x

Б.Лхагважав: Нэг бараан дээр тав, зургаан удаа НӨАТ нэмж төлөөд хохироод байна

"ХОЁР ДАХЬ ТҮҮХИЙ ЭД ГАРГААД, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ ГЭЖ БАЙСАН МАШ ОЛОН ХҮН АМНАТ-ААС БОЛЖ ДАМПУУРСАН"

Бизнесийн удирдлагын доктор, эрхзүйч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Нэг бараан дээр тав, зургаан удаа НӨАТ авдаг талаар бизнес эрхлэгчид ярьж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-НӨАТ-ын гол зорилго бол бүртгэлийн систем. Гэтэл нэг бараанаас олон удаа НӨАТ авч байгаа нь дамжлагын будилаан юм.

НӨАТ 2016 оноос хэрэгжсэн. Хууль нь 1997 оноос хэрэгжиж эхэлсэн боловч 20-иод жил гажигтай явж ирсэн. Үндсэндээ унтаа байдалтай байсан НӨАТ-ын системийг ердөө зургаа, долоохон жилийн өмнөөс хөгжүүлж байгаа юм. НӨАТ-ын системийг оруулахгүй байх сонирхолтой мафийн бүлэглэлүүд бий. Эд нараас болж ажил үйлчилгээн дээр НӨАТ-аа хасуулж чаддаггүй. Тэр хэрэглэгч дараагийн хүндээ өгөхдөө албан бус сектор буюу мафийнхны НӨАТ-ыг өөрөө төлөхөөр болчхоод байдаг. Энэ бол том асуудал.

-Манай сонинд ярилцлага өгсөн бизнес эрхлэгч үйлдвэрээс нэг ширхэг нь 500 төгрөгийн үнэтэй гарсан цэвэр ус бөөний дэлгүүр, жижиглэн худалдаа, ресторан, цэнгээний газар хүртэл явахдаа 4,000 төгрөг болж нэмэгддэг. Тэр бүх шат дамжлагад НӨАТ төлж байна гэж байсан?

-Бүртгэл дээр нь такс ажиллаж байгаа. Энэ тохиолдолд тухайн бүтээгдэхүүний эхний суурь 500 төгрөгийн НӨАТ нь үйлдвэр дээрээ бий. Эндээс эцсийн хэрэглэгчид хүрэхдээ тав дамжсан гэж үзье.

Тав дахь хүн дээр очихдоо 4,400 төгрөг болсон бол 500 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүний эцсийн НӨАТ нь шат шатандаа дамжиж нэмэгдсээр байгаад 400 төгрөг болж байна гэсэн үг. Үүнийг эцсийн хэрэглэгч төлж байгаа. Тэгэхээр эцсийн хэрэглэгч гэдэг бол иргэн, аж ахуйн нэгж, төр өөрөө. Ийм дамжлагын будилаан их. Ер нь төр гэж байгаа тохиолдолд татвар бий болгоно.

Татвараа буцаагаад жигд шударгаар төлүүлэх нь төрийн үүрэг. Үүн дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар НӨАТ-ын системийг бий болгож өгсөн. Өнөөдөр 400 мянган кассын машин ажиллаж байна. НӨАТ хэрэгжиж эхэлсэн 2016 оны нэгдүгээр сард 1,600-хан кассын машинтай байсан шүү. Үр дүнд нь Монгол Улс жилдээ 97 их наяд төгрөгийг бүртгэж авч байна.

Энэ бол манай улсын бүх мөнгөний тэмдэглэл. Өнөөдөр бэлэн бус гүйлгээ 99.99 хувь байгаа. 2016 онд энэ тоо ердөө долоохон хувь байлаа. Өнөөдөр ийм ухаалаг системийг бий болгочихсон байхад дараагийн түвшинд ашиглах, НӨАТ өгөхгүй байгаа газруудаас татвараа авах нь төрийн үүрэг.

Эд нар үүргээ биелүүлэхгүй байгаагаас дунд нь ажил үйлчилгээ авагчид, дахиад цааш нь эцсийн хэрэглэгчид өгч байгаа субъект хохироод байгаа юм. Ялангуяа барилгын салбар дээр НӨАТ-ын шат шатны дамжлага тэр аяараа нэмэгддэг. Бригад гээд маш олон ажил хийгээд явчихдаг. Дараа нь тэрнийхээ НӨАТ-ыг, нийгмийн даатгалыг ч авч чаддаггүй. Эцсийн дүнд захиалга өгсөн эзэд хохирч байгаа юм.

-Энэ байдлыг яаж арилгах вэ?

-Уучлаарай, НӨАТ-ын систем бол таван жил супер ажилласан. Дараагийн түвшинд хэрхэн шударга тал руугаа хандуулах вэ гэдэг асуудал бий. Ингэхийн тулд өнөөдөр иргэнд олгодог НӨАТ-ын 20 хувийг 70, 80, 100 хувь хүртэл буцааж өгч болно. Жишээлбэл барилгын салбарын хар мөнгийг илрүүлье гэвэл орон сууц худалдаж авсан иргэнд НӨАТ-ыг 100 хувь буцааж олгох хэрэгтэй.

Хэрэв мөнгөний урсгалыг гадагшаа шилжүүлье гэвэл Улаанбаатараас гадна ажил үйлчилгээ авсан тохиолдолд НӨАТ-ын 70 хувийг буцааж өгч болно. Тэгэхээр НӨАТ чинь бүртгэлээс гадна мөнгөний урсгал, хар зах зээлийг илрүүлдэг механизм. Үүнийг голд нь философи талыг нь харж чадахгүй гацаачихаад байна л даа. Тиймээс нэг бараан дээр НӨАТ-ыг тав, зургаан удаа нэмж төлөөд, хохироод байна.

Барилгын салбарын хар мөнгийг илрүүлье гэвэл орон сууц худалдаж авсан иргэнд НӨАТ-ыг 100 хувь буцааж олгох хэрэгтэй!

Ний нуугүй хэлэхэд, улаанбуудайн дээр манайхан хууль гаргадаг. Гурил, махан дээр НӨАТ тэглэлээ гээд хааяа цаг үеийн шинжтэй шийдвэр гаргаж ирсэн жишээ байна. Гэхдээ тэр системээр НӨАТ-ыг эхнээс нь эцсийн хэрэглэгч хүртэл дуустал нь чөлөөлдөггүйгээс болж гажиг үүсдэг. Гурилын тухайд НӨАТ-аас чөлөөллөө гэсэн боловч худлаа байдаг. Яагаад гэвэл үйлдвэр дээр очих НӨАТ-ыг чөлөөлөөгүй. Тиймээс талхан дээрх НӨАТ чөлөөлөгдөхгүй. Тэгэхээр чинь үйлдвэрлэгч хохирчхож байна. Max бэлтгэлийн хувьд манай улс жилдээ нэг их наяд төгрөгийг эргэлдүүлдэг.

Max, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд дээр жишээ авъя л даа. Хуульдаа малчнаас махаа авбал НӨАТ-ын арван хувь шингэсэн гэж үзээд цаашаа нэмээд явах ёстой. Тэгэхээр хуульдаа махны дундын гол нийлүүлэгчид буюу ченжүүдийг оруулаагүйн улмаас дахиад л нөгөө гажиг үүсчихдэг. Махны үйлдвэр дээр малчнаас очиж авах үнэхээр боломж байхгүй. Нөгөө муу хэлүүлж чичлүүлдэг ченжүүд нь авчирч өгдөг.

Гэтэл ченжээс нь авахдаа НӨАТ-ыг тооцохгүй гэхээр энэ чинь өөрөө гамшиг болчхож байгаа юм. Дээр нь сонгодог утгаараа яг орлогоос авдаг татвар бол хамгийн харгис татвар. Монгол Улсын хэмжээнд НӨАТ байна. Тухайн аж ахуйн нэгжийн орлого арван сая байвал шууд нэг сая төгрөгийг нь татвар гээд автоматаар авчихна.

Нөгөөх нь АМНАТ байна. Энэ хоёр татварыг орлогоос авдаг. Тэгэхээр орлогоос авдаг татварыг аль болох тэг рүү барих сонирхол капиталист нийгэмд их байдаг. Харин манайд эсрэгээрээ байна. НӨАТ-ыг төгөлдөржүүлэх ажил гацчихсан учраас буцаагаад дундын гажгууд гарч ирээд байгаа юм. Үүний тулд Сангийн яам, Татварын ерөнхий газрууд унтаа байдлаасаа сэрж, ажиллах хэрэгтэй.

-ААНОАТ улсын төсөвт том орон зайтай байх ёстой. Гэтэл тэр нь өчүүхэн. Аж ахуйн нэгжүүд нь ашиггүй ажиллаад татвар бүрдүүлдэггүй учраас төр засаг НӨАТ, нийгмийн даатгал хоёрын мөнгөөр төсвөө бүрдүүлдэг. Хөгжсөн нийгэмд ямар байдаг юм бэ?

-ААНОАТ шатлалтай болчихсон. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн 99 хувь нь ААНОАТ-ынхаа 90 хувийг буцааж авч байгаа. Иймэрхүү таатай шатлалууд гарчихсан. Үүнийгээ НӨАТ-тайгаа хавсраад аятай шийдэл гаргах байтал НӨАТ нь түрүүлээд явчихсан.

Дараа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нягтлан бодох бүртгэлийн хуулиуд нь орж ирсэн. Дээрээс нь КОВИД ч таарсан. 2016 онд хийгдсэн татварын системийн шинэ өөрчлөлтийн 2020 оны дараах үр дүнг бол бид олж харж чадахгүй байгаа шүү.

Манай улс бага татвартай улс шиг харагддаг. Арав, арван хувь гээд, салгаад үзвэл үнэхээр бага гэнэ. Харин бүгдийг нь нийлүүлээд харахаар хөгжилд хүрсэн орнуудын авч байгаа 30 хувийн татвараас өндөр болчихдог!

Гэхдээ КОВИД-ын хоёр жилд ААНОАТ-ыг хүмүүс гомдоллоогүй. Яагаад гэвэл 99 хувь нь жишиг татвар руу орчихсон. КОВИД-ын жилүүдэд татварын орлого дандаа биелж байсан гол үр дүн бол НӨАТ-ын бүртгэлийн систем юм.

Дайны үед ч бай, КОВИД-ын үед ч тэр татварын орлого тасраагүй. Дандаа давж биелсэн. Одоо энэ давж биелж байгаа тохиолдолд дараагийн татваруудаа ААНОАТ, ХХОАТ ч юм уу, дээр нь даатгалын системээ засах ёстой. КОВИД-оор даатгалын систем социализмаараа ямар ч ажиллах чадваргүй байсныг бүгд харсан. Даатгалыг системийнх нь хувьд засах ёстой. Тэр ажил одоо хийгдэхгүй байна л даа.

Өндөр хөгжилтэй орнууд дээр хэлсэнчлэн орлогоос авдаг харгис татварыг аль болох нэг рүү тэмүүлэх сонирхолтой. Жишээлбэл АНУ, Япон байна. Хэрэв орлогоос шууд авдаг татвар өндөр байх юм бол ХХОАТ-ыг тэг рүү тэмүүлэх ёстой. Энэ хоёр орлогыг зөрүүлдэг. Манай улс бага татвартай улс шиг харагддаг. Арав, арван хувь гээд, салгаад үзвэл үнэхээр бага гэнэ. Харин бүгдийг нь нийлүүлээд харахаар хөгжилд хүрсэн орнуудын авч байгаа 30 хувийн татвараас өндөр болчихдог.

Хоёрдугаарт, НӨАТ гэдэг бол эцсийн хэрэглэгч төлж байгаа татвар. Манай 1.2 сая иргэн хөдөлмөр эрхлээд дунджаар 12-13 их наяд төгрөгийг цалингийнхаа фонд болгож улс даяар авдаг. Үүний 3-4 их наяд нь төрийн албан хаагчдын цалин. Энэ нь ХХОАТ, бүх даатгалаа төлчихсөн дүн.

Ингээд гар дээр үлдэж байгаа цэвэр мөнгөөрөө дэлгүүрээс худалдан авалт хийж, үйлчилгээ авахдаа дахиад НӨАТ-ын 10 хувь төлдөг. Нэг ёсондоо бүх татвар, даатгалаа төлчхөөд дахиад татвар төлж байгаа нь үнэхээр харгис. Тиймээс ухаантай төр бол нөгөө татвараа арван хувь авсан бол үүнийгээ нэг рүү аваачих ёстой. Тиймээс НӨАТ-ын 20 хувь буцааж байгаа дүнгээ 70, 80 болгох ёстой.

-АМНАТ бас аж ахуйн нэгжүүдэд их том дарамт болж байна. Үүнийг яаж шийдэх ёстой вэ?

-АМНАТ, НӨАТ хоёрыг орлогоос авах нь төрийн хувьд хамгийн амар ажил. Тухайн аж ахуйн нэгж 100 сая төгрөгийн орлого олонгуут НӨАТ авчихдаг. АМНАТ-ийн хувьд уул уурхайн салбарын дараагийн үйлдвэрлэлд маш том гай болж байгаа. Хоёр дахь түүхий эд гаргаад, үйлдвэрлэл эрхлэх гэж байсан маш олон хүн АМНАТ-өөс болж дампуурсан. Тэгэхээр шороогоо дараагийн ээлжид бүтээгдэхүүн болгоё гэвэл АМНАТ-ийн асуудлыг шийдэх л ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 3 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 3 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 3 цаг 41 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 5 цаг 36 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Өчигдөр 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Өчигдөр 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Өчигдөр 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Өчигдөр 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Өчигдөр 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Өчигдөр 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Өчигдөр 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Өчигдөр 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Өчигдөр 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Өчигдөр 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Өчигдөр 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Өчигдөр 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Өчигдөр 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Өчигдөр 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top