x

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо. Эхний хэлэлцүүлгээр өвөлжилтийн бэлтгэл болон Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд НИТХ дахь ажлын хороод болон намын бүлгүүд санал, дүгнэлтээ хэлсэн юм.

Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс 734 арга хэмжээний санал ирсэн бөгөөд бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангаж, нийгэм, эдийн засагт оруулах ач холбогдол, нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болон урьдчилсан нөхцөл, бэлтгэл хангагдсан байдал, санхүүгийн эх үүсвэрийн баталгаа зэрэг нөхцөл, шаардлагуудыг харгалзан эрэмбэлж, төсөлд тусгажээ. Төслийг үр дүнд суурилсан буюу тодорхой байх, хэмжиж болохуйц, хүрч болохуйц, бодитой, цаг хугацаатай байх гэсэн төлөвлөлтийн үндсэн шаардлагыг баримталж, цогц байдлаар боловсруулсан байна.

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг Хотын хөгжлийн индекстэй уялдуулан хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн үндсэн зургаан бүлэгтэй байхаар боловсруулсан. Энэ хүрээнд нийт 143 үр дүн бүхий 418 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийг түшиглэн "Эрүүл мэндийг дэмжих” төв шинээр байгуулан, хүлэмжийн аж ахуйн талбайн хэмжээг нэмж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний улирлын хэлбэлзлийг бууруулах, төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 91 үйлчилгээг шилжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн. Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимжүүлэх, авто замын сүлжээг нэмэгдүүлэх ажлуудыг төлөвлөгөөнд тусгасан байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Нийслэл Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлж байгаа олон ажил бий. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа УИХ-аар шинэчлэн батлуулсан. Үүний цаана нийслэлчүүдийн эрх ашиг бий. Тус хуулиар нийслэл бонд гаргах эрхтэй болсон нь одоо ажил хэрэг болоод явж байна. Мөн өмнө нь жилд зөвшөөрөлгүй 100 хүрэхгүй гарааш буулгадаг байсан бол одоо 7000 гаруй гарааш буулган, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байгаа. Хашаа, хайс буулгах ажил мөн үргэлжилж буй. Энэ хэрээр хотын өнгө үзэмж сайжирч байна. Түүнчлэн Хотын стандартыг баталж, нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Яармаг, Зайсангийн гүүр зэрэг бүтээн байгуулалтыг үндэсний компаниуд хийж, эхнээсээ ашиглалтад орж байна.

Улаанбаатар хотоос төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд нэгдэн УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог байгууллаа. Эрх зүйн шинэтгэл, эдийн засгийн бие даасан байдлыг УИХ, Засгийн газрын түвшинд дэмжиж, хамтран ажиллаж байгаа. Улаанбаатар хотын санхүүгийн эх үүсвэрийг цаашид нэмэгдүүлэх ёстой. Үүний тулд, мөн тулгамдсан олон асуудлыг шийдэхээр Улаанбаатар хотын багц хуулийг өргөн барих гэж байна" хэмээлээ. Тэрбээр мөн НИТХ дээр улс төржмөөргүй байна гэдгийг тодотгосон.

Төлөөлөгчдөөс 42 санал гарч, НИТХ дахь ажлын хороо, намын бүлгүүдээс гарсан саналуудыг тусгаж, Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг батлав.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 8 цаг 21 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 8 цаг 25 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 8 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 8 цаг 34 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 10 цаг 39 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 10 цаг 46 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 11 цаг 6 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 11 цаг 11 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 11 цаг 15 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 11 цаг 23 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 11 цаг 28 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 12 цаг 0 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top