x

А.М.Позднеевын “Монгол дахь буддын сүм хийд, лам хуврагуудын аж байдал, лам нар, ард иргэдийн харилцааны тухай тэмдэглэл” номын тухай

Энэхүү бүтээлийг монгол уншигчдад хүргэхэд чин сэтгэлээсээ туслан дэмжиж, хянан тохиолдуулан, төвөд нэршлүүдийг нөхөж бичсэн түүхийн ухааны доктор Дамдины Сэрдарамд гүн талархал илэрхийлье.

Энэ оны хоёрдугаар сард хэвлэгдсэн номын тухай энд товчхон оруулъя.

Оросын дорно дахины судлаач, монголч эрдэмтэн, монгол, халимаг хэл бичгийн ухааны доктор Алексей Матвеевич Позднеев нь (1851-1920) Дорно дахины институтийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд буддын судлал, монгол судлал, хятад судлалд жинтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр 1896 онд Оросын Эзэн хааны Газарзүйн Нийгэмлэгт гишүүнээр элсэж, монгол, манж, хятад судлалын эрдэм шинжилгээний нийт 122 бүтээл бичсэний 17 нь нэг сэдэвт зохиол юм.

Судлаачийн энэ бүтээл ерөнхийдөө анх 1876-79 онд Монгол нутгаар аялахдаа хөтөлсөн аяллын тэмдэглэл бөгөөд тэрээр энэ тэмдэглэлээ 1887 онд эмхэтгэн гаргажээ. Тэр жил монголчуудын хувьд өлзийтэй буюу Монгол нутагт буддын шашин сэргэж, Эрдэнэ зуу хийдийн их равнайг үйлдсэний 300 жилийн ой тохиосон түүхтэй. Тухайн үеийн Орост Зонхавын ёсны шарын шашинд маш олон хүн сүсэглэн итгэж байсан боловч сүм хийдэд залсан бурхад нь чухамдаа ямар учиртайг нарийн тайлж өгүүлсэн ном зохиол байсангүй; оросууд, цаашлаад барууныхны хувьд буддын лам хуврагууд ихээхэн болхи бүдүүлэг, ард иргэдийг дарлан мөлждөг, шашны зан үйлд нь энгийн иргэд ямар ч оролцоогүй, лам хуврагууд эрх чөлөөтэй, дур зоргоороо авирлах нь энгийн үзэгдэл гэсэн ягшмал ойлголт дэлгэрч байсанд Позднеевын хувьд аливаа шашин ард түмэнд хандаагүй бол, шашныг түгээн дэлгэрүүлж буй лам хуврагууд тогтсон ёс жаягийг мөрдөхгүй л бол ер шашин гэж хэлэгдэх ёсгүй гэсэн үүднээс нарийн судалгаа хийж энэ тэмдэглэлээ хөтөлжээ. 

Энэ тэмдэглэл нь тухайн үеийн Монголын сүм хийд, засал чимэглэл, эдлэл хэрэглэгдэхүүн, лам хувраг, хувилгаад, хурал номын тухай маш дэлгэрэнгүй өгүүлсэн 5 бүлэгтэй. Сүм хийдийн бүлэгт гэхэд уран барилга, дотор гадна заслын тогтсон дэг ёс, амгалант бөгөөд догшин бурхдын тухай, суварга, танка, хот мандал, тахил, долоон эрдэнэ, өлзийт найман эд, дулдуй, толь, судар ном, хөгжмийн зэмсэг, явуулын хийдүүдийн тухай дэлгэрэнгүй бичжээ. Хувилгаад бүлэгт тэдгээрийн гарал үүсэл, цол хэргэмийн нь ялгаа, хувилгаан тодруулах ёс, хийдэд шавилан суух зан үйл, хувилгаанд мөргөхөд мөрддөг журам, Бээжинд очсон хувилгаадын тухай, тэдний аж байдал, жанч халсны нь дараа хэрхэн оршоосон тухай өгүүлжээ. 

Позднеевын хувьд тухайн үеийн буддын сүм хийд, лам хуврагуудын дэг ёс, сургаал номлолыг бодитойгоор хүргэх эрдэм шинжилгээний даалгавартай явсан учраас үзэж харж, дуулж сонссоноо нарийвчлан тэмдэглэсэн аяллын тэмдэглэлээ бараг засваргүйгээр бүхэлд нь энэ бүтээлдээ оруулахдаа буддын нэр томьёонуудыг монголоор тэмдэглэсэн нь судалгааг маш ойлгомжтой, тодорхой болгожээ.

XIX зууны сүүлийн хагаст Оросын Газарзүйн нийгэмлэгээс зохион байгуулсан эрдэм шинжилгээний аяллууд хөрш зэргэлдээ газар нутгийн газарзүй, амьтан, ургамлын аймгийг судлан шинжлэхээс гадна тэдгээр улс орны нийгэм, эдийн засаг, ард иргэдийн аж байдал, итгэл үнэмшлийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай тулгарчээ. Үүний тулд монгол хэл мэддэг судлаач эрдэмтнийг анх томилон илгээсэн нь А.М.Позднеев юм. 

Тэр цагт буюу 1875 онд Төв Азийн судлаач Г.Н.Потанин “Томск, Енисейск мужтай хил залгаа Монгол нутаг орны газарзүй, угсаатны зүй, ургамал, амьтны аймгийг нарийн тодорхой судлаагүй учраас эрдэм шинжилгээний аялал зохион байгуулах зайлшгүй шаардлагатай” гэж үзээд эл саналаа Оросын Газарзүйн Нийгэмлэгт хүргүүлэв. Ингээд энэ саналыг нийгэмлэгээс дэмжиж, 2 жилийн экспедиц зохион байгуулсанд залуу судлаач А.М.Позднеев оролцож, Монгол нутгаас нийт 1 800 гаруй ном судар, хожмоо Бээжинд байхдаа 1891 онд Оросын элчин сайдын яамны зарлага Гомбоевын зуучилснаар Лигдэн хааны үед орчуулсан Ганжуурын монгол эхийг Хорчингийн хохь тайжаас худалдан авч Дорно дахины сургуулийн номын санг баяжуулжээ. 

Позднеевын энэ бүтээлийг Оросын Газарзүйн Нийгэмлэгийн дээд шагнал Константины одонгоор үнэлэн шагнаж, Нидерландын Газарзүйн нийгэмлэг уг бүтээлийг ихэд сайшаан судлаачийг хүндэт гишүүнээрээ элсүүлжээ. Эл бүтээл XIX зууны сүүл үеийн буддын нийгэмлэг буюу сангхагийн тухай нарийн өгүүлснээрээ өдий хэр үнэ цэнтэйд тооцогдож байна.

Анандгэрэл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 15 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 3 цаг 17 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 3 цаг 17 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 3 цаг 18 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 22 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 5 цаг 14 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 5 цаг 18 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 5 цаг 19 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 5 цаг 20 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 5 цаг 21 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 5 цаг 22 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 5 цаг 24 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 5 цаг 25 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 6 цаг 31 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 6 цаг 41 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 6 цаг 56 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 6 цаг 59 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 7 цаг 12 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 8 цаг 6 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top