x

Дархан-Уул аймагт 9, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 7 томоохон төсөл, хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сард орон нутагт томилолтоор ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10 аймагт ажиллаад байна. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргаж буй.

Өнөөдрийн хуралдаанаар 2023 оны есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймаг, газар тариалангийн бүс нутагт Ерөнхий сайд ажиллаж орон нутагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр болон ургац хураалтын явцтай танилцаж, иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг нь сонссон талаар хэлэлцлээ.

Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа иргэдийн өөрсдийнх нь эрэмбэлсэн томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг ирэх оны төсөвт тусгуулахаар болсон. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт 9, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 7 томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.  

Эдгээр аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр саналыг нь авч эрэмбэлсэн, аймаг тус бүрд 2024 онд хэрэгжүүлэх боломжтой бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын ирэх оны төсөвт тусгаж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд, “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн болон улс төрийн албан тушаалын томилгооны байдалд шалгалт хийж Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржид, Хөтөл “Цемент шохой” ТӨХК-ийн үйл ажиллагаа, үүргийн хэрэгжилт болон хүний нөөцийн байдалд шалгалт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт, Дарханы арьс ширний цогцолборт үүссэн нөхцөл байдал болон төсөлд хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох асуудлыг судлан Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын үйл ажиллагаа, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийг эрчимжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга нарт, орон нутагт иргэдтэй хийсэн уулзалтаар төсвийн төлөвлөлтийн системд бүртгэгдээгүй шинээр орж ирсэн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг Сангийн яаманд тухай бүр албажуулан хүргүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тус даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 9 цаг 27 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 9 цаг 31 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 9 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 9 цаг 41 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 11 цаг 46 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 11 цаг 53 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 12 цаг 13 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 12 цаг 17 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 12 цаг 22 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 12 цаг 29 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 12 цаг 34 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 13 цаг 6 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top