x

О.Амартүвшин: МҮХАҮТ үйл ажиллагааны хувьд өнгөрсөн дөрвөн жилд бие даан, дэлхийн хэмжээний танхим болсон

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXI их хурал болж байна. 

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батална. МҮХАҮТ нь 5,900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй юм. 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 13 хүн нэрээ дэвшүүлсэн бол Удирдах зөвлөлийн гишүүнд 99 компани хүсэлтээ хүлээлгэн өгсөн байна. 

XXI их хурлаар МҮХАҮТ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах юм. Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж, тус зөвлөлийн гишүүдийг сонгон батлах аж. 

Их хурлын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж үг хэллээ. 

Тэрээр "МҮХАҮТ дэлхийн бусад орны жишгээр бизнесийн бодлогын өмгөөллийг хүнд цаг үед хийж эхэлсэн. Хамгийн гол нь судалгаанд суурилсан бодит саналыг УИХ, Засгийн газарт хүргэж, бизнесийн эрсдэлийг бууруулах, ААН-ийн ажлын байрыг хамгаалах чиглэлд ажилласан. Мөн орон нутаг дахь танхимын үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарлаа.  

Манай танхим нь бизнес эрхлэгчдийг чадавхжуулах зорилготой. Энэ утгаараа дэлхийн томоохон менежментийн хөтөлбөрийг Монголд нутагшуулсан. Бизнес академи нь маш олон залуусын сурахыг тэмүүлдэг байгууллага болсон. Мөн арбитраар маргаан хүлээн авах, шийдвэрлэх ажил 2.5-3.5 дахин нэмэгдсэн байна. 

МҮХАҮТ үйл ажиллагааны цар  хүрээ, нийгмийн гурван талт хэлэлцээрийн хувьд бие даасан, төлөвшсөн дэлхийн хэмжээний танхим болж чадсан. Ялангуяа гадаад хамтын ажиллагааны хувьд танхимын нэр хүндийг нэмэгдүүлсэн. Өмнө нь танхимын саналыг хуулийн төсөлд авдаггүй, гадаадын бизнес форумд оролцуулдаггүй байсан. Харин өнөөдрийн байдлаар гадаадын чуулга уулзалтад албан ёсоор оролцдог, хуулийн төсөлд саналаа тусгаж чаддаг болжээ.

Өмнө нь 2-3 нэр дэвшигчийн хүрээнд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль явагддаг байсан бол энэ удаа 13 хүн нэр дэвшиж байна. Энэ дунд бизнесийн салбарт өөрийн түүх, туршлагатай хүмүүс байна. Энэ нь МҮХАҮТ-ын нэр хүнд бизнес эрхлэгчдийн дунд ямар байгааг харууллаа. 

Цаашдаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдох хүн нь бизнесийн жаргал зовлонг сайн мэддэг, төр засагтайгаа ойлголцдог, гадаад харилцаандаа анхаардаг нэр хүндтэй бизнесмэн байх ёстой. 

Монгол Улс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 60 мянган аж ахуй нэгжтэй. Тус ААН-ийн удирдлага нь тодорхой хэмжээний мэдлэг, туршлага, ур чадвартай. Олон нийтийн байгууллагыг нэг хүн удаан удирдах нь зохисгүй байдаг. ААН-үүдийн удирдлагууд манлайллаа үзүүлж, бусдаасаа сайн гэсэн нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллах ёстой. 

Нэр дэвшиж буй 13 хүн дотор нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн залуус байна. Танхимын шинэ хуулийн төсөлд ерөнхийлөгчид сонгогдож буй хүн нэг удаад таван жилийн хугацаатай ажиллана хэмээн оруулж өгсөн. 

Ер нь хүн нийтийн албан тушаалд дахин сонгогдохоороо үйл ажиллагаагаа өөрт ашигтайгаар эргүүлэх, зорилгоосоо ухрах үзэгдэл нийгэмд ажиглагддаг. Шинэ үеийн залуус ажлаа дүгнүүлээд хүлээлгэн өгдөг зоригтой байх ёстой. Нийгэмд иймэрхүү зөв жишгийг үлгэрлэж чаддаг байх хэрэгтэй. 

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч бизнес эрхлэгч дотроо хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Өөрийн жижиг эрх, хувь компанийн ашиг, улс төрийн намын төлөө биш. Олон нийтийн эрх ашгийн төлөө явах итгэлтэй, цагаа зарцуулдаг, Монгол Улсыг дэлхийн хэмжээний экспортлогч улс болгоход мэдлэг чадвараа гаргаж чадах хүн хэрэгтэй. 

Шинэ ерөнхийлөгчийн сонгууль хараат бусаар явагдаж чадна гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн улс төрийн нөлөөлөл орж ирээгүй. Нэр дэвшилт ил тод, шударга байлаа. Хэн ерөнхийлөгч болох вэ гэдгийг их хурлын гишүүд шийднэ" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 9 цаг 28 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 9 цаг 32 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 9 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 9 цаг 41 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 11 цаг 46 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 11 цаг 53 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 12 цаг 13 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 12 цаг 18 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 12 цаг 22 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 12 цаг 30 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 12 цаг 35 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 13 цаг 7 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top