x

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ЧУСОН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУД ЗОЧИЛЛОО

БНСУ-ын Чусон Их сургуулийн захирал, доктор, профессор ноён Мин Ёнг Дун, тус сургуулийн Ахисан түвшний сургалтын албаны дарга Чон Жин Чоль, тус сургуулийн Гадаад харилцааны албаны захирал Мин Гён Хе болон Чусон их сургуулийн Гадаад харилцаа хариуцсан ажилтан Ч.Анударь нар өнөөдөр (2023.07.21) Баянгол дүүрэгт зочиллоо.

Зочдыг Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, Төрийн захиргаа, удрдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Баялагмаа нар хүлээн авч уулзлаа. Уулзлатын үеэр  ерөнхий боловсролын сургуулиудтай боловсрол, соёлын төслүүдийн хамтын ажиллагаа, солонгос хэлний боловсрол, хөтөлбөр үйл ажиллагааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.  

БНСУ-ын Гуанжу хотын Чусон их сургуулийн урилгаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнгөрсөн оны 12 дугаар сард БНСУ-ын Гуанжу хот, Дунггү дүүрэгт ажиллаж Чусон Их сургуультай хамтын ажиллагааг эхлүүлж тус сургуулийн үйл ажиллагаатай танилцах, хамтын ажиллагааг боловсролын салбарт эхлүүлэх, хамтран ажиллах, харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулсан. Дээрх санамж бичгийн хүрээнд 2023 оны 4 дүгээр сард боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа түншлэлийг бэхжүүлж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, төгсөх ангийн сурагчдыг Чусон их сургуульд элсэн суралцах нөхцөлийг бүрдүүлэх,  багш сурагч солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчийн сургуулийн захирлууд тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах санал солилцсон юм.

БНСУ-ын Гуанжу хотын Чусон их сургууль нь анх 1946 онд үүсгэн байгуулагдсан,76 жилийн түүхтэй Солонгос улсын шилдэг 15 сургуулийн нэг бөгөөд дэлхийн шилдэг, нэр хүн бүхий хэд хэдэн сургуультай гадаад хамтын ажиллагаатай юм. Мөн оюутан, багш солилцоог олон байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хүмүүнлэгийн болон урлаг, байгалийн шинжлэх  сургууль юм.

Тус сургуульд нийт 26,556 оюутан суралцаж байгаагаас гадаадын 571 оюутан суралцаж байгаа ба гадаад хамтын ажиллагааны хүрээнд Монгол улстай нягт холбоотой ажиллахын зэрэгцээ Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулан, цахимаар солонгос хэл сонирхон судалж буй 20 гаруй сурагчдад солонгос хэл, соёлын сургалтыг зохион байгуулан хэлний бэлтгэл хичээл цахимаар өгч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 21 цаг 15 мин Монтенегро улсын түүхийн товч 21 цаг 24 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 21 цаг 30 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 21 цаг 35 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 21 цаг 39 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 21 цаг 42 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 22 цаг 37 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top