x

Хавдрын мэс засалд шинэ технологи нэвтрүүлнэ

Хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, эмчилгээний чанар, үр дүнг эрс дээшлүүлэх шинэ технологи, инновацийн нэг болох БНСУ-ын "Metaple BIO" компанийн үйлдвэрлэсэн "Metagenie" хэмээх шинэ төхөөрөмжийг ХСҮТ хүлээн авлаа.

Өндөр технологи бүхий энэхүү төхөөрөмж нь нээлттэй хагалгааны үед хорт хавдрын хэмжээ, хязгаарыг оновчтой тодорхойлсноор хавдрыг бүрэн авах, өчүүхэн хэмжээний үсэрхийллийг ч эмч харах боломжтой аж. Энэ нь хагалгааны чанар, үр дүнг эрс нэмэгдүүлэх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талуудтай юм.

Уг төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд үйлдвэрлэгч "Metaple BIO" компанийн захирал Kim Doo In, уг технологийг бүтээгч, тус компанийн Технологи хариуцсан захирал, доктор, профессор Han Young Geun, судлаач Park Hong Seong, Metagenie төхөөрөмжийг Монгол Улсад, ХСҮТ-д хүлээлгэн өгөх ажлыг санаачлан, хэрэгжүүлсэн "Dr.AnyCare" компанийн захирал, мэс заслын эмч Lee Kyung Min болон тус компанийн эмч нар, УИХ-ын  гишүүн Ж.Чинбүрэн, ХСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг болон ХСҮТ-ийн тасаг, албадын эрхлэгч, дарга нар, Монгол Улсад ажиллаж, амьдарч буй БНСУ-ын иргэд оролцлоо.

Dr.AnyCare компанийнхан ХСҮТ-ийн 60 жилийн ойг тохиолдуулан Хөнгөвчлөх эмчилгээний тасагт ханын хүчилтөрөгчийн иж бүрэн системийг хандивлан суурилуулжээ. Арга хэмжээний үеэр цаашид ХСҮТ, "Metaple BIO", "Dr.AnyCare" компаниуд хавдрын эмнэл зүйн судалгаа, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Өнөөдрөөс доктор, профессор Han Young Geun, судлаач Park Hong Seong нар ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан дадлагажуулах сургалт, судалгааны ажлуудыг эхлүүлнэ.

Эх сурвалж: ХСҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 10 цаг 26 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 10 цаг 30 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 10 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 10 цаг 39 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 12 цаг 45 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 12 цаг 52 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 13 цаг 11 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 13 цаг 16 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 13 цаг 21 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 13 цаг 28 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 13 цаг 33 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 14 цаг 5 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top