x

Г.Занданшатар: Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн хөшүүрэг нь их сургууль юм

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн 81 дэх хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага болох Монгол Улсын Их Сургуулийн 81 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд, тус сургууль нь 81 жилийн түүхэндээ 100 гаруй мянган мэргэжилтэй болсон хүчин бэлтгэж Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын их, дээд сургуулиудын тэргүүлэх сургууль болохыг онцолсон юм.

Тэрбээр, Улсын Их Хурлын хаврын чуулганаар шинэчлэн баталсан Боловсролын тухай багц хуулийн нэг болох Дээд боловсролын тухай хуульд Монгол Улсад судалгааны их сургуулийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлсныг дурдаад, Төр- Их сургууль-Бизнес-Иргэний нийгэм гэсэн гурвалсан, дөрвөлсөн зангилааг бий болгоход чухал үүрэгтэй оролцож буй олон улсын байгууллага, тухайлбал Япон Улсын JIKA байгууллага,  Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдөд талархал илэрхийллээ. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус сургуулийн Дундын судалгааны лаборатори, багш нарын инновацийн бүтээлтэй танилцаж, МУИС-д зочлох бүрд шинэ инноваци, мэдлэгт суурилан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүлэл, нийтлэлээ танилцуулдаг эрдэмтэн судлаачдад халуун талархал илэрхийлсэн юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Дээд боловсролын тухай хуульд их сургуулийг судалгааны, сургалтын, мэргэжлийн хэмээн ангилсан бөгөөд судалгааны их сургуулийн үндсэн зорилго нь шинэ мэдлэг бий болгон, ахисан түвшний сургалтыг түлхүү явуулах, хөрвөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, мэдлэг ур чадвараараа дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэх явдал хэмээлээ. Энэхүү үндсэн зорилгыг хэрэгжүүлэх боломж, нөөц МУИС-д бийг тэрбээр дурдаад, сүүлийн жилүүдэд улс орнуудын хөгжлийн чиг хандлага мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлоохыг зорилгоо болгож, хиймэл оюун ухаанд тулгуурласан технологийг бий болгоход онцгой анхаарч, өндөр түвшний технологид суурилсан хөгжлийн загварыг боловсруулж, хэрэгжүүлж буйг онцолсон. Энэ үйл явцаас Монгол Улс, монголчууд хоцорч болохгүй бөгөөд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн хөшүүрэг нь их сургууль болохыг тодотгосон юм.

Монгол Улсын Их Сургуулийн захирал, профессор Д.Бадарч хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ, МУИС нь энэ жил гадаадын 198, дотоодын 3300 гаруй бакалаврын түвшний шинэ элсэгчээр эгнээгээ тэлж, нийтдээ 26 мянга гаруй суралцагч, 1500 гаруй багш, ажилтантайгаар шинэ хичээлийн жилээ эхлүүлж байгааг дурдан, Боловсролын багц хууль түүн дотор Дээд боловсролын хуулийг баталснаар дээд боловсролын эрх зүйн цоо шинэ орчныг бүрдэж буйг онцолсон. Тэрбээр, хуультай уялдуулан их сургуулийн дүрэм журам, удирдлагын тогтолцоог шинэчлэн боловсруулж, их сургуулиа хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинээр боловсруулах хичээлийн жил болж байна хэмээлээ.

МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр,  Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шинижи, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин мөн МУИС-ийн эрдэмтэн профессор багш нар оюутнууд оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 47 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 56 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 3 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 7 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 15 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 10 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top