x

Д.Амарбаясгалан: Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн

Манай улс ирэх онд Франц улсад болох зуны олимпын наадамд "Цагаан туг"-ийн дор оролцох эрсдэл үүсээд байгаа талаар мэдээллүүд гарсаар байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "WADA-г төлөөлөн ажилладаг Допингийн Эсрэг Үндэсний төвийн үйл ажиллагаа ямар түвшинд байгаа учраас сүүлийн жилүүдэд нөхцөл байдал хүндрээд байгааг сонсож танилцсан.

Допингийн эсрэг олон улсын байгууллага, түүний салбарыг хэрэгжүүлэн Монгол Улсад ажиллаж буй байгууллагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар Засгийн газар, Олимпын хороо оролцох боломжгүй. Дүрэм нь тийм. Монгол Улсыг төлөөлж, олон улсын байгууллагын гишүүн болсон MONADA нь шинжилгээ авах явцаа олон улсын жишигт хүргэх үүрэгтэй байдаг. Энэ талаар мэдээлэл Засгийн газарт хангалттай хэмжээнд байдаггүй. 

Засгийн газар, салбарыг хариуцаж байгаа сайд, Олимпын хорооны зүгээс энэ асуудалд орж, тулгараад байгаа эрсдэлийг арилгах ёстой гэсэн байр сууринаас хандсан боловч дүрмээрээ хязгаарлагдмал юм байна. 

Иймд Засгийн газар асуудлыг сонсож танилцсаны үр дүнд Ерөнхий сайд чиглэл өгч, надаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Одоо яаралтай хуралдах гэж байгаа. Учир нь энэ сарын 22-нд WADA-гийн Зөвлөлийн хурал болно. Хурлаар Монгол Улсад тавьсан зургаан шаардлагын хэрэгжилтийг авч хэлэлцэн, дүнгээ тавина. Хэрэв хангалтгүй гэж үзвэл ирэх жил Монгол Улс олимпт "Цагаан туг"-тай оролцох эрсдэл учирлаа гэх нөхцөл дээр ирсэн.

Допингийн Эсрэг Үндэсний Хорооны өр төлбөр 800 сая төгрөгийг Засгийн газраас өмнө нь төлж байсан. Гэвч зөрчлөө засаж залруулаагүйгээс дахин шаардлага ирсэн. Уг асуудлыг Засгийн газар өмнүүр нь орж шийдэх боломжгүй. Түүнчлэн татан буулгах, өөрчлөн байгуулах шийдвэрийг манай Засгийн газар гаргах боломжгүй. Допингийн эсрэг үндэсний хороог Ж.Хатанбаатар тэргүүлдэг.

Допингийн эсрэг үндэсний төвд уулзах хүсэлт гаргана. Хүсэлт тавих шалтгаан нь Засгийн газар шууд оролцох боломжгүй. Хоёрдугаарт спорт, биеийн тамирын асуудал эрхэлсэн сайд маань сайд болсон цагаасаа хойш энэ асуудлаар уулзах санал хүсэлт тавиад холбогдож чаддаггүй. Хамгийн сүүлд гуравдугаар сард холбогдоод, өнөөдрийг хүртэл дахин холбогдож чадаагүй байна. Ийм л хүндрэл бэрхшээлийн дунд Засгийн газар, допингийн асуудал ороод байна" гэв.

Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа энэхүү нөхцөл байдлын тухай мэдээлэл сонсож, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ. Мөн цаашид нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсоод шаардлагатай бол Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн түвшинд танилцуулахаар төлөвлөсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 24 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 33 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 40 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 44 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 49 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 52 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 47 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top