x

Торгуулиа хугацаанд нь төлөөгүй, оношилгоонд ороогүй машинд цахим гэрчилгээ олгохгүй

Энэ онд багтаж нийслэлийн хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ (RFID) төхөөрөмж олгоно гэдгийг нийслэлээс мэдэгдээд байгаа. Энэ ажлын явцын хүрээнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоос тодрууллаа. 

-Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил ямар шатандаа явж байна вэ. Иргэд хаана хандаж гэрчилгээгээ авах вэ?

-Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажил үргэлжилж байна.

Эхний ээлжинд Зам тээврийн хөгжлийн сайд болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар гарсан түр журам үйлчилнэ. Энэ журмын төслийг Засгийн газарт хүргүүлсэн, хянаж байна. Түр журам батлагдахад нийтэд мэдээлнэ. Ирэх сард багтаад энэ ажил цэгцэрнэ.

-Цахим гэрчилгээ олгоход иргэдэд тодорхой шаардлага тавих талаар та онцолж байсан. Ямар нөхцөлд цахим гэрчилгээ олгохоос татгалзах вэ?

-Тодорхой хэмжээний шаардлагуудыг түр журмын төсөлд оруулсан, одоогоор хянагдаж байна. Тухайлбал салхины шил хагарсан, ямар нэгэн хуулга наагаагүй байх, үзлэг оношилгоонд хамрагдсан байх, торгуулиа хугацаанд нь төлсөн зэрэг шаардлагууд тавьсан. Түүнчлэн оношилгоонд хамрагдсан ч илтэд үзэмжгүй тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох нь бий. Энэ үзэгдлийг хязгаарлахаар тусгасан. Ерөнхийдөө оношилгоонд хамрагддаггүй, өндөр торгуультай, бүрэн бус тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгохгүй гэж ойлгож болно. Түр журам батлагдахад илүү тодорхой болно.

-Төрийн байгууллагуудад энэ ажил хийгдээд явж байна уу?

-Тийм. Төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа төрийн байгууллагуудад авто машины цахим гэрчилгээ олгоод байна. Энэ ондоо нийслэл цахим гэрчилгээ олгоод орон нутаг руу шилжинэ.

-Жолоодох эрхээ хасуулсан этгээдүүд замын хөдөлгөөнд оролцоод байгаа нь түгжрэлд нэмэр болж байгааг шүүмжилдэг. Цахим гэрчилгээ олгосноор үүнийг хянах боломж бүрдэж байна уу?

-Энэ ташаа ойлголт. Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнтэй холбоотой асуудлыг зохицуулахгүй. Тухайн тээврийн хэрэгсэл зөрчилтэй байгаа тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Чип суулгана, жолоодох эрхгүй этгээдийг илрүүлнэ гэх буруу ойлголт байна лээ. Тийм биш.

Жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх ажлыг хуулийн хүрээнд хийнэ. Өнөөдрийн байдлаар торгууль, төлбөр, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоондоо ороогүй тээврийн хэрэгслийг шууд тодорхойлох боломжгүй байна. Заавал Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын тусламжтайгаар шалгаж байгаа. Харин энэ төхөөрөмжүүдийг суурилуулж, цахим гэрчилгээ олгосноор тухайн тээврийн хэрэгслийн зөрчлийн мэдээллийг харах боломж бүрдэнэ. Мөн хуулийн дагуу татвар, төлбөр, торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг аваад явах юм.

-Үүнийг та бүхэн түгжрэлийн шийдэл гэж харж байна уу?

-Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх хүрээнд хийж байгаа ажил. Хөдөлгөөний ачаалал гэхээс илүү соёлтой, хариуцлагатай хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлнэ гэж ойлгож болно. Өнгөрсөн жилүүдэд ойролцоогоор 80 мянган тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар олгодог байсан. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 59 мянган машинд хотын серитэй дугаар олгосон дүн мэдээлэл байна. Хагас жилийн дотор 60 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байна. Үүнээс үзэхэд импортоор орж ирж буй автомашинуудад тодорхой бодлого хэрэгжүүлэхгүй бол одоо хийж байгаа авто замын томоохон бүтээн байгуулалтууд, нийтийн тээврийн парк шинэчлэл, зарим уулзварын өөрчлөлт зэрэг нь үр дүнгээ өгч чадахгүй. Үүнтэй холбоотой саналаа холбогдох Үндэсний хороонд танилцуулна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.145)
    RFID бол маш хогийн технологи. Хаккердаад хуулбарлахыг энгийн андройд утсан дээр хийчих боломжтой. Машин гадаа зогсож байхад уншаад ID-г нь авчина. RFID-р түрүйвч хийсэн нь хүртэл хакеруулж бсан. ID-наас гадна давхар нууцлал хэрэгтэй уншигч дээр. Зөвхөн ID бвал хуулах шиг амархан зүйл үгүй!
    2023 оны 09 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 10 цаг 23 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 10 цаг 27 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 10 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 10 цаг 37 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 12 цаг 42 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 12 цаг 49 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 13 цаг 9 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 13 цаг 13 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 13 цаг 18 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 13 цаг 25 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 13 цаг 30 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 14 цаг 2 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top