x

Д.Сумъяабазар: Эрүүл засаглалтай хотыг цогцлооход төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдад Гурван суурьт хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтад тус дүүргийн ИТХ, ЗДТГ, хороо, хэсэг болон салбар бүрийн 900 орчим ажилтан, албан хаагч оролцов. 

Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2017 оноос хойш дүүргийн хэмжээнд хийж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа товч танилцуулав. Тухайлбал, 2017 оноос хойш дүүргийн хэмжээнд 18 цэцэрлэгт хүрээлэн, 64 тоглоомын талбай, 22 спорт талбайг ашиглалтад оруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн байна. 22 спорт талбайн 11 нь Хотын даргын санаачилсан 3х3 сагсан бөмбөгийн талбай бөгөөд 2024 онд нэмж 3х3 сагсан бөмбөгийн 23 талбай ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн хот тохижилт, нийтийн аж ахуйн салбартаа онцгой анхаарч, 32 хогийн машин, дөрвөн цасны машинаар парк шинэчлэл хийсэн. Өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүрэгт 11 сургууль, 21 цэцэрлэг, зургаан эмнэлэг, сувиллын барилга ашиглалтад оржээ. Түүнчлэн есөн өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчилсэн аж. Дүүргийн хэмжээнд 21 байршилд 18.1 км авто зам ашиглалтад оруулж, гудамж, замын гэрэлтүүлгийг 3469-өөр нэмж, 1620 камер шинээр суурилуулжээ.

Дэлхийн хотууд шалтгаанд суурилсан бодлогод тулгуурлаж Хотын хөгжлийн индексийг боловсруулан, тулгамдаж буй асуудлаа тодорхойлдог. Тодруулбал, 0.000-1.000 индексээр хотууд хөгжлийнхөө индексийг тодорхойлдог байна. Нью-Йорк хотын хөгжлийн индекс хамгийн өндөр буюу 0.990 бол Токио хотын хөгжлийн индекс 0.806 байдаг. Харин Улаанбаатар хотын хувьд 0.464 буюу хангалтгүй түвшинд байгаа юм. Тиймээс Гурван суурьт хөтөлбөрийн хүрээнд нийт дөрвөн бүлэг, зургаан төрлийн 86 үзүүлэлтээс бүрдсэн Улаанбаатар хотын хөгжлийн индексийг боловсруулсан.

Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн удирдлагууд судалгаа, шинжилгээнд тулгуурлаж шийдвэр гаргадаг. Салбар бүрийн эрдэмтэн, олон улсын судалгааны байгууллагууд болон Монгол Улсад ганц байх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судлаачидтай хамтран Хотын хөгжлийн индексийг тодорхойлж, шийдлээ боловсруулж буй. Тухайлбал, үерийн эрсдэлтэй барилга байгууламж, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, явган болон дугуйн зам, нийтийн тээвэр, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанаржуулах, төвлөрлийг сааруулах үүднээс судалгаа хийж, бодлогоо гаргана” гэв. Мөн тэрбээр эдийн засгийн хувьд биеэ даасан, эрх зүйн чадамжтай, эрүүл засаглалтай хотыг цогцлооход төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал гэдгийг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 9 цаг 28 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 9 цаг 32 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 9 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 9 цаг 41 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 11 цаг 47 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 11 цаг 54 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 12 цаг 13 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 12 цаг 18 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 12 цаг 23 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 12 цаг 30 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 12 цаг 35 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 13 цаг 7 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top