x

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.08.31) болж, дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн удирдан явууллаа.

Хурлын эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг танилцууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс нийт 12 үүрэг даалгавар өгсөн.

Тэгвэл өгсөн үүрэг даалгаврын 5 нь 100, хоёр нь 90, гурав нь 70, нэг нь 50 нэг нь 30 хувь буюу 80,8 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.

Тодруулбал, Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах, Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэх хуваарийн дагуу бэлтгэл бэлэн байдлаа хангаж, шуурхай зохион байгуулж ажиллах, Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ, авто замын нуухны цэвэрлэгээ, хөл газрын ургамал шарилж лууль цэвэрлэгээг шуурхай зохион байгуулж, тээвэрлэх, Улаанбаатар хотод зохион байгуулагдах Зүүн Азийн Залуучуудын наадмын нээлтийн үйл ажиллагаанд байгууллагын удирдлагууд болон ажилтан, албан хаагчдыг идэвхтэй оролцуулах, Хороодын нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагууд, СӨХ-д 50 метр хүртэлх зам талбайн  цэвэрлэгээ, шарилж устгал, хүүхдийн тоглоомын талбайн угаалга цэвэрлэгээг хийлгэж ажиллах үүрэг даалгаврыг холбогдох хэлтсүүдэд өгсөн. Тэгвэл дээрх үүрэг даалгаврууд 100 хувь хэрэгжсэн байна.   



Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлыг хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс цаг үеийн мэдээллийг өглөө.   

Дүүргийн 24 байршилд 614 гараашийг чөлөөлж, чөлөөлсөн талбайд тохижилтын ажил хийж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбай, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус, хашаа барьсан газруудын зөрчлийг арилгах Нийслэлийн Засаг даргын А/394 дүгээр захирамж гарсан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Энхтөр мэдээлэл өглөө. Баянгол дүүргийн хэмжээнд 38 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус барьсан хашааг буулгаж байгаа бөгөөд ажлын явц 31 хувьтай байгаа бол мөн 38 байршилд UCS1410B:2022 стандарт мөрдүүлэх ажил 30 хувьтай үргэлжилж байна.

Түүнчлэн Баянгол дүүрэгт 33 байршилд 782 гарааш чөлөөлөгдөхөөр тусгагдсанаас өнөөдрийн байдлаар 24 байршилд 614 гараашийг чөлөөлөөд байна. Ажлын явц 79 хувьтай үргэлжилж байна. Мөн дүүргийн Засаг даргын 2023 оны А/147, А/207 дугаар захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах, зөвшөөрөлгүй байршуулсан, удаан хугацаанд ажиллаагүй, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн нийт 70 түргэн үйлчилгээний цэгийг чөлөөлөөд байна. Чөлөөлсөн зарим талбайд явган хүний зам, дугуйн зам, тохижилт бүтээн байгуулалтын ажлыг шинээр тавьсан гэлээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд үер, устай холбоотой 50 дуудлага ирсэн

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Н.Оюунболд сүүлийн нэг сарын хугацаанд хэлтсийнхээ хийж хэрэгжүүлсэн ажлын явц, байдлын талаар танилцууллаа.

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/778 захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд долдугаар сард батлагдсан хуваарийн дагуу Яармагийн гүүрнээс 6,2 км зайд өдөр бүр 40 гаруй төрлийн сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэж, 13 иргэнд голоос холдох санамж бичгийг тарааж ажилласан. Дүүргийн Онцгой байдлын хэлтэст үер усны 46 дуудлага, мөнгөн устай холбоотой 1, орон сууцны дээврээс ус гоожсон дөрвөн дуудлага зэрэг нийт 50 дуудлага дээр ажилласан байна. Мөн үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн 34 хороо, 300 СӨХ-д гамшгаас хамгаалах сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл, мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж, хороод болон СӨХ-доос хариу мэдэгдэл хүргүүлж ажиллаагүй байна. Түүнчлэн дүүргийн Засаг даргын А/327 дугаар захирамж, Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ТОСА худалдааны төв дээр хяналт шалгалтыг зохион байгуулж, дөрвөн тарвагыг илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-д хүлээлгэн өгсөн байна. Нэмж хэлэхэд, сүүлийн нэг сард гал түймрийн 12 дуудлага ирснийг 24 техник хэрэгсэл, 108 хүний бүрэлдэхүүнтэйгээр шуурхай ажиллаж, гал түймрийг унтраасан байна” гэв.

1000 машины зогсоолд “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарлаа

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 31 байршилд зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 23 байршилд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарчээ. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гурван байршилд хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа худалдаалагдана.

Тухайлбал, БГД, 27-р хороо, УБТЗ-ын барилгын засвар, үйлдвэрлэл үйлчилгээний нэгдсэн анги (1000 машины зогсоол)-д Эх булаг ногоочдын холбоо болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээ, тээвэрлэлт, ариун цэвэр-00, хяналтын камер, харуул хамгаалалт, хашаа талбайн бүрэн бүтэн байдлыг өдөр тутам хамгаалах, арчлах үйл ажиллагааг зохион байгуулж нийт 90 гаруй ногоочдыг хамруулж, дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс чиг үүргийн дагуу нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 11 цаг 25 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 11 цаг 29 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 11 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 11 цаг 38 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 13 цаг 43 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 13 цаг 50 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 14 цаг 10 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 14 цаг 15 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 14 цаг 19 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 14 цаг 27 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 14 цаг 32 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 15 цаг 4 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top