x

“БАЯНГОЛЫН БАГАЧУУД” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн хэлтэс албадууд хамтран ”БАЯНГОЛЫН БАГАЧУУД” нэгдсэн арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хорооны гадна талбайд зохион байгууллаа.

Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Баянгол дүүрэг нь хүүхэд бүрийн ирээдүйн төлөө, эрүүл аюулгүй орчинд өсч торних, сурч боловсрох, хөгжих эрхийг хангах зорилгоор томоохон тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг тогтмол хийж байгаа” гэдгийг дурдаад айл гэрийн амин эрдэнэ, эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагчид, хүүхдийн төлөө хамтран ажилладаг нийт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, хамт олондоо Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, хайр халамж, аз жаргалаар бялхан байхыг ерөөлийг дэвшүүлсэн юм. 

Баянголын багачууд нэгдсэн арга хэмжээний үеэр:

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн “Шинэ үе” бүжгийн хамтлаг

  • “Боржигон тал” морин хуурын гоцлол Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны авъяаслаг сурагч Түвшиндалай

  • “Аягатай биелгээ” гоцлол бүжиг Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны авъяаслаг сурагч Т.Таймөрөнгоо

  • “Гоёхон дэлхий” гоцлол дуу Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны авъяаслаг сурагч Бөртэ

  • “Би тавд ормооргүй байна” хошин зохиол Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны авъяаслаг сурагч Тэргэл

  • Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны DNC охидын бүжгийн хамтлаг

  • Хүүхдийн жүжигчилсэн тоглолт

  • Үлгэрийн баатрууд амилсан нь

  • Open mic

  • Flash mob зэрэг урлагийн тоглолтууд зохион байгуулагдлаа.  

Мөн дүүргийн хэлтсүүд нь өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохирсон 6 төрлийн өртөө барин хүүхэд багачууд руу чиглэсэн олон төрлийн уралдаан тэмцээн, хөгжөөнт тоглоом зэрэг онцлог үйл ажиллагаанууд зохион байгууллаа. Тухайлбал, “Хөлөгдэй” өртөөнд хүүхэд багачуудын оюун ухааныг хөгжүүлэгч хөлөгт тоглоом, “Монголдой” өртөөнд виртуал төхөөрөмжийн тусламжтайгаар Монгол орны үзэсгэлэнт газруудыг бодит мэт харуулах зэрэг онцлог үйл ажиллагаануудыг явуулсан.

Тус арга хэмжээний бас нэгэн онцлох үйл ажиллагаа бол 500 хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийг бичсэн “500 шаар хөөргөх” үйл ажиллагаа байлаа. Хүүхэд бүхний хүсэл бүхэн нь биелэх болтугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 23 цаг 53 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top