x

Ж.Сандагсүрэн: “Акуа гарден”-д захиалга өгсөн иргэдийн хохирлыг төсвөөс шийдэх байх

Үер усны аюултай нөхцөл байдал үүссэн, мөн цаашид өндөр эрсдэл үүсэх бүсэд байгаа Шунхлай шатахуун түгээх станц, S Outlet дэлгүүрийн хоёр блок барилга, "Авлига" хороолол буюу "Акуа Гарден" хотхоны хоёр блок барилгыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг удирдлагуудад нь танилцуулав. 

Гэвч "Авлига" хороолол буюу "Акуа Гарден" хотхоны захиалагчид өмчөө хамгаалан зогсож эхэллээ. Энд Бартераар ажил хийж буй туслан гүйцэтгэгч компанийн төлөөлөл мөн ирсэн байв. “Эм Эм Жи” компани хотын захиргаа, БХБЯ-наас бүх зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулж байгаа талаараа удаа дараа мэдээлэл хийж байсан. Харин өнөөдөр Хотын даргын захирамжаар газрын зөвшөөрлийг нь цуцалж, нураах шийдвэр ийн гаргасан юм.

Энэ үеэр Хотын орлогч дарга Ж.Сандагсүрэн: “Акуа гарден”-тай холбоотой мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. 7844 мкв газарт байрны хоёр блок хамаарагдаж байгаа. Мөн адил энэ хэсгийг албадан буулгах дүгнэлт гарсан. Аль аль талдаа мэдээж хүнд шийдвэр. Миний ойлгож буйгаар 500 гаруй хүн захиалгаа өгсөн байна. Иргэдийг нэн тэргүүнд хохиролгүй болгох ёстой. Ямар нэгэн байдлаар бид шийднэ. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх. Гэхдээ  мэдээж төрийг хохиролгүй болгох ёстой. Байгаль орчны дүгнэлт гарсан. Тиймээс аж ахуй нэгжүүдэд ижилхэн хандах ёстой. Миний хувьд ч гэсэн 24 давхар барилга нурааж байсан тохиолдлыг Монголд хараагүй. Мэргэжлийн байгууллагуудад хандаж шийдвэрлэнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 11 цаг 23 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 11 цаг 27 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 11 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 11 цаг 36 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 13 цаг 42 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 13 цаг 48 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 14 цаг 8 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 14 цаг 13 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 14 цаг 17 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 14 цаг 25 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 14 цаг 30 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 15 цаг 2 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top