x

"Эрдэм Транс" ХХК автобусны арлын дугаар, оныг засварлаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй

Монголд оруулж ирсэн БНСУ-ын "Daewoo" үйлдвэрийн 100 автобусны асуудалтай холбоотойгоор АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. 

Н.Тэмүүлэн:

-"Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг нийтийн тээвэртэй холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Ажлын хэсэг байгуулагдаад цөөн хоног болж байгаа. Энэ хугацаанд “Тэнүүн Огоо” ХХК-ийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар нийт дөрвөн хүний таван объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Уг дөрвөн этгээдийг 48 цагийн хугацаагаар баривчлах арга хэмжээг прокурорын зөвшөөрлийн дагуу явуулсан.

Мөрдөх байгууллагын зүгээс дээрх дөрвөн этгээдийг цаашид үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзээд холбогдох саналыг гаргасан. Прокурорын байгууллагаас саналыг үндэслэлтэй гэж үзвэл цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхийн байгууллагаас шийддэг.

Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, үргэлжилж байгааг тодотгож хэлэх нь зүйтэй байх. БНСУ-ын "Daewoo" компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд Солонгосын Элчин сайдын яаманд хуульд заасны дагуу мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна.

Дээрх хэрэгт холбогдуулан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гадаадын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүсэж байгаа. Иймд БНСУ-ын Ерөнхий прокурорын газар болон Вьетнам улсын Нийгмийн аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллахаар ажлын хэсэг төлөвлөж байна.

"Тэнүүн Огоо" компанийн нийлүүлсэн ногоон автобусны гэх асуудлаас гадна нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Эрдэм Транс" компани нь Солонгосын "Hyundai" маркийн автобусыг импортлон оруулж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймээс "Эрдэм Транс" компанийн гүйцэтгэх захиралд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 8 цаг 22 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 8 цаг 26 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 8 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 8 цаг 35 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 10 цаг 40 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 10 цаг 47 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 11 цаг 7 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 11 цаг 12 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 11 цаг 16 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 11 цаг 24 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 11 цаг 29 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 12 цаг 1 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top