x

Ардчилсан эмэгтэйчүүдийн өөр өнгө: Ц.Уянга, Н.Одонгуа

Өчигдөр болж өнгөрсөн АЭХ-ны тэргүүнийг сонгох сонгуулийн соошил дуулиан өмнөх бүх сонгуулиадаа давж гарлаа. Шуугиан дуулиантай байж, олны анхааралд орсон шалтгаан нь сонгуульд нэрээ дэвшүүлсэн нэг хоёрхон хүнтэй холбоотой гэхэд буруудахгүй. Ардчилсан эмэгтэйчүүдийн тэргүүнд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн долоон хүний хоёр нь тус намын цоо шинэ гишүүд болох Ц.Уянга, Н.Одонгоо нар.

Энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүд нэг дэвшигч нартаа ямар нэг шалгуур тавиагүй гэдгийг намын дарга, намын эмэгтэйчүүдийн байгууллага сонгуулийн эхнээс зарласан. Намд элссэн, намын гишүүнээр ажилласан хугацаа энэ тэр гээд. Мэдээж сонголтоо хийх дээрээ бол үүнийгээ мартахгүй л дээ. Хамгийн гол нь өрсөлдөөнийг нээлттэй, чөлөөтэй болгож өгсөн нь энэ удаагийн сонгуулийг илүү амьд, сонирхолтой болгож өглөө. Соошлыг давалгаалууллаа. Ялангуяа “Элийрэгч” хэмээх Ц.Уянгын хувьд эмэгтэйчүүдийн байгууллагын сонгуулийн пиарыг бараг дангаараа хийчихлээ. Урьд өмнөх сонгуулиуд дээр ийм нэр дэвшигч байсангүй л дээ.

Нэгэнт хоёр, гурав хуваагдаад хайрцаглагдчихсан олонлогоос гарч ирэхгүй нь тодорхой болсны дараа санал хуваахгүйн тулд нэрээ татаад Б.Жаргаланг дэмжсэн нь ч зөв байх. Нөгөө талд нь А.Адьяасүрэн гэдэг хүчтэй өрсөлдөгч гараад ирсэн. Саяхан л авилгын хэргээр цоллуулаад явж байсан бүсгүй АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнд нэрээ дэвшүүлээд, бүр хоёроор гарлаа шүү дээ. “Женко”-гийн нэр нөлөө, мөнгөний сүр хүч АН дотор, тэр дундаа эмэгтэйчүүдийн байгууллага дотор байсаар байна аа л гэсэн үг.

Тэгээд ч муу ч, сайн ч гуч гаруй жил оршин тогтносон намын хуучин гишүүд дөнгөж шинээр орж ирсэн ганц хүүхэнд гараа өргөөд буугаад өгнө өө гэдэг гонжийн жоо. Ц.Уянга ч үүнийг мэдэж байсан, түүнийг дэмжсэн хүмүүс ч гадарлахтайгаа. Олонхийн засаглал гэдэг дандаа зөв байдаггүйн бас нэг жишээ. Шийдвэр гаргагчдын хүрээ жижигрэх тусам эрх ашгийн хүрээ нь багасаад ирдэг. "Барууны хүчтэй бодлого ярьдаг нам дотоод ардчилал ярьдаггүй, олонхиороо удирдуулж болдоггүй юмаа" гэж нэг залуу жиргэсэн байсан.

Гэвч харамсалтай нь манай улс төрийн намууд гишүүнчлэлдээ баригдаад, гишүүддээ туугдаад дандаа олонхио дагадаг, эсвэл олонхийн нэрээр хэсэг бүлэг хүмүүс засагладаг. Ийм дүрэмтэй, ийм л соёлтой. Үүнийг ч Ц.Уянга, Н.Одонгуа хоёр мэдэж энэ удаагийн сонгуульд орсон гэж бодож байна. Гэхдээ сонгуульд орсон зорилго нь дотогшоо, эмэгтэйчүүд дотроо өрсөлдөх гэхээсээ илүү гадагшаа чиглэсэн тандалт, ирэх сонгуульд нэр дэвшвэл хэр дэмжлэг авах вэ гэдгээ тестэлсэн хэрэг болов уу. Намын эмэгтэйчүүдийн хувьд ч өрсөлдөөнийг чөлөөтэй тавьж өгөөд “хүссэн нь нэрээ дэвшүүл, чадсан нь гараад ир” гэдэг зарчим тавьсан нь зөв алхам боллоо. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг өчигдрөөсөө өөрөөр харагдуулж чадлаа. Хоёрхон хүүхэн гаднаас оруулж ирээд л мөнгө заралгүй пиар хийчихлээ. Яагаад гэвэл энэ хоёр нь нийгэмдээ илүү танил болчихсон, өөрийн гэсэн хүрээлэл, дэмжигч олонтой юм байна.

АЭХ-ны тэргүүнээр сонгогдсон Б.Жаргалангийн хувьд ч өөлөөд байх юмгүй. Өмнөх тэргүүнүүдээсээ хамгийн залуу нь. 1980 оных, 18-тайдаа АН-д элссэн, 2006 оноос хойш 16-17 жил эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллачихсан, улс төрийн туршлагатай. Яг л намынхаа, байгууллагынхаа дүрмээр тоглоод гарч ирлээ. 50+1 буюу нийт сонгогчийн 50,8 хувийн саналаар ялалт байгуулж АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлнэ гэдэг маш том шалгуур. Харин ч А.Адъяасүрэнд сөхөрчихөөгүй нь олз, сүүлийн мөч хүртэл түгшүүртэй л байлаа шүү дээ. Ер нь бол АН-ын эмэгтэйчүүд хоёр, гурван тусдаа хайрцаглагдаж ороод, сүүлийн мөчид хоёр тал болоод халз үзчихэв үү л гэж харлаа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • sain bn (172.71.218.202)
    sain bn
    2023 оны 09 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 13 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 3 цаг 15 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 3 цаг 15 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 3 цаг 16 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 20 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 5 цаг 12 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 5 цаг 16 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 5 цаг 16 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 5 цаг 18 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 5 цаг 19 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 5 цаг 20 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 5 цаг 22 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 5 цаг 23 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 6 цаг 29 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 6 цаг 39 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 6 цаг 53 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 6 цаг 56 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 7 цаг 9 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 8 цаг 4 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top