x

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ

Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Төв банкны тухай хуулинд заасан Монголбанкны үндсэн зорилт болон бусад чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын зорилтуудыг энэхүү баримт бичигт  тодорхойлж, УИХ-аар батлуулдаг.

Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь инфляцыг тогтворжуулах замаар тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Энэ хүрээнд Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь дэд бүтцийг дараагийн шатанд гаргахтай холбоотой зорилтыг энэ онд шинээр тусгасан. Энэ нь дунд хугацаанд инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд байлгах зорилт амжилттай хэрэгжих, инфляцын хүлээлтийг аргамжих, олон нийтийн Төв банкинд итгэх итгэл, үйл ажиллагааны хараат бус байдал дээшлэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ.

Үүнээс гадна гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлэх, банкны салбарын ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн системийг хөгжүүлэх томоохон зорилтыг тусгалаа.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулахдаа “Эдийн засгийн төлөв, Макро бодлогын зорилт” болон “Банк, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, бодлогын зорилт” гэсэн 2 сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тус хэлэлцүүлэгт  төрийн болон Олон улсын санхүүгийн байгууллагууд, банк, санхүүгийн салбарынхан, эдийн засагч, судлаачид оролцож, мөнгөний бодлогын зорилт, хэрэгжилтийн талаар санал, зөвлөмж, байр сууриа илэрхийлэв.

Тус хэлэлцүүлгийг анх удаа “Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө зохион байгуулснаараа онцлог болсон бөгөөд бодлого боловсруулалтад олон ургалч үзэл санааг тусган сайжруулах, хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 1 цаг 37 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 1 цаг 58 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 45 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 19 цаг 10 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 19 цаг 24 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 27 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 19 цаг 29 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 19 цаг 48 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 21 цаг 33 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 21 цаг 34 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 21 цаг 45 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 23 цаг 41 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top