьяабазар албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр буучихлаа.

Хэдийгээр хотын дарга “Би хэн нэгний шахалт дарамтгүйгээр, өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа шүү” гэдэг үгийг дахин дахин хэлсэн боловч харин ч эсрэгээрээ ойлгогдохоор болчихлоо. Бүр тодорхой хэлбэл, тэр өчигдөр орой сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ “Худалдан авах ажиллагаанд би оролцоогүй. Автобусны нийлүүлэлтийг хийсэн компаниудтай уулзаж байгаагүй. Хувийн хэвшлээр дамжуулахыг Д.Амарбаясгалан дарга өөрөө санаачилсан” гэсэн нь хотын даргыг ажлаа өгөх болсон шалтгааныг илүү ойлгомжтой болгов.

Хоёрдугаарт, өчигдөр үдээс өмнө болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны  дараа Д.Сумьяабазар Төрийн ордонд сэтгүүлчидтэй тааралдах үеэрээ "Энэ бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн худалдан авалт. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд. Нийслэлд эрх шилжүүлэх замаар орж ирсэн. Худалдан авах ажилд би огт оролцоогүй. Анхнаасаа оролцохгүй гэдгээ хэлсэн. Нэг бол хотын төсөвт суулга, үгүй бол өөрсдөө хий гэж хэлсэн. Хуулийн байгууллага шалгаад буруутай гэж үзвэл хариуцлага хүлээхэд бэлэн" гэсэн байна. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсаныхаа дараа бодлоо гэнэт өөрчилж, чөлөөгдөх өргөдлөө өгчээ.

Тэгэхээр хотын даргыг өргөдлөө өгөхийг хүссэн хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болж таарч байна. Ерөнхий сайд түүнийг “УИХ-ын сонгуулийн өмнө дэгдсэн энэ асуудал манай намд хүнд хохирол учруулж мэднэ. Та өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх нь намын эрх ашигт нийцнэ” хэмээн шахсан тухай зарим хэвлэлээр мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд кабинетаа бүтэн авч үлдэхийн тулд хотын даргаар “туг тахисан” бололтой. Харин Д.Сумьяабазар сайд өчигдөр хийсэн мэдэгдлээрээ ногоон автобусны хэргийн ард хэн байгааг бараг нэрлэчихлээ.

Хэдийгээр Д.Сумьяабазарын хувьд хотын даргын суудлаас буусан ч гэлээ МАН-ын хамгийн том масс болох Нийслэлийн намыг тэргүүлж байгаа хүн. Түүнийг нь Ерөнхий сайд байлаа ч өөрчлөх боломжгүй. Тэгээд ч Д.Амарбаягалангийн нэрийг зүгээр нэг цохоогүй нь ойлгомжтой. Дээр нь УИХ-ын дарга Г.Занданшатар энэ худалдан авалтын талаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулна гэж хэлээд түр хороо байгуулчихсан байдаг. Тэгэхээр “ногоон автобусны” гэх энэ хэрэг МАН-ын толгой хэсгийг задалж мэдэхээр болчихлоо. 

Дээр нь өнгөрсөн наадмаар болсон үеэр усны гамшиг, хүний амь хохирсон асуудал. Хотын даргын нураахаар шийдсэн "Авилга" хорооллын авторууд нь одоогийн Засгийн газарт ороод суучихсан байгаа. Ерөнхий сайд өөрөө "хэргийн газар" дээгүүр явах үеэрээ "Авилга" хорооллыг барих зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж ам гарсан боловч үүнд оролцсон Шадар сайд С.Амарсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нар одоо ч ажлаа хийсээр байгаа. Хотын дарга байхдаа Д.Сумьяабазар нэг удаа шүд зуугаад, тэсээд өнгөрсөн. Одоо бол тэр тэвчээр нь дууссан юм шиг харагдаж байна.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2 цаг 5 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2 цаг 7 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 2 цаг 7 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 2 цаг 8 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 2 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 2 цаг 12 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 4 цаг 4 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 4 цаг 8 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 4 цаг 9 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 4 цаг 10 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 4 цаг 11 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 4 цаг 12 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 4 цаг 14 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 4 цаг 15 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 5 цаг 21 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 5 цаг 31 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 5 цаг 46 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 5 цаг 49 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 6 цаг 2 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 6 цаг 56 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top