x

"Хөршөө сонгож болдоггүй" хэмээсэн Думын даргын Монгол дахь айлчлал

Багагүй “дуулиантай” эхэлсэн Оросын төрийн Думын даргын айлчлалаас монголчууд бага биш үр дүнг хүлээж байна. Өчигдөр Төрийн ордонд болсон парламентын тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үеэр Думын дарга “Оросын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй” гэж албан ёсоор мэдэгдсэн нь нааштай эхлэл болов.

Ердөө хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Засгийн газар дотоодынхоо нефть бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад улс руу хийх нефть бүтээгдэхүүнийхээ экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Манай улсын хувьд дизель түлшний хязгаарлалтад ороогүй ч АИ92, АИ95 бензинүүдийг хязгаарлаад байв. Энэ хязгаарлалт нэг мөр авагдаж, оросууд цоргоо нээхээр боллоо. Яриа хэлэлцээ цаашид үргэлжилнэ.

Араас нь залгаад хоёр улсын хоорондын худалдааны тэнцлийн алдагдал, ОХУ-аас манайд тавьдаг худалдааны хэт өндөр (40 гаруй хувь) татварыг бууруулах гэх мэт олон асуудал ундарна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд ОХУ-аас манайд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ хоёр тэрбум доллар (дийлэнх нь нефть бүтээгдэхүүн, эрчим хүч) байхад манайхаас нийлүүлсэн нь 100-хан сая доллар...

Өнгөрсөн хавар Улаанбаатарт болсон Монгол, Орос, Хятадын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн чуулганы үеэр манай хоёр улсын бизнес эрхлэгчид, ААН-үүдийн зүгээс хамгийн их ярьсан зүйл бол нөгөө л худалдааны татвар, тарифийн асуудал. Түүнээс биш орсууд нь ч бараа бүтээгдэхүүн, түүхий эд авах хүсэлтэй, монголчууд нөөцтэй. Гол нь Оросын талаас тавьж байгаа гааль, татварын тарифаас болоод таг гацдаг. Үүнийг засч залруулах арга зам нь хоёр улсын парламентын түвшинд явуулах яриа хэлэлцээ.

Өнгөрөгч зургаан сард УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчилсан, өнөөдөр Оросын Төрийн Думын дарга нь манайд ирлээ. Үүнийг хоёр улсын харилцаанд гарч байгаа бас нэг “дулаарал” гэж харах нь зөв байх. Думын даргын манайд ирээд гаргасан ааш араншинг тойрч ярихаасаа илүү албан ёсны яриа хэлэлцээнээс үр дүнг хүлээх ёстой. Хөршөөсөө зугтаж чаддаггүй, хөөж болдоггүй болохоор хаана бидний эрх ашиг огтлолцож байна, түүн дээрээ нэгдэж, хамтарч ажиллахаас өөр зүггүй.

Гэвч бидний харилцаанд саад болж ирсэн нэг зүйл бол өнгөрсөн түүхийн 70 жил. Нэг хэсэг нь “Зөвлөлтүүд биднийг колоничилсон” гэж үзэн яддаг, нөгөө хэсэг нь “Ах нар биднийг яр тэмбүүнээс салгасан” гэж өмөөрдөг колонийн сэтгэхүйнээсээ салж, өнгөрсөн түүхийн бараан толбуудыг ардаа орхиод шинэ Орос оронтой сайн хөршийн хувиар харилцан ашигтай хамтын ажиллагааг үүсгэх нь төрийн бодлого байх ёстой. Гэтэл бидний дэлхийн олон оронтой үүсгэсэн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг манай хоёр улс ердөө дөрөвхөн жилийн өмнө буюу 2019 онд эхлүүлсэн гэж байна. ЗХУ задарч, хоёр орны “ах, дүүгийн барилдлага” бут үсэрч, дэлхийн хамтын нийгэмлэгүүд дотор өөр өөрийн замаар замнаснаас хойш энгийн сайн хөршийн, иж бүрэн түншлэлийн харилцаанд хүрэхийн тулд урт замыг туулж байна.

Энэ бүхэн нэг амьсгаагаар хийгдчих зүйл биш л дээ. Хоёр талаасаа хүчин чармайлт хэрэгтэй. Үүн дээр УИХ-ын дарга санаачлагатай ажиллаж байгаа нь олзуурхууштай. Хоёр орны парламентын харилцааг ойртуулснаар бусад олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны харилцаанд гарч байгаа хүндрэл, бэрхшээлийг дипломат арга замаар, яриа хэлэлцээний аргаар шийвэрлэх боломж нээгдэнэ.

Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчлахдаа хоёр улсын парламент хоорондын хамтарсан комисс байгуулах талаар ярилцсан. Тухайн үедээ нэлээд шүүмжлэл дагуулсан хамтарсан комисс гэдэг нь одоо яригдаад байгаа худалдааны тарифийн асуудлыг шийдэх зорилготой, тодорхой асуудал дээр төвлөрч ажиллах бүтэц гэж ойлгож болох юм. Дээр нь нэмээд ОХУ-аас манайд нийлүүлж байгаа эрчим хүч, нефть бүтээгдэхүүний үнийн асуудал ч байна. Өнөөдөртөө лав манайд өөр эх үүсвэр байхгүй. 

Аливаа гэрээ хэлэлцээрийн үр дүн нэг удаагийн уулзалтаар гарахгүй, урт удаан хугацаанд үргэлжилж байж үр дүнд хүрдэг гэдгийг ойлгох ёстой. Хоёр улсын парламентууд ч гэсэн одоо хүрээд байгаа үр дүн, харилцаа хадлагаасаа ухрахгүй байж, тууштай бодлого явуулах ёстой. Ядаж л манай талаас илүү их чармайлт гаргах хэрэгтэй болно.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • харм (172.69.252.169)
    монгол яаж ч тэлчлээд оросын хараатаас гарч чадахгүй найрамдалт харилцаагаа л үргэлжлүүлэх хэрэгтэй!
    2023 оны 09 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 53 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top