x

Яармагийн замын нэгдүгээр эгнээг чөлөөлсөнтэй холбоотойгоор богино эргэлт гаргаж, автобусны тоог нэмжээ

Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн. Учир нь нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 10 гаруй хувийг тус чиглэлийн зорчигчид эзэлдэг.

Хүннү их дэлгүүрийн автобусны буудалд өглөө 07:20 цагт хүн багатай, зорчилт хөдөлгөөн хэвийн байв. Дээрх зохицуулалтыг хийхээс өмнө тус автобусны буудал хүн ихтэй байдаг байжээ. Харин нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобусны хүлээх хугацаа багасаж, автобусны буудал орчмын хөдөлгөөн сийрэг болсныг албаныхан хэлж байв. Гэсэн хэдий ч нэгдүгээр эгнээгээр зорчих автомашины тоо буурахгүй байгаа юм.

Нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр гарсан өөрчлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа.

-Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр явахад зориулан чөлөөлснөөр автобусны дундаж хурд, зорчилт хөдөлгөөнд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэр өдөрт дунджаар 520 мянга орчим зорчигч тээвэрлэдэг. Үүний 10 хувь буюу 50 мянга гаруйг Яармагийн зам дахь зорчигчид эзэлдэг байсан. Харин уг замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлснөөр энэ тоо 2800 орчмоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн автобусны дундаж хурд 12-14 км/цаг байсан бол 16-18 км/цаг болон нэмэгдэж, өдрийн буюу ачаалал багатай цагаар 20-21 км/цагт хүрч, замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж автобус хоорондын ирэх хугацаа 2-8 минут байна.

-Үүнтэй холбоотойгоор автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа юу?

-Нийтийн тээврээр зорчих хүний тоо нэмэгдэж буй тул шинэ чиглэл гаргаж, зарим чиглэлд автобусыг нэмсэн. Тухайлбал, Ч:56 “Архивын ерөнхий газар-120 мянгат” чиглэлд таван автобус нэмж, нийт 13 автобус үйлчилгээнд явж байгаа. Мөн шинээр Ч:77 “Нисэх-120 мянгат” чиглэлийн богино эргэлтийг нэмж, 10 автобусыг үйлчилгээнд гаргаад байна. Цаашид дахин өөр богино эргэлтийн чиглэлүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр судалгаа хийж байгаа.

-Тус зохицуулалтыг хийх хэрэгцээ, шалтгаан нь юу байсан бэ?

-Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөөгүй үед нийтийн тээврийн хурд удаан, автобусны буудал дээрх иргэдийн хүлээгдлийн хугацаа урт байсан. Харин нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр хүлээгдлийн хугацаа багасаж, ачаалал, зорчилт хөдөлгөөн ихтэй үеэр автобусны буудал орчмын хөдөлгөөн сийрэг болж байна.

-Бусад чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?

-Зөвхөн Яармагийн зам гэлтгүй бусад зам дахь нийтийн тээвэр, автомашинаар зорчих хөдөлгөөн өглөө, оройдоо ачаалал ихтэй байдаг. Тиймээс нийслэлийн гол хөндлөн гудамж болох Энхтайваны өргөн чөлөөний Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлд шинэ үйлчилгээг гуравдугаар сард хоёр удаа туршиж, энэ сарын 8-нд нэвтрүүлсэн. Тус чиглэлийн автобусны 40 зогсоолоос их багтаамжийн 37 автобус өглөөний 06:20 цагт нэгэн зэрэг үйлчилгээнд гарч байгаа. Ингэснээр нэг автобусанд суух хүний тоо нэмэгдэж, хүн багтахгүй үлдэх тохиолдол нь багасаж буй юм. Уг үйлчилгээг Яармагийн зам дахь чиглэлүүддээ ч мөн нэвтрүүлэхээр судалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 15 мин Монтенегро улсын түүхийн товч 17 цаг 24 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 30 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 35 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 39 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 43 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 37 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top