x

С.Даваасүрэн: Багануур дүүргийн авто замыг шинэчилж, спорт хороог засварлах шаардлагатай байна

Хотын дарга Д.Сумъяабазар Багануур дүүрэгт ажиллалаа.

Дүүргийн хэмжээнд хатуу хучилттай авто зам 27.6 км бий. Гэвч ихэнх нь 10-30 жилийн насжилттай, мөн борооны ус зайлуулах шугамгүй тул эвдэрч, шинээр тавих шаардлага тулгарчээ. Жил бүр зам арчлалтад зориулж дүүрэгт 500 сая орчим төгрөг олгодог байна. Гэвч энэ мөнгөөр урсгал засвар хийгээд таардаг, зам шинээр тавихад хүрдэггүй байна. Иймээс 22 байршилд зам засвар, таван байршилд авто зогсоолын ажил хийхээр төлөвлөж, үүнд нийт 6.3 тэрбум төгрөг шаардлагатайг дүүргийн удирдлагууд хэллээ.

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Манай дүүрэгт хийж байгаа бүтээн байгуулалтын дийлэнх нь дэд бүтцийг сайжруулах ажлууд байгаа. Мөн хэдий сүүлд байгуулсан дүүрэг ч гэлээ шугам, сүлжээ нь 30-40 жил болсон тул их засвар хийж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагатай болсон. Энэ нь мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах гол суурь нөхцөл нь” гэв.

Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь 1983 онд ашиглалтад орсон, оросууд барьж өгчээ. 42 метр урт, 24 метр өргөн буюу 1008 ам метр бөгөөд хоёр том заалтай. Улсад томоороо хоёрт буюу Эрдэнэтийн спорт заалны дараа ордог. Дүүргийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөдөг хамгийн том спорт заал нь энэ. Гэвч барилгын одоо байгаа нөхцөл байдал нь олон нийтийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болжээ. Иймээс дотоод засварыг энэ жил эхлүүлж, ирэх жил гадна засварыг хийх хүсэлтэй байгаагаа дүүргийн удирдлагууд Хотын даргад уламжлав.

Ханыг дулаалах, дотор, гадна их засвар хийх, олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах боломжийг бүрдүүлэх, 50 гаруй автомашины зогсоолыг тохижуулах зэрэгт нийт нэг тэрбум гаруй төгрөг шаардлагатай байна. Үүнээс дотор засварт 500 сая гаруй төгрөг хэрэгтэй. Зураг төслийг 2021 онд хийжээ. Дүүргийн зүгээс тэмцээн, уралдаан зохион байгуулахад шаардлагатай техник хэрэгслийг шийдэж байгаа гэлээ.

Хотын дарга саналуудаа 2024 оны улс, нийслэлийн төсөвт тусгах хэрэгтэйг, мөн хөрөнгө оруулалтыг шийдэхэд анхаарахаа хэлж байв.

Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороонд дүүргийн сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийнхан Улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ хийж байлаа. 16 настнууд нь улсын аваргын мөнгө, хүрэл медальтай. Сагсан бөмбөгийн бүхий л тэмцээнүүдэд оролцдог гэдгийг дасгалжуулагч нь хэллээ. Хотын дарга хүүхдүүдэд сурлага, спортын өндөр амжилт гаргахыг хүссэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 7 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 16 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 22 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 27 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 34 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 29 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top