x

Ерөнхий сайдыг ШЕЗ, Ерөнхий шүүгчийг ҮХЦ унагах уу?

Бараг хагас жилийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох асуудлаар хуралдсан нь шуугиан тарьж байв. Тус зөвлөлийн зарим гишүүний санаачилгаар 2023 оны дөрөвдүгээр сард “Арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн байдаг.

Түүндээ “Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзахдаа “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна” гэсэн.

Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгчдийг хувааж авч болохгүй” гэсэн.

Гуравдугаарт, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нь 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө “Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой хэргийг шүүх дээр жил гаруйн хугацаанд байлгаж байгаад хэрэгсэхгүй болголоо. Т.Бадамжунайг ирдэг өдөр ингээд хаачихаж байгаа юм. Тэгсэн атлаа Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохидог.

Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна. Тод жишээ нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчид боллоо. Хэргүүдийг Кёкүшюзан Д.Батбаярынх шиг шийдээд байвал бүх зүйл хэцүү болно. Би өөрөө Шүүхийн сахилгын хороонд хандана” гэсэн.

Дөрөвдүгээрт, 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нэр бүхий хэвлэлүүдэд Л.Оюун-Эрдэнэ “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн. Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын Дээд шүүхэд хүргүүлэх хэрэгтэй” хэмээсэн байдаг.

Гэвч тухайн үед тогтоол нь албажиж чадаагүй юм. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн зургаа нь дэмжсэн. Гурав нь эсрэг байр суурьтай байжээ. Ингээд тогтоолын төсөл унасан. Харин энэ сэдэв хоёр долоо хоногийн өмнөөс дахин сэдэрлээ. Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх тогтоолыг дахин хэлэлцэж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж эхлэв. Шүүхийн ерөнхий зөвлөл дээр болсон уг үйл явдал нийтэд мэдээлэгдсэний дараа тус зөвлөлөөс “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах талаар шинэчлэн батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шинэ зохицуулалт тусгагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хурлаараа нээлттэй хэлэлцсэн бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн болно. Тус зөвлөл нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах, огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй” гэж мэдэгдсэн.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны тавдугаар сарын 5-ны УИХ-ын чуулган дээр гишүүдийн асуултад хариулах үеэрээ “Шүүх шударга биш байна гэж хэлсэн гэх агуулгаар намайг огцруулах санал хураалт хүртэл явуулсан байна. Үүнээс харахад авлигатай тэмцэх тэмцэл маш хялбар биш гэдэг нь харагдаж байна. Шүүхээс шаардахгүйгээр дохиогоор харьцдаг болох юм уу. Үүнийг сэтлэх ёстой. Ингэж байж иргэдийн төрд итгэх итгэл сэргэнэ”, мөн УИХ-ын зарим гишүүнд “Шүүх намайг хэлэлцэж байхын оронд энэ авлигач шүүгчидтэйгээ хариуцлага ярих хэрэгтэй. Ингэж шийдвэр гаргаад байхаар авлига, албан тушаалын том хэргүүд яаж шийдэгдэх юм бэ. Ийм учраас л би “Шүүхийг нүд цавчилгүй хар” гээд байгаа юм” гэсэн байна.

Наадмын өмнөхөн “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргасан нь гэмт хэргийг нуун дарагдуулах сэдэл, хугацаа хожих үйлдэл байсан гэж үзэж байна. Энэ нь “5Ш” ажиллагааны хамгийн том сорилт нь шүүх болж байгаагаас харагдаж байна. Тийм учраас л шүүхийг нүд цавчилгүй хараарай гээд байсан юм. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Хэдий хүртэл хэрэг дарахыг нь харж л байя” гэсэн агуулгатай зүйлийг ярьсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Түүнчлэн сүүлийн хэд хоногийн турш орон нутагт ажиллаж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, шударга ёсны талаар ярих бүртээ “Шулуухан хэлэхэд авлигын хэргүүд шүүх дээр л гацаж байна” гэсэн тайлбарыг өгч байна. Харин иргэд энэ асуудлаар түүнийг дэмжиж байгаа нь илтэд анзаарагдаж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуулийн Цэц Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах эсэх асуудлаар хуралдаж магадгүй гэх мэдээлэл тараад байна.

Д.Ганзоригийн тухайд томилогдсоноосоо хойш Үндсэн хуулийн Цэц дээр хэд хэдэн асуудлаар очсон. Ялангуяа өнгөрсөн 2022 онд түүнд нэлээд хатуурхсан. Тухайлбал, иргэн Т-гийн “Ерөнхий шүүгч бус Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариулт өгсөн нь шүүн таслах ажиллагаанд оролцох эрхгүй захиргааны ажилтныг шүүн таслах ажилд оролцуулсан буюу шүүхээс гадуур шүүх байгуулсан нь хууль зөрчсөн”, мөн АН-ын гишүүн М-ийн “Ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ын даргын бүртгэлийг будилаантуулсан”, Иргэн Б-гийн “Хяналтын Шатны Шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулах” зэрэг хэд хэдэн гомдол Үндсэн хуулийн Цэцэд очсон. Гэхдээ бараг бүгдээрээ “Д.Ганзориг Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлтээр дууссан. Тэгэхээр одоо ямар асуудлаар Д.Ганзоригийг “шүүх” гэж буй нь тодорхойгүй байна.

Юутай ч ингэж засаг, шүүх хоёрын толхилцоон намрын улс төрийн нанчилдааны нэг хэсэг болж үргэлжлэхээр болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэж магадгүй нь ээ.

Ө.Бааст /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 13 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 3 цаг 15 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 3 цаг 15 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 3 цаг 16 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 20 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 5 цаг 12 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 5 цаг 16 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 5 цаг 17 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 5 цаг 18 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 5 цаг 19 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 5 цаг 20 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 5 цаг 22 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 5 цаг 23 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 6 цаг 29 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 6 цаг 39 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 6 цаг 54 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 6 цаг 57 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 7 цаг 10 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 8 цаг 4 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top