x

Драмын театрын үүдэнд 900 саяыг асгаж байхаар тэрбум төгрөг гаргаад далангуудаа янзал

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Геодиз, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Ариунтуяа үерийн барилга байгууламжийг сэргээн засварлах мөнгийг шийдэхгүй байгааг сануулав.

Б.Ариунтуяа: 

-"Зуны үер ус нь хот гамшиг эрсдэлд хэр бэлэн байгааг шалгасан гэж хэлж болно. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ болж байна уу, үгүй юу. Далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний насжилт ямар байна вэ гээд бодит амьдралтайгаа тулах ёстой. Нөхцөл байдал тун хүнд.

1973 онд Сэлбэ, Дунд голд аж ахуйн аргаар шороон далан хийсэн. 1973 оноос хойш хүрсэн хүн байхгүй. Үерийн үед 1.3 км газар сэтэрсэн. Удахгүй цас орно, хавар болж шар усны үер урсана. Үерийн барилга байгууламж дээр нэг метр далан ч сэргээж засварлаж чадаагүй, хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй. Тэр шийднэ, энэ шийднэ гээд бултуулдаг. Ингэсээр байтал өвөл боллоо. Хавар шар усны үер болбол Геодез, усны барилга байгууламжийн газрын цөөн хэдэн залуу гарч зогсож чадахгүй шүү.

Маш бага төсвөөр шийдээд авъя, 1.3 км далангаа сэргээе гээд гуйсан. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийн төлөө л хийе гэж байгаа. Төсөв мөнгө шийдэж өгөхгүй байна.

Дараагийн асуудал нь халиа дошин. Халиа дошин болох нь ойлгомжтой. Энэ жил хөрсний ус дээшилсэн, усны түвшин их байна. Нохойд барьдаг мод гэдэг шиг Хот, нийтийн аж ахуйн газрын хэдэн залуус төв зам руу ус оруулахгүй гэж өдөр шөнөгүй ажилладаг. Хэн ч үүнд санаа зовохгүй байна. Улаанбаатар хот маш их ажилтай, ачаалалтай, олон салбар руу явж байгааг ойлгож байна. Гэхдээ гамшиг эрсдэлийн асуудалд хэн мөнгө шийдэж өгөх вэ. Удаа дараа бичгээр хандаж, дарга нартай уулзаж байна, одоо болтол шийдээгүй. Тэгээд том том юм ярьцгаадаг. Жижиг асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй.

Бас нэг асуудал нь авто замын дунд хаанаас ийм хайс хашлага тавьчихдаг юм бэ. Авто зам дээр хүмүүс ажил хийдэг. Нэгдүгээр эгнээг хашаад орхичхоор хэн тэнд ажил хийж, хэн тэнд эрсдэл үүрч зогсох вэ.

Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээгээ цэвэрлэж чадахгүй байна. Хүнээ дандаа шөнийн цагаар ажиллуулдаг, ингэхэд илүү цагийн зардал гардаг. Яаж нэгдүгээр эгнээг хаагаад, хажуугаар нь машин явж байхад хүнийг ажиллана гэж бодож, төсөөлж чаддаг юм бэ. Яагаад амьдралаас ийм хол байна вэ.

Бид бүгд л Улаанбаатарт зорчиж байна. Түгжрээд явахгүй, ажил хийж болохгүй байгаа. Уялдаа холбоогүй, илүү дутуу юманд их мөнгө зарцуулна. Драмын театрын урд шал дэмий 900 гаруй сая төгрөгөөр юм хийхийн оронд Геодез, усны барилга байгууламжийн газарт тэрбум төгрөг өгөөд далангаа янзал л даа" гэв.

Түүний хувьд өнгөрөгч долдугаар сард болсон үерийн гамшгаас хойш нийслэлийн далангуудыг сэргээн засуулах ажлыг шаардсаар ирсэн билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголд 2026 онд тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна 12 цаг 16 мин Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг баталлаа 12 цаг 16 мин “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо 12 цаг 18 мин Гамшигт өртөж амиа алдсан малчны ар гэрт мөнгөн тусламж олгоно 12 цаг 24 мин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 28 мин Эрчим хүчний төслүүдийн зээлийн хэлэлцээрийг УИХ-тай зөвшилцөхөөр тогтлоо 12 цаг 29 мин Орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх "Цахим-Аймаг, Ухаалаг-Хот" зөвлөмжийг баталлаа 12 цаг 31 мин Замын-Үүд-Эрээн боомтод хоёр дахь төмөр замыг барих хэлэлцээрийн төслийг дэмжлээ 12 цаг 32 мин Хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 33 мин Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол батлагдлаа 12 цаг 34 мин ЗГ: “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ 12 цаг 38 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов 12 цаг 42 мин Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээс юмаа авъя 14 цаг 25 мин Монголын есөн жүдоч Тбилисийн “Их дуулга”-д өрсөлдөнө 14 цаг 37 мин Хятадын BYD компани "Формула-1" уралдаанд оролцох боломжийг судалж байна 14 цаг 47 мин Хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд виз олгожээ 16 цаг 41 мин Электрон тамхийг хориглох хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэнэ 16 цаг 41 мин ШХАБ-ын багийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болно 16 цаг 43 мин Э.Макрон Ираны нөхцөл байдал, эрчим хүчний үнийн асуудлаар G7-ийн удирдагчидтай хэлэлцэнэ 16 цаг 44 мин Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг боловсруулж дуусжээ 18 цаг 47 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га...
Top