x

МҮБХ-ноос Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт мэдэгдэл хүргүүлжээ

Монголын үндэсний бөхийн холбооноос Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт мэдэгдэл хүргүүллээ. Учир нь О.Амгаланбаатар дарга захирамж гаргаж, "Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой Говь-Алтай аймгийн цол олгох хүчит 256 бөхийн барилдааныг есдүгээр сарын 9-ний өдөр Алтай хотод зохион байгуулахаар болсон билээ.

Харин үүнийг Монголын үндэсний бөхийн холбоо эсэргүүцэж мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд,

"2023 оны наймдугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын А/485 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гарчээ. Уг захирамжаар Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн цол олгох барилдааныг зохион байгуулах болон бусад асуудлуудыг баталсан байна.

МҮБХ-ны зүгээс бөхийн цол олгохтой холбоотойгоор дараах мэдэгдлийг хүргүүлж байна.

Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой харилцаа нь 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр шинэчлэн батлагдсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-аар зохицуулагдана.

Тус хуулийн 5-р зүйлийн 5.2-т:

“Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу аймаг, сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ.” гэж заасан ба онцгой нөхцөл байдал байгаа бол энэ хугацааг хойшлуулж болох, тэрхүү хугацаа нь 8-р сарын 10-ны өдрөөс хойш хэтэрч болохгүйг тодорхой заажээ.

Энэ хүрээнд Говь-Алтай аймаг нь Хантайшир уулын аймгийн 100 жилийн ой тохион буйг онцгой нөхцөл байдал гэж үзэж, Үндэсний их баяр наадмыг аймгийн хэмжээнд долоодугаар сарын 10-11-нээс өөр өдөр буюу наймдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгуулсан байна.

“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д аймгийн баяр наадмыг жилд хэд хэдэн удаа зохион байгуулах талаар зохицуулаагүй. Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байх үндсэн зарчимтай тул та дахин Ардын хувьсгалын 102 жилийн ойн наадмыг зохион байгуулах, түүнд цол олгох бөхийн барилдаан барилдуулах боломжгүй юм.

Иймд МҮБХ нь таны захирамжид дурдсан “цол олгох барилдаан”-ыг дэмжихгүй, барилдаан зохион байгуулж, бөхчүүдэд цол, чимэг олгосон ч түүнийг цол, эрэмбэнд тооцохгүй болохоо үүгээр албан ёсоор урьдчилан мэдэгдье.

Нийт бөхчүүдийн хувьд тодорхойгүй байдал бий болохоос сэргийлж, энэхүү мэдэгдлийг урьдчилан гаргаж байгаа болно.

Жич: МҮБХ-ноос орон нутагт зохион байгуулах, хуульд нийцсэн ямар ч төрлийн барилдаанд хамтран ажиллах бүрэн боломжтой" хэмээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 7 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 16 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 22 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 27 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 34 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 29 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top