x

Өрийн тоолуур, одон медаль, жендэр, дүрэмт хувцас

Нэг.

Монгол Улсын гадаад өр 2023 оны эхний хагас жилийн байдлаар 33.8 тэрбум ам.доллар боллоо гэж Үндэсний статистикийн хороо зарлажээ. Сүүлийн арван жилд энэ тоо гурав дахин, хүүгийн хэмжээ 40 дахин өссөн гэж эдийн засагч тооцоолсон байна. Барагцаалбал, нийт өрийн гуравны нэг Засгийн газрын, гуравны хоёр нь хувийн компаниудын, түүний тэн хагас Оюутолгойн зээл гэх мэтчилэн задарна.

Бид энэ их өрийг төлж чадахаасаа өнгөрч байх шиг. Сангийн сайд Б.Жавхлан үе үе өрийн гайхамшигтай менежмент хийлээ, төлбөр тулчихсан байсан бондийг бага хүүтэйгээр солилоо, улс орноо аварлаа гэж зарладаг. Гэхдээ энэ бол өмнөх өрийг дараачийн өрөөр төлж хойшлуулсан төдий учраас 2030 он гэхэд бид хүүнд гүйцэгдэнэ гэсэн тооцоо бас байна. Хонь мянга хүрэхээр алж идэх хонь олдохгүйн үлгэрээр хэдэн арван их наядын өртэй болсон бид тэртээ алсад бүдэгхэн улалзаж буй цорын ганц найдвар “манай хойч үе төлчих байх өө”-г эс тооцвол тоохоо ч больжээ.

Гэхдээ бид зүгээр сууж таарахгүй, сүрийг үзүүлье. Монгол Улсын гадаад өрийн тоолууртай дэлгэцийг Сүхбаатарын талбайн урд Төрийн ордон руу харуулж зооё. Тэндээс манай гурав “Өмнө зүгт өрийн тоолуур бий гэдгийг надад өглөө бүр сануулж бай” гэж худлаа ч хамаагүй томроод сууж байг. Даанч тэр зүгт манай өрийг хойт зүгийнхэн шиг өршөөхгүй, жишээлбэл, Монгол банкны своп хэлцлийг 2011 оноос хойш сунгасаар байгаад хуримтлагдсан хоёр тэрбум доллар Монгол Улсын өрөнд тооцогддог эсэхийг би мэдэхгүй байна, яадаг ч байсан хятадууд түүнийгээ хэзээ нэгэн цагт заавал буцааж авч байж сална. Ер нь салах ч үгүй биз.  

Аймаар дарамттай дэлгэц санагдвал өрийн тоолуурыг эхний удаад цахимаар хийж болох. Америк ах нарын бэлэн туршлага энд байна. Манайхаас өөр, дотоод өр хэдий ч бид санаа авахуйц, төрөл, ангилал тус бүрээр, нэмэлт бүх мэдээлэлтэй.

Эндээс "амьдаар" нь үзнэ үү:

(Цахим явдал хариуцсан Н.Учрал сайдад хандав)

Хоёр.

Нууц албанд зүтгэсэн хүний гавъяаг төр засгаас үнэлж шагнахдаа нэрийг нь илчлэхгүйн тулд нууцалдаг байх. Гэтэл энэ багадаад (мэдээж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхол, Чингэс хаан одонгууд нээлттэй) салбарын гавъяат болон төрийн бусад одон медаль хүртэгсдээс амсуулж байгаа мэт хэдхэнийг зарлаад бусдыг нууцлаад байх юм. Үүнээс болж зарим найз нөхөд, танилуудаа “одон тэмдэгт” болж зэрэг зиндаа ахисныг цаг тухайд мэдээгүй учраас энд тэнд тааралдаад баяр хүргээгүй хэрэгт нэг биш удаа орлоо, “Би гавъяат болсноо гудамжинд зарлаад явах уу” гэж амаа алгадуулж үзлээ. Төр иргэнээ сэмээрхэн “үнсчихээд” байхад би яалтай билээ?

Төрийн нууцад хамаараагүй бол одон, медалийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад овог нэрийг одон медаль, гавъяа зүтгэлтэй нь бүрэн жагсаачихад яагаад болохгүй гэж? Тэнд алдарших нь эзэндээ ч нэр төртэй баймаарсан.

Ерөнхийлөгч зарлигдсан цол, одон медалиа бүгдийг өөрөө зүүж өгдөг байх ёстой гэж бодлоо. Тэгвэл ядахдаа хөл гараа цуцахыг бодоод Ерөнхийлөгч хэмжээ хязгаартай олгоно. Тэгдэггүй учраас яам, агентлаг, нийслэл, дүүрэг, сум хороо, бараг л байгууллага болгон дээр “Ерөнхийлөгч өгчихөөрэй” гэсэн, ямар ч сүр сүлдгүй арга хэмжээ болох юм.

Гурав.

Жендерийн үндэсний хороог Хүний эрхийн үндэсний комисст нэгтгэе. Чиг үүрэг нь элбэг багтаад орчихно. Тэгэхгүй бол энэ хороо төрийн байгууллага, албан тушаалтнуудаас бичиг цаас, ам тангараг, төлөвлөгөө, тайлан нэхэж залхааж байна гэнэ. Удалгүй хаа нэгтээ жендер судлалаар эрдэмтэн доктор бэлтгэх сураг дуулдав. Жендерийг яаж ч өөрөөр тайлбарлаад нэгдүгээр тавьдаг зорилго нь эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд тавих явлал болжээ. Би 200 хувь дэмжиж байна, харин үүнийгээ яг энэ чиглэлээр төрөлжсөн, мэргэшсэн, төрийн агентлагийн хэмжээнд хүрч томорсон, төсөв санхүү нь тэрбум тэрбумаар хэмжигддэг болсон ХЭҮК-ын хүрээнд хийвэл илүү үр дүнд хүрнэ.

Өнөөдөр Жендерийн үндэсний хороо Бага тойруугийн нэгэн барилгын талыг эзэлдэг. Урьд нь Куба улсын ЭСЯ байрлаж, түүнээс өмнө Жамсрангийн Самбуу болон тухайн үеийн нам, төрийн бусад зүтгэлтнүүд амьдарч байсан түүхэн барилга. Одоо тэр барилгыг суллаад төрийн олон яам, агентлагийн нэгэнд өгч дахиад нэг тансаг офис барих зардал мөнгө, газрыг хэмнэсэн нь дээр.

Дөрөв.

Хичээл сургууль жигдэрч сурагчийн дүрэмт хувцасны асуудал ирэх зун “үнэ өслөө, чанаргүй байна, Хятадаас орууллаа” гэж дахин шуугилдаж эхлэх хүртэл намжлаа. Дүрэмт хувцас өмсөх эсэх тухайд нэг хэсэг ширүүн мэтгэлцээд баян (эцэг, эхийн) хүүхдүүд хувцсаараа ялгарах нь муухай гэж үзээд бүгд ижил форм өмсдөг байсан өмнөх цаг үеийн уламжлалыг үргэлжлүүлсэн билээ

Харин өнөөдөр хөдөө, сумын төвд сургууль руу, сургуулиасаа алхаж яваа охид, хөвгүүдийн өмссөн зүүсэн хотынхноос, гэр хорооллын хүүхдийнх хотын төвийнхтэй яг адилхан болсныг анзаарахгүй байхын аргагүй. Бүгдээрээ ориг, ориг биш нь огт ялгагдахгүй, брэндийн үг үсэгтэй жинсэн өмд, гадуур куртка, өнгө алагласан үүргэвчтэй болжээ. Монголд байтугай дэлхий даяараа хувцас нэг хэлбэр загвартай төдийгүй хүртээмжтэй болж ардчилагдсан юм биш үү?

Санал байна. Хүүхдүүд сургууль дээрээ хувцсаар ижилсэх шаардлага, 12 жилийн турш тасралтгүй өсдөг насандаа яваа хүүхэд ганц хоёрхон жил болоод хувцсаа томруулж солиход хүрдэг, хэд хэдэн хүүхэдтэй өрхийн төсөвт дарамттай, материал, загвар сайн муу, биенд эвтэй эвгүй тухай элдэв асуудал, маргааны нэгмөсөн шийдэл нь дүрэмт хантааз байж болмоор. Иж бүрэн дүрэмт хувцас бус, сурагчид тус тусын “баян”, “ядуу”, дуртай, эвтэй, олдсон нь тэр ямар ч хувцсан дээрээ өмсөнгүүт бүгд ярайтал жигдрэх тийм хантааз. Тэгвэл наад зах нь үнэ өртгийн хувьд хамаагүй хямд, угааж цэвэрлэхэд хялбар. Олон халаас, зүүлт, гэрэл ойлгогч гээд бүх юмтайгаар загварчилж болно.

Мэдээж Монгол Улсын бага, дунд, ахлах сургуулийн сурагчийн дүрэмт хантааз нэг стандарт загвартай байх ёстой, гэхдээ аймаг, сургуулиараа өөрийн зарим нэг онцлог, бичиг тэмдэглэгээ, оруулгатай байг. Говь-Алтай ба Хэнтийн сурагчдын дүрэмт хантаазны өнгө өөр байвал сонин бус уу? Нөгөө яриад байдаг ижилсэл ба ондоошил.

Д.Цэрэнжав /2023.09.27/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • kino Urlag hugjij ih ashig olog (172.69.252.166)
    Saihan Sanaa bn
    2023 оны 10 сарын 01 | Хариулах
  • Иргэн (172.69.252.165)
    Өр тавьсан үе үеийн ЗГ, УИХ, эрх баригч нарын нэрсийн жагсаалт гаргаж зарим нөхдүүдэд хуулийн хатуу ял шийтгэл хүлээлгэж хөрөнгийг хурааж Улсын өрийг барагдуул! Төрөөс үндэслэлгүй баяжсан нөхдүүдийн хөрөнгийг хурааж улсын өрийг барагдуул!
    2023 оны 09 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 16 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 3 цаг 18 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 3 цаг 18 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 3 цаг 19 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 23 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 5 цаг 15 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 5 цаг 19 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 5 цаг 20 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 5 цаг 21 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 5 цаг 22 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 5 цаг 23 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 5 цаг 25 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 5 цаг 26 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 6 цаг 32 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 6 цаг 42 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 6 цаг 56 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 7 цаг 0 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 7 цаг 13 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 8 цаг 7 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top