x

Нийслэлийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг угтан НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Ахмадын хороо хамтран ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг 32 дахь жилдээ зохион байгууллаа. Арга хэмжээнд нийслэл дэх ахмадуудын төлөөлөл болсон 1200 өндөр настан оролцсон юм.

Энэ үеэр улс, нийслэлийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан есөн ахмадыг НИТХ, Нийслэлийн Засаг дарга, Монголын ахмадын холбооны Хүндэт тэмдгээр шагнаж, 10 ахмадад дурсгалын зүйл гардуулав. Шагнал хүртсэн ахмадууд дунд боловсролын салбарт 40-45 жил ажилласан, шидэлтийн спортын төрлийн Азийн рекордыг арван удаа шинэчлэн тогтоосон, байгаль экологийн чиглэлээр эрдэм шинжилгээний 310 гаруй бүтээл туурвисан зэрэг хүндтэй үйл бүтээсэн ахмад настнууд багтаж байна.

Шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Ахмад буурлуудын эрх ашгийг хамгаалан, тэдний дуу хоолой болж, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Нийслэлийн Ахмадын хороонд талархал илэрхийлье. Төрөөс ахмад настны зөвлөх үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлт, өрхийн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хамарсан сургалт, үйлчилгээ зэргийг зохион байгуулан, өндөр настнуудаа хамруулж байна. Цаашид ахмадуудын хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээрх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ өндөр настнуудын оролцоонд түшиглэх болно” хэмээсэн юм.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тунхаглаж, манай улс 1992 оноос уг өдрийг тэмдэглэх болсон. Нийслэлийн хэмжээнд ахмадын 605 байгууллага, 214 ордон, өргөө, танхим, ахмадад ээлтэй 47 байгууллагад 2400 гаруй идэвхтэн ажиллаж, ахмад настанд чиглэсэн урлаг, спорт, соёлын арга хэмжээг зохион байгуулж байна.

Мөн нийслэлд нийт 171,000 өндөр настан байдаг бөгөөд энэ нь улсын нийт өндөр настны 49.7 хувь юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 8 цаг 22 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 8 цаг 26 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 8 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 8 цаг 36 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 10 цаг 41 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 10 цаг 48 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 11 цаг 8 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 11 цаг 12 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 11 цаг 17 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 11 цаг 25 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 11 цаг 29 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 12 цаг 1 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top