x

Монголын 10 дахь, Хөвсгөлийн анхны цахилгаан станц

Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос зүүн урд 2 км-ын зайтай 10 мВТ-ын нарны цахилгаан станц баригдаж эхлээд, ажлынхаа 60 гаруй хувьд ороод байна.

Олон зуун нарны толь угсарч байгааг хараад Мөрөнгийн оршин суугчид цахилгааны хүчдэл дийлэхгүй гэх “зовлон”-гоос салах нь гэж баярлаж буй биз. Яг үнэндээ ус буцалгагч, халуун тогоо хоёр зэрэг залгахад шийт нь унадаг, ид ачааллаар цахилгаан тогоотой хоол хоёр цаг "дуншдаг" зэрэг нь Сөүлээс Улаанбаатар руу цаг гаруй нисдэг, Америк дахь ажлаа Монголын хээр талаас хийдэг болсон энэ цагт том зовлон.

Ингэж бодоод Хөвсгөлд хааяахан очдог би хүртэл алга ташиж буй энэ хөрөнгө оруулалтад. Тэгтэл энэ станц цахилгаанаа ганц Хөвсгөлийнхөнд биш баруун бүсийн 20 000 хэрэглэгчид нийлүүлэх юм байна.

Газар дээр нь ажиллаж буй Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн инженер Г.Хишигдэмбэрэл “Энэ төсөл суурилагдсан хүчин чадлын хувьд бага боловч өвлийн оргил ачааллын үед Хөвсгөл аймгийн Мөрөнгөөр дайрч Завхан аймаг дахь Тэлмэн дэд станц руу урсан өнгөрдөг эрчим хүчний 50 хувийг хаана. Алтай-Улиастайн эрчим хүчний систем рүү урсаж байгаа урсгалыг сааруулна гэсэн үг. Энэ хоёр аймаг тус бүрт нарны цахилгаан станц ашиглалтад орсон. Мөрөнгийн станц Дарханы 10 мВТ-ын нарны цахилгаан станцтай нэг өргөрөгт суурилагдсан. Тиймээс хангайн бүсэд амжилттай ажиллана гэдгийг Дарханы станцаас харж болно. Энэ станц доголдолгүй, асуудалгүй ажиллаж буйг бид бүгд харж байгаа” гэж танилцуулав.

Мөрөнгийн нарны цахилгаан станцтай ижил станц Завхан аймагт 2022 оноос ажиллаж эхэлсэн бол Говь-Алтай аймагт энэ сард ашиглалтад орсныг уншигчид мэдсэн байх.

МӨРӨНГИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ОНЦЛОГ

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлээр Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж 10 мВТ хүчин чадалтай нарны цахилгаан станц нь:

-Монгол Улсын 10 дахь нарны цахилгаан үүсгүүр. Хөвсгөл аймгийн анхны цахилгаан станц.

-Жилдээ 20 сая кВт/ цаг цахилгаан үйлдвэрлэж, 20 000 хэрэглэгчид түгээнэ.

-Төвийн эрчим хүч болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийн алдагдлыг эрс бууруулна.

- Монгол Улсад байгаа нарны цахилгаан станцуудаас цахилгааны чанарыг сайжруулах тоноглолоор, мөн хуучин GIS системийн орон зайг 10 дахин багасгаж, автоматжуулсан дэвшилтэт технологиороо давуутай.

-Жил бүр 16 000 тн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулахаас сэргийлж, цэвэр усны хэрэглээг 145 000 тн-оор бууруулан өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт болон дулааны хангамж тасалдах эрсдэлээс хамгаална. Хэрэв нүүрсээр ийм хэмжээний цахилгаан үйлдвэрлэсэн бол 145 000 тн цэвэр ус хэрэглэх нь.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж байгаа станцын барилгын ажилтай танилцсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Олон улсын түвшинд Олон улсын хамтын нийгэмлэг нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах зорилт дэвшүүлээд байна. Монгол Улс энэ зорилтыг хангах бүрэн боломжтой улс. Монгол Улс эрчим хүчний шилжилт хийх томоохон алхмыг хэдийнэ эхлүүлсэн. Хувийн хэвшлийн оролцоотойгоор сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж байна. Мөн АХБ-ны санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төсөл” хэрэгжүүлж, үүнийхээ хүрээнд нарны станцууд байгууллаа. Үүний нэг нь Хөвсгөлд баригдаж буй энэ станц. Дотоодынхоо төдийгүй Зүүн хойд Азийн хэрэглээг хангахуйц нар, салхины эрчим хүчний нөөц Монголд бий. Энэ нөөц боломжоо ашиглаж чадвал хөрш орнууддаа эрчим хүч экспортлох, ногоон устөрөгч үйлдвэрлэх бололцоо ч байна” гэж онцолжээ. 

Мөн “АХБ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дуудлага худалдаа буюу аукционы замаар нийлүүлдэг систем рүү шилжихэд нь хэд хэдэн орныг дэмжиж, хамтран ажиллаж байна. Үйл ажиллагаа ил тод, өрсөлдөөний зарчмаар явагдсанаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн зардлыг үлэмж бууруулах бололцоотой. Ингэж чадвал сэргээгдэх эрчим хүчний зардал нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаас буурна” гэсэн байна.

Тэрбээр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчөөр томилогдохоосоо өмнө эрчим хүчний мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Монгол орны сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хоёр жил гаруй хугацаанд хамтарсан туршлагатай юм. 

Д.Даваадулам /mnb.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • мчжэ (172.69.252.169)
    манайх 2 л хөрштэй тэр хоёр маань монголоос эрчим хүч экспортлох нь ч юу л бол
    2023 оны 09 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 41 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 50 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 1 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 9 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top