x

Нийслэл хотыг 2024 онд хөгжүүлэх төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ

Нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит бус XIV хуралдаан болж, Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэв. Төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага нэгжээс 6,7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 арга хэмжээний санал ирүүлсэн байна. Төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа бодлого төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангаж, нийгэм, эдийн засагт оруулах ач холбогдол, нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болон урьдчилсан нөхцөл бэлтгэл хангагдсан байдал, санхүүгийн эх үүсвэр баталгаатай зэрэг нөхцөл шаардлагуудыг харгалзан эрэмбэлж тусгасан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулан 6 бүлэгт хуваан боловсруулсан. Ингэхдээ салбарын 14 үр дүн, төсвийн ерөнхийлөн захирагчийн 34 үр дүн, хөтөлбөрийн 95 үр дүн, 418 арга хэмжээг 2 их наяд 974 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй байхаар тооцоолон боловсруулжээ.

Төслийг “Алсын хараа 2050”, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Шинэ сэргэлтийн бодлого, хотын дэд төв, авто замын түгжрэлийг бууруулах, шинэ тойрог зам, сэлбэ сэргэлт төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй уялдуулан нэгдсэн байдлаар судалгаа хийж богино, дунд хугацааны хөгжлийн шийдлийг тодорхойлсон 3 суурьт хөтөлбөрийг Нийслэлийн Засаг дарга дэвшүүлснийг хөгжлийн төлөвлөгөөгөөр дамжуулан хэрэгжүүлж ажиллана гэдгийг Ж.Сандагсүрэн онцоллоо. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулж, хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжтой болсон. Нийслэлд тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэхэд хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон. Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэлийн уялдааг сайжруулахад анхаарч ажилласны үр дүнд улсын төсөвт Улаанбаатар хотын төвлөрүүлж буй орлогыг нийслэлд хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн “Эрдэнэс Баянбогд” төслийг эхлүүлснээр нийслэлд шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэр, нөөц болсон юм. Улмаар хотын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэсэн багц 15 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлнэ гэв.

Хэлэлцэж буй асуудлаар төлөөлөгчид санал гаргаж, зарим зүйлийг тодруулж хариулт авсан юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэбаяр Багахангай дүүргийн мах боловсруулах үйлдвэр, Улаанбаатар хотын банктай үүссэн өр авлагын асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан юм. Мөн нийслэлийн бондоор орон сууцны бодлого хэрэгжүүлбэл, алслагдсан дүүргүүдийг хамруулах, хот тохижилтын компаниудын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах асуудлыг хөндлөө. Мөн хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгагдсан арга хэмжээнүүдийн санхүүжилт бараг 3 их наяд төгрөгт хүрч байгаа бөгөөд, энэхүү дүнг төсөв дээр баталж чадах эсэхийг тодруулсан юм. Мөн Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд “Сэлбэ” гол доогуур бохир усны шугам тавьж буй асуудлаар мэдээлэл хүслээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны айл өрхүүд рүү инженерийн дэд бүтэц татах санхүүжилтийн талаар төлөөлөгч Л.Ариунтуяа тодрууллаа. Эдгээр хорооны иргэдийн 80-иас дээш хувь нь энэхүү ажлыг дэмжсэн бөгөөд зураг төсөл нь бэлэн болоод байгаа аж. Мөн сургуулийн үдийн хоолны шим тэжээл, үнийн асуудал, хүүхэд хамгаалал, хөгжлийн бодлогоор тодорхой саналууд гаргаж, байр сууриа илэрхийлэв. Төлөөлөгч Ү.Оюунзул “Урлан бүтээх төв”…зэрэг хүүхэд хөгжлийн байгууллагуудын байр муудсан, дорвитой шинэчлэл хийдэггүй, жил бүр засвар будаг хийх байдлаар түр арга хэмжээ авдгийг онцолсон юм. Мөн дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээгээр хэрхэн хангах, Яармагийн зэвтэй усны асуудал, Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгох талаар саналаа хэлж, дорвитой арга хэмжээ авахыг санууллаа. Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны өдөр хийж, эцэслэн батална. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2 цаг 0 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 2 цаг 16 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 2 цаг 20 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2 цаг 26 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 2 цаг 30 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 2 цаг 44 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 2 цаг 50 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 4 цаг 34 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 4 цаг 53 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 12 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 5 цаг 14 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 22 цаг 1 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 22 цаг 26 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 22 цаг 40 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 22 цаг 43 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 22 цаг 46 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 23 цаг 4 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top