x

Х.Нямбаатар: Монгол Улс, БНХАУ-ын хилийн эргэлтийн цэгийн шалгалт 2024 оноос эхэлнэ

Монгол Улсын хилийн зурваст өөрчлөлт оруулж, тодорхой хэмжээний газрыг Хятад улсын талд шилжүүлсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тэгвэл худал мэдээлэл тараасан тухайн хоёр иргэнийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. 

Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нууц тушаалаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрладаг хилийн отрядыг Гурвантэс сум руу шилжүүлж, улсын хилийн 15 км газар нутгийг хилийн хяналтаас гаргаж, БНХАУ-ын талд шилжүүлж өгсөн мэт ташаа мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. 

Ташаа мэдээллийг нийтэлсэн байж болзошгүй хоёр иргэнийг Эрүүгийн цагдаа болон Тагнуулын Ерөнхий Газраас олж, шалгаж байгаа. Монгол Улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан шийдвэр огт гараагүй. 

Манай улс БНХАУ-тай 1962 он хилийн гэрээ байгуулж, 1962-1964 онд хилийг газар дээр нь тэмдэглэж, 1975 онд НҮБ-д урд хил бүртгэгдсэн. Манай урд хил бол НҮБ-д бүртгэгдсэн, эргэлтийн цэгийг нь өөрчлөх боломжгүй хил хязгаар юм. БНХАУ-тай хиллэж байгаа бүх боомт цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид үндэсний аюулгүй байдлын гэмт хэргийг тусад нь бүлэглэж зохицуулсан байгаа. Энэ бүлэгт дурдсанаар тухайн этгээд экстремист үйл ажиллагаа юу, үндэсний эв нэгдлийг алдагдуулах, бусад аль төрлийн гэмт хэргээр үйлдэж байгааг мөрдөн шалгах байгууллага тогтооно. Хил хязгаарын халдашгүй дархан байдал болон ард иргэдийг зэвсэгт тэмцэл, бослогод уриалан дуудаж буй мэдээлэл гарсан даруйд мэдээллийн эх сурвалжийг олж тогтоох, хуулийн хариуцлагад татах чиглэлээр ажиллаж байгаа. Одоогоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-аас энэ асуудалтай холбоотой ирүүлсэн мэдээлэл алга байна. Дотоодод тавигдсан мэдээ учир ирэх ч шаардлага байхгүй.

Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилийн шалгалтаа хамгийн сүүлд одоогоос 20 жилийн өмнө хийж байсан. Тухайн шалгалтаар бүх эргэлтийн цэгээ хоёр талаасаа баталгаажуулж, хилийн тэмдэгт багануудаа улаан боржин чулуугаар хийгээд орхисон. 20 жил тутамд шалгагдах хэлэлцээрийнхээ дагуу БНХАУ-тай хийх хилийн эргэлтийн цэгийн шалгалт ирэх 2024 оноос эхэлнэ.

Өмнөх түүхийг харахад,1962-1964, 1982-1984, 2002-2004 онуудын хооронд БНХАУ-тай хилийн шалгалт хийгдэж байсан. Харин Оросын Холбооны Улс (ОХУ)-тай хийж байсан шалгалт ЗХУ задарсантай холбоотойгоор нэлээн удаан үргэлжилж 1990-ээд оноос эхлэн 2002 онд дуусаж байсан. Одоо хэлэлцээрийнхээ дагуу хойд хилийн эргэлтийн цэгээ дахин баталгаажуулах ажил явагдаж байгаа.

Гол усны урсгал гольдролоос шалтгаалж, эрэг нурах, хилийн зурвас хөдөлж хөндөгдөхөөс сэргийлж геодезын аргаар 20 жил тутам шалгалт хийгддэг. Тухайн хилийн шалгалтаар 1,564,116 км кв газар нутгийн хэмжээ өөрчлөгдөх асуудал огт гардаггүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 48 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 57 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 3 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 8 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 15 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 10 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top