x

“Тавантолгой төмөр зам” ХХК, “УБТЗ” ХНН-тэй санамж бичиг байгууллаа

“Тавантолгой төмөр зам” ХХК Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр шинэчилж, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Тус хоёр байгууллага хооронд 2019 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн инженер техникийн ажилтан, механик, операторуудын мэргэжил дээшлүүлэх сургалт, “УБТЗ” ХНН-ийн зүгээс хөдлөх бүрэлдэхүүний засвар арчлалт, зүгшрүүлэлтийн тээвэрлэлтийн үед гол замын зүтгүүрийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллаж ирсэн.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн Монгол Улсын Их Хурлаас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу Монгол Улсын төмөр замын сүлжээ өргөжин тэлж буй энэ үед “Тавантолгой төмөр зам” ХХК-тай бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлээд, амжилт хүсэв.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг товч танилцуулаад олон арван жилийн баялаг түүхтэй Монгол Улсын төмөр замын салбарын ууган байгууллагатай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа тэмдэглэлээ.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр төмөр замын байгууллагын харилцаа улам бэхжиж, цаашид Монгол Улсын төмөр замын тээврийн найдвартай, тасралтгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах, засвар үйлчилгээ хийх, төмөр замын тээврийн багц программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, төмөр замын төв эмнэлэгт төмөр замын нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийлгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт шинэчлэн тусгалаа гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 6 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 15 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 21 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 26 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 34 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 28 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top