x

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хил дамнасан малын хулгайн асуудалд онцгой анхаарна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймагт ажиллаж иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.

Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, бодлогын реформын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ авлигын эсрэг тууштай тэмцэхээ Ерөнхий сайд онцолж иргэдээ хамтран тэмцэхийг уриаллаа. Засгийн газраас хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, орон нутагт шилжин суурьшигчдыг дэмжих бодлого явуулж байна.

Орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон ажлын байр нэмэгдүүлбэл уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх, шилжин суурьшсан иргэдэд гурван хувийн ипотекийн зээл олгох, шилжин үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгох, дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний гурван жил татвараас 90 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөхөөр шийдвэрлээд байна. Өнөөдрийн байдлаар улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 13 аймаг байна. Цаашид аж үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүсийг орон нутагтай уялдуулах нь тухайн аймгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ хэмээн танилцууллаа. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариуллаа.

Увс аймгийн иргэд баруун бүсэд улаан буудайн агуулах барих, сүүлийн хоёр, гурван жил дараалан ургац алдсан тариаланчдын өр зээлийн асуудалд дэмжлэг үзүүлэх, ургац, мал сүргээ зах зээлд борлуулах гарц, бүтээгдэхүүн болгож боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна гэв. Мөн хил дамнасан малын хулгай Увс аймагт гаарч хил орчмын сумдын малчдын амьдралд хүнд дарамт учруулж буйд Засгийн газар арга хэмжээ авах, тэтгэврийн зөрүү, мэргэжлийн ялгааг арилгах, орон нутагт төрийн бодлогууд хангалттай хэрэгжихгүй, улс төржиж буйд анхаарахыг хүслээ.

Улс орны хөгжлийг цогцоор нь харж, авлигын эсрэг тэмцэл өрнүүлж буйг дэмжиж, хууль зөрчсөн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох, шүүхийг шинэчлэх шаардлага байгааг санууллаа. Ерөнхий сайд хил дамнасан малын хулгайн асуудалд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдээд цаашид багш, эмч, малчдын асуудал, хүний хөгжил Засгийн газрын анхаарлын төвд байх болно. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлснээр багш, эмч нарынхаа цалин хөлсийг нэмэхээс эхлээд олон эерэг өөрчлөлт гарах тул иргэдийг оролцоотой байхыг хүслээ.

Түүнчлэн улс төржилт, талцал хуваагдал орон нутагт ажиглагдаж байгаа тул төр, олон нийтийн эрх ашгаас давсан улс төржилт, талцал байж болохгүйг санууллаа.

Увс аймаг 91.071 хүн амтай, хөдөлмөрийн насны 56 мянган иргэнтэй. Аймгийн ДНБ 2020 онд 466 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 644 тэрбум төгрөг болж нэмэгдэж нэг хүнд ногдох ДНБ 7.5 сая төгрөгт хүрчээ. ОХУ-тай хоёр боомтоор холбогддог, өдөрт 150-200 машин, 500-800 хүн зорчиж байна.

2024 оны улсын төсөвт иргэд дараах саналыг өгч, эрэмбэллээ.

1. Увс нуур-Улаангом чиглэлийн 26.3 км автозам
2. Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км автозам
3. Улаангом сумын цогцолбор 1-р сургуульд кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэх, дотуур байр, спортын цогцолбор барих
4. Аялал жуулчлалын байгалийн өв газарт цэвэрлэх байгууламж, авто зогсоол, отоглох цэг бүхий тохижилт /Увс, Улаангом/

5. Улаангом сумын арын дөрвөн замын уулзварын тойрог Цагаан хаалга хүртэлх баруун тойргийн авто замын шинэчлэл, гэрэлтүүлэг /Увс, Улаангом/
6. Турууны голын төмөр бетон гүүр, 109.15 у/м, Бухын голын 9,6 у/м гүүр, 1,1 км авто зам /Увс, Батуунтуруун/
7. “Шинэ сэргэлт -Увс”, “Хашаандаа сайхан амьдаръя” төсөл
8. Увс аймгийн Бөхмөрөн сумын сургуулийн барилга
9. Улаангом-Тэс чиглэлийн авто замын зарим хэсгийг сайжруулах ажил / Увс, Тэс сум/
10. Сумын төвийн бетон зам, гэрэлтүүлэг /Увс, Бөхмөрөн, Тариалан сум/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 10 цаг 26 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 10 цаг 30 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 10 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 10 цаг 40 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 12 цаг 45 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 12 цаг 52 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 13 цаг 12 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 13 цаг 16 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 13 цаг 21 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 13 цаг 28 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 13 цаг 33 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 14 цаг 5 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top