x

"Эрдэнэт" үйлдвэрт ажил хаялт зарлаж, уурхайг зогсоожээ

"Эрдэнэт" үйлдвэрийн уурхайн ажилчид өнгөрөгч сард /2023.08.23/ ажил хаялт хийхээр зарласан. Үүнээс хойш 20 гаруй хоног өнгөрсний дараа, өнөөдөр өглөө 07.00 цагаас ажил хаялтыг эхлүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор үйлдвэрийн захирал Г.Ёндон  уурхайн үйл ажиллагааг түр зогсоосныг мэдээлжээ.

Ингэхдээ тэрбээр,

-“Миний бие ээлжийн амралтаа авсан үед Үйлдвэрчний эвлэлийн зүгээс ажилт зарласан. Ажил олгогчийн хувьд Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээг мөрдөж ирсэн. Хамтран ажиллах дэгээ гадагш гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэсэн хэлцлийг үйлдвэрийн зүгээс мөрдөж ирсэн. Энэ хугацаанд ажилчдад дарамт шахалт үзүүлж, хориглосон арга хэмжээ аваагүй. Ажил хаях нь ажилчдын эрхийн асуудал. Нөгөө талаас үйлдвэрийн удирдлагуудын зүгээс ажил хаялтад хүндхэн хандаж байгаа. Бидний зүгээс хууль бус гэж үзэж байгаа зүйлээс уурхайн удирдлагуудын зүгээс уриалга гаргасан. Гэвч өнөөдөр ажил хаялт эхэллээ. Үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Мөнгөншагайгийн зүгээс үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулсан гэсэн нь үндэслэлгүй. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд зургаан удаа хуралдаж, ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн шаардлагыг үйлдвэрийн зүгээс хүлээж авахгүй гэдэг шалтгаанаар хурал хаяж гарсан. Бид үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн шүүхэд хандсан. Ж.Мөнгөншагай 2023 оны хоёрдугаар сард Үйлдвэрчний эвлэлийн даргын сонгуульд өрсөлдөж, сонгогдохдоо ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Бидний зүгээс үүнийг боломжгүй гэж удаа дараа мэдэгдсэн” гэсэн байна.

Тэгвэл тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга дарга Ж.Мөнгөншагай өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ,

-“Манай холбоо 7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг. "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын үе үеийн уурхайчин хамт олон хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд 45 жил улс, орон нутгийн төсөвт үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласаар ирсэн. Саалийн үнээ шиг ажилласан. Цар тахал болон нийгэм эдийн засаг хүндрэлтэй цаг үед Монгол Улсын нийт айл өрх, ААН байгууллагын цахилгаан, ус дулаан, хогны төлбөрийг 1.6 жил төлсөн. Үүний тулд 7000 гаруй уурхайчин зогсох, өвдөх эрхгүй тасралтгүй хариуцлагатайгаар хөдөлмөрлөсөөр ирсэн. Одоо ч бид хангалттай сайн ажиллаж байгаа. 2023 оны эхний зургаан сарын байдлаар улс орон нутгийн төсөв болон ашгийг 50 гаруй хувиар давуулан биелүүлээд байна. Гэтэл 7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй заалтууд үүссээр байхад "Эрдэнэт" үйлдвэрийн захиргаа хүлээж авахгүй байна" гэсэн юм.

2023 оны нэгдүгээр сараас эхлэн Үйлдвэрийн газрын захиргаанд албан бичгийг таван удаа хүргүүлсэн. Хуулийн хүрээнд хандсан боловч санаачилгыг хүлээж аваагүй. Ажил олгогчийн зүгээс хариу тайлбаргүй, идэвх санаачлагагүй хандаж байгаа нь зогсох эрхгүй хөдөлмөрлөж байгаа уурхайчин хамт олныг үл хүндэтгэсэн үйлдэл болсон. Үүнд бид харамсч байна. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хэсэгчлэн ажил хаялт зарлах үндэслэл бий болж байгаа учраас Засгийн газар, "Эрдэнэт" үйлдвэр, “Эрдэнэс Монгол”-д хүргүүлээд байна. Иймд 2023 оны наймдугаар сарын 30-ны өглөөний 07:00 цагаас эхлэн нэг сарын хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрийн авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэг, зорчигч тээврийн хэсэг ил уурхайн уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлахаа үүгээр мэдэгдэж байна” гэж байлаа.

Ажил хаялт эхэлсний дараа үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Ёндон ажил хаясан уурхайчидтай уулзсан байна. Уулзалтын үеэр Г.Ёндон захирал "Өнөөдөр ажилчдын цалинг 50 хувиар нэмэх ямар ч боломжгүй. Ажилчдын цалинг ирэх гурван жилийн хугацаанд үе шаттай нэмнэ. Үр дүнд нь нэг ажилтны цалин нийт 50 гаруй хувиар нэмэгдэх боломжтой” гэжээ. Гэвч уурхайчдын зүгээс өмнөх шаардлагаа өөрчлөхгүй гэсэн байр суурьтай байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 17 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 37 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 42 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 50 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 44 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top