x

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай

Нийтийн тээврийн үйлчилгээг тойрсон асуудлын талаар Хотын дарга Д.Сумъяабазар Нийтийн тээврийн газрын удирдлага төлөөлөл, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийн мэдээлэл өгөв.

Тэрээр "Метроны асуудлын шийдэл гарц, санхүүгийн схем зэргийг мэргэжлийн том компаниудтай ерөнхий хэлэлцээрийг өнгөрөгч зургаадугаар сарын 29-нд хийсэн. Метроны эхний шугамыг 1.5 тэрбум доллароор хийнэ гээд заачихсан байгаа. Улаанбаатар хотын хоёр сая хүрэх гэж буй иргэдэд нийтийн тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. 

Улаанбаатар хотын утаа, нийтийн тээвэр, эрчим хүчний дутагдал, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, хотын тойрог хурдны зам, зам байгууламж зэрэг асуудлыг цогц байдлаар шийдэх төлөвлөлтийг засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл өнгөрсөн долоо хоногт хүргүүллээ.

Метроны эхний шугамыг шинэ нисэх онгоцны буудлын хурдны замаас эхлээд хотын төв рүү орон, хойшоогоо долоон буудал руу чиглэх байдлаар хийхээр төлөвлөж байна. Өмнө шуугиан болоод байсан LRT буюу газар дээгүүр явдаг хөнгөн галт тэргийг газар доогуур явуулах төлөвлөлтийг бэлтгэж байгаа.

Эхний танилцуулсан Техник, Эдийн Засгийн Үнэлгээ(ТЭЗҮ)-гээр 950 сая орчим ам.доллар нь нэмэгдээд 1.5 тэрбум орчим ам.доллароор метроны эхний шугамыг оруулахаар төлөвлөж байна. Гэвч энэ мөнгө нь улсын төсөв, нийслэлийн төсөв болон зээл санхүүжилтээс гарахгүй. Хүрэн нүүрсний ордын нөөцийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулан, тус уурхайг Дорноговь аймагтай Улаанбаатар хот хамтран ашиглах чиглэлээр хөрөнгө оруулалтаа авч явах юм. 

Мөн нийтийн тээврийн хүрэлцээний асуудал дээр 2019 онд Автобус-3 компанийг нүүлгэх шийдвэр гарч, газрыг нь дуудлага худалдаагаар зараад, үерийн аманд толгойтын цаад Тахилтад газрыг нь шийдэж арваад компанийг жижиглээд тус тусад нь тендер зарлаад хаячихсан. Ингэснээр нөгөө компаниуд хоорондын уялдаагаа ойлгохгүй, нийтийн тээврийн автобусны ажил нь урагшлахгүйн дээр цар тахал гарснаар далим үүсгээд алга болсон.

Одоо хугацаа заан, хариуцлагаар шахаж байгаа. Хэрэв хийхгүй бол хуулийн дагуу хариуцлага ярих чиглэл рүү явахгүй бол элэг бариад аргацааж, зугтаагаад сурчихсан. Бүх юмыг хотын удирдлага руу чихэх санаатай. Өөрсдөө хөрөнгө мөнгийг нь аваад тендер шалгаруулчхаад алга болчихдог учир араас нь нэхэл хатуу явна.

Нийтийн тээврийн нөөц бололцоо байгаа юм бол яагаад 2007 онд нийтийн тээврээр 60% нь үйлчлүүлж байсан иргэд 2022 онд 34% хүртлээ буурсан. 

Нийтийн тээврийг цэвэр цэмцгэр байлгаж, үйлчилгээний соёлыг дээдэлж, чанар стандартаа барих хэрэгтэй. Шинэ евро стандартаар автобусаа нэмснээр иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангахаас гадна агаарын бохирдлыг бууруулахад жин дарахуйц хувь нэмэр оруулна.

Ирэх арванхоёрдугаар сарын 10-ныг гэхэд ашиглах боломжгүй болсон 1,225 орчим автобусыг үйлчилгээнээс гаргаж, нийтийн тээврийн иж бүрэн шинэ автобусаар иргэддээ үйлчилж эхэлнэ" хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 1 цаг 2 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 1 цаг 19 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 23 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 29 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 32 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 47 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 52 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 37 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 56 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 15 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 4 цаг 17 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 21 цаг 4 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 29 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 42 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 45 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 48 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 22 цаг 7 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 52 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 53 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top