x

Сайжруулсан хатуу түлш стандартын шаардлага хангасан дүгнэлт гарчээ

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан болж байна. Хуралдаанаар нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга М.Баяраа танилцууллаа.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, зуны их, урсгал засварын төлөвлөгөөнд 19 байршлын дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэхээр болсон. Өдгөө засвар, шинэчлэлийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин орон сууцны хорооллын дундах найман байршилд 3.6 км хос шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээс 93 хувьтай үргэлжилж буй. Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангахаар УБЦТС ТӨХК урсгал засварын 2,949, их засварын 110 нэр төрлийн 176 багц ажлыг төлөвлөсөн нь 90.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн иргэдийг ундны цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах ажлын хүрээнд нийт 32 нэр төрлийн ажил төлөвлөснөөс биелэлт 85.5 хувьтай хэрэгжиж байгаа. Мөн үерийн ус зайлуулах далан суваг, шугам сүлжээ, худаг, насос станцын засвар, нөхөн сэргээлтийн цэвэрлэгээний ажил 79.7 хувийн гүйцэтгэлтэй.

Харин нийслэлийн 2023 оны төсвийн тодотголоор 16 байршилд 9.2 км авто зам, замын байгууламжийн засварын ажил хийхээр төлөвлөсөн. Өдгөө 14 байршилд 8.51 км замын засвар шинэчлэлтийг бүрэн хийсэн бол хоёр байршилд 0.69 км авто замын ажил 90.4 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр төвийн зургаан дүүргийн 148 гудамж, замд 82,803 ам метр талбайн нүхэн эвдрэлийг засварлах ажил 87.4 хувьтай байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн халтиргаа гулгаа, цэвэрлэгээтэй холбоотойгоор Хот тохижилтын газар, дүүргүүдийн болон хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 6,056 тонн бодис, 6,235 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1,296 тонн бодис, 3,250 тонн давс нөөцлөөд байна. Нэмэлтээр 4,760 тонн бодис, 2,985 тонн давсны худалдан авах ажиллагааг хийж буй.

Боловсролын салбарт улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжаар 47 сургууль, 88 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 25цогцолбор, гурван спорт заал, нэг дотуур байр буюу нийт 164 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар долоон сургууль, 16 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор ашиглалтад орж, цэцэрлэгийн орны тоог 3,260, сургуулийн суудлын тоог 4,760-аар нэмэгдүүлжээ.

Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийн барилгыг дулаалж байгаа. Харин эрүүл мэндийн салбарт өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр 190 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн бол хэрэгжилт 72 хувьтай байна.

Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг 2023 оны тавдугаар сард эхлүүлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 53 агуулахад 100 мянган тонн түлшний нөөц бүрдүүлжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт хийх 31 компанитай гэрээ байгуулсан. “Таван толгой түлш” ХХК-ийн зүгээс 2023-2024 онд ажиллах 650 борлуулалтын цэгийг сонгон шалгаруулсан бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Сайжруулсан шахмал түлшний баруун болон зүүн үйлдвэр нь халаалтын улиралд хоногт дунджаар 2,500-2,700 тонн түлш үйлдвэрлэдэг. Түлшийг барьцалдуулагч мидлингээс дээж авч, лабораторийн 24 дээжийг шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлагыг хангасан гэх дүн гарчээ.

Цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэл уналттай, техникийн зураг төсөл хийсэн 4,875 өрхийг цахилгаанд холбох, сургуулийн барилгад газрын гүний дулааны насос суурилуулах, ашиглалтын хугацаа дууссан цахилгаан шат болон Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны 2.1 км шугамыг шинэчлэх зэрэг хөрөнгийг улс, нийслэлийн 2024 оны төсөвт тусгах шаардлагатай байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа НИТХ-д уламжиллаа.

НИТХ-ын төлөөлөгчид халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх, орон сууцны хуучны барилгын дулаан алдагдлыг бууруулах, сайжруулсан түлшний нөөцийг хангалттай бүрдүүлэхэд  анхаарах хэрэгтэйг сануулж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 9 цаг 26 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 9 цаг 30 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 9 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 9 цаг 39 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 11 цаг 45 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 11 цаг 51 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 12 цаг 11 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 12 цаг 16 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 12 цаг 20 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 12 цаг 28 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 12 цаг 33 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 13 цаг 5 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top