x

4.4 тэрбум төгрөгөөр хэвлүүлсэн 1.4 сая сурах бичгийг ЕБС-уудад түгээнэ

Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 98 дугаар тогтоолыг гаргасан.

Уг тогтоолын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-ны сайдын 2019 оны А/302 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ыг баталсан байдаг. Сурах бичиг төлбөртэй ашигласны төлбөрийг 2019 оноос эхлэн яамны “Эргэлтийн сан”-ийн дансанд төвлөрүүлэн 6-12 дугаар ангийн сурах бичгийн эх бэлтгэл, хэвлэн нийлүүлэлтэд зарцуулдаг.

Энэ журмын дагуу 6-12 дугаар ангийн сурагчид тухайн хичээлийн жилд 10-17 нэр төрлийн сурах бичгийг багцаар нь 12,400-21,000 төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг. Харин бага ангийн сурагчдад сурах бичгийг үнэ төлбөргүй олгодог.

ЕБС-ийн сурах бичгийн хангамж хүрэлцээний нөхцөл байдлын талаар Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-ын ЕБС-ийн сурах бичгийн хангамж, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Оюунбат дараах мэдээллийг өгсөн байна. Үүнд:

-"Есдүгээр сарын 4-8-ны хооронд нэгдүгээр ангийн сурах бичиг хүргэгдсэн. 2019 оноос хойш хэвлэгдэж буй сурах бичгээр жил бүр нөхөн хангалт хийгээд явдаг. Сурагчдад түрээсэлсэн сурах бичгийн мөнгөө эргүүлээд эргэлтийн санд оруулан сүүлийн хоёр жилийн хугацаанд дараагийн хэвлэлтдээ ашиглаад явж байгаа. 

Энэ жилийн тухайд эргэлтийн сангийн 2.5 тэрбум төгрөгөөр дунд, ахлах ангийн 52,400 багц сурах бичиг буюу 52,400 хүүхдэд хэрэглэх ном хэвлэсэн. Улсын төсөв болон түрээсийн эргэлтийн сангаар сурах бичгүүд хэвлэгддэг. Эргэлтийн сангийн мөнгөөр түрээсийн сурах бичиг, улсын төсвөөр бага ангийн болон зорилтот бүлгийн сурах бичгийг хэвлэдэг. Зорилтот бүлгийн хүүхдүүдийн 40 хувийг сурах бичгээр хангана гэсэн 2019 оны тогтоол байдаг.

Гэтэл сүүлийн дөрвөн жилийн улсын төсвийн санхүүжилт нь зорилтот бүлгийн 40 хувийг нь ч хангаж чадахгүй байна. Зөвхөн бага ангийн сурах бичгийг дөнгөн данган хэвлэж байна. Сангийн яамнаас хуваарилсан 2.5 тэрбум төгрөг хэдий өндөр сонсогдож байгаа ч 52,400 хүүхдийн л сурах бичгийг хэвлэж байна. Тэгэхээр ийм өндөр дүнгээр ном хэвлэхэд 50-аад мянгахан л хүүхдийн сурах бичгийг хэвлэж байгаа тул улс 100 хувь сурах бичгээр хангаж дийлэхгүй.

Тиймээс заавал түрээсийн сурах бичиг хэрэглүүлэхгүйгээр иргэдэд худалдаж авах боломжийг шинэ хуулиар нээлттэй болгож өгсөн. Өмнөх жилүүдэд сурах бичиг худалдаалахгүйн зэрэгцээ улсаас бүрэн хангаж чаддаггүй байлаа.

2017 онд тухайн хэвлэлийн компанид сурах бичгийн үнийн дүнг 10-15 хувиар нэмж борлуулах эрхийг олгож байсан. Гэтэл ном дамлах процесс их явагдсан. Тиймээс боловсролын яамнаас сурах бичгийн жишиг үнэ тогтоох болон бусад шийдвэрийн тушаал гарсны дараагаар БЕГ худалдаалах зохицуулалтыг хийнэ.

Ерөнхий гэрээний дагуу БЕГ дөрөвдүгээр сард сурах бичгээ хэвлээд зургаадугаар сард түгээнэ гэж заасны дагуу хийх гэж байтал хэвлэлийн компаниуд гомдол гаргахтай зэрэгцэн гурван жилийн хугацаатай ерөнхий гэрээний хугацаа дууссан. Төрийн худалдан авах ажиллагааны газраас чиглэл өгснөөр нээлттэй тендер зарласан.

Санал өгсөн найман компаниас долоог нь шалгаруулж, наймдугаар сарын 18-нд гэрээгээ хийсэн. Гэрээний дагуу наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 18 хүртэлх хугацаанд сурах бичиг хэвлэгдэнэ. 

Өмнөх жилүүдэд хариуцсан хэвлэлийн компани сурах бичгүүдээ зөвхөн тухайн аймаг, дүүргийн боловсролын газарт хүргэж өгдөг байсан тул удаашралтай байсан. Харин энэ жилийн тухайд есдүгээр сарын 18-наас эхлэн улсын хэмжээнд бүх сургуулиудын сурах бичгүүдийг сургууль бүрд нь тээвэрлэн хүргэж өгөхөөр болсон. Тухайлбал, Архангай аймгийн зургаадугаар ангид 18 нэрийн 105 багц буюу 1,890 сурах бичиг хуваарилагдсан" гэсэн байна.

Тендер оройтож зарласны улмаас хэвлэлийн компаниудтай хийсэн гэрээний дагуу энэ сарын 18-наас эхлэн сурах бичгүүд түгээлтэд гарахаар болжээ. 

2023-2024 оны хичээлийн жилд

  • түрээсийн эргэлтийн санд цугларсан 2.5 тэрбум төгрөгөөр 9-12 дугаар ангийн 104 нэрийн 52,400 багц буюу 816,800 ширхэг сурах бичиг
  • улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр 1-5 дугаар ангийн 32 нэрийн 659,000 ширхэг сурах бичиг тус тус хэвлэгджээ.

Харин 2022-2023 оны хичээлийн жилд

  • 3.7 тэрбум төгрөгөөр 1-5 дугаар ангийн суралцагчдад 1.2 сая ширхэг сурах бичиг
  • 3.7 тэрбум төгрөгөөр 6-12 дугаар ангийн 1,000,000 ширхэг түрээсийн сурах бичиг буюу нийт 2.2 сая ширхэг сурах бичгийг 7.5 тэрбум төгрөгийн зардлаар тус тус хэвлүүлсэн байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 14 мин Монтенегро улсын түүхийн товч 17 цаг 23 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 30 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 34 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 39 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 42 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 37 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top