x

Ж.Чинбүрэн: Өндөр хөгжсөн орны эрдэмтэн судлаачдаас суралцах нь хөгжлийн хурдасгуур болдог

Цус, шээс, шүлс зэрэг биологийн бусад шингэний биопси шинжилгээг ашиглан барууны орнуудад хавдрыг илрүүлэх технологийг хэдийнэ нэвтрүүлж, амжилттай туршиж эхэлжээ.

Оношилгооны өндөр ач холбогдолтой гэж тооцогдож буй энэхүү шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр эрдэмтэд, эмч нар судлан, ажиллаж байна.

Хүний биед хавдар өвчний дохио илрээгүй байхад ч урьдчилан сэргийлэх арга хэмжээнд үр дүнтэй болох нь батлагдсан тус шинжилгээний талаар танилцуулсан “MiPHX-ийн биологи, эсийн үүрэг ба баталгаат тоон тодорхойлолт” сэдэвт арга хэмжээ өнөөдөр Шинжлэх ухааны академийн төв байранд боллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Бидний урилгыг хүлээн авч, туршлагаа хуваалцахаар ирсэн профессор Майкл В.Паффл талархал илэрхийлье. 

Монгол улсыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл мэндийг хамгааах, нэн ялангуяа дундаж насжилтыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх нь чухал байна. Энэ зорилгыг биелүүлэхэд өндөр хөгжсөн орны эрдэмтэн судлаачдаас суралцах, хамтран ажиллах нь хурдасгуур болдог. Энэ хүрээнд дөнгөж өчигдөр Нобелийн шагнал хүртээд байгаа орчин цагийн молекул, биологийн мэдээллийн арга техникийн тухай профессор Майкл В.Паффл бидэнтэй хуваалцаж байгаад таатай байна. Цаг үеэ олсон чухал зүйл юм. Судалгаа шинжилгээ гэдэг асар их санхүү, олон арван жил зарцуулагддаг. Хэдий тийм ч гэсэн үүний ололт, амжилт нь олон мянган хүнийг эмчлэх боломжийг олгож байдаг билээ.

Германы Техникийн их сургуулийн Тэнхимийн эрхлэгч, Молекул-физикийн ухааны профессор Майкл В.Паффл манай улсад ирж, өөрийн мэдлэг оюунаа хуваалцаж, туршлага солилцож байгаад талархаж байна" гэлээ. 

Хорт хавдрыг эрт үед нь буюу үүсээгүй байхад нь илрүүлэх, оношлох, эмчилгээний олон төрлийн сонголт хийх боломжтой талаар профессор Майкл В.Паффл анагаах ухааны оюутнууд, багш нарт хуваалцлаа. 

Өнөөдөр Молекул-физикийн ухааны профессор Майкл В.Паффлын илтгэл, асуулт хариултууд явагдсан бөгөөд маргааш бүтэн практик дадлага хийгдэх юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.140)
    Маш их баярлалаа эмчээ.
    2023 оны 10 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 8 цаг 24 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 8 цаг 28 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 8 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 8 цаг 37 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 10 цаг 43 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 10 цаг 49 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 11 цаг 9 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 11 цаг 14 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 11 цаг 19 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 11 цаг 26 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 11 цаг 31 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 12 цаг 3 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top