x

Хөрөнгө оруулалтын гэрээ хийх дөхөхтэй зэрэгцэн уран эсэргүүцэгчид хөдөлж эхэллээ

Монгол Улс 200 мянган тоннын батлагдсан ураны нөөцтэй бөгөөд үүгээрээ дэлхийд 12 дугаарт жагсаж байна. Манай улсын дөрвөн аймгийн 10 сумын нутагт цацраг идэвхит ашигт малтмалын чиглэлээр хайгуулын тав, ашиглалтын найман тусгай зөвшөөрлийг долоон аж ахуйн нэгжид олгожээ.

Эдгээрийн нэг болох Францын "Орано" компани Монголд Бадрах энержи ХХК /хуучнаар АРЕВА/ 1997 оноос Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуулын ажлыг эхлүүлсэн. Ингээд 2006 онд Дулаан-Уул, 2010 онд Зөөвч-Овоо ордыг нээн илрүүлж, сүүлийн 10 гаруй жил хайгуулын нөөцөө баталгаажуулах ажилд төвлөрч, одоо олборлолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Төслийн олборлолт ашиглалтыг хэрэгжүүлэхийн тулд хоёр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлагатай. Иймд өнгөрсөн тавдугаар сард манай Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулан, зургадугаар сард ажлын хэсэг төслийн талбайд ажилласан билээ.

Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Ажлын хэсэг ирэх намар гэхэд Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж Засгийн газар болон УИХ-д танилцуулна. Энэхүү ураны төсөл нь Монгол Улсын хувьд гуравдагч хөрш орны компанитай хийх томоохон Хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдоно. Тиймээс бид 2009 онд байгуулж байсан Хөрөнгө оруулалтын гэрээн дээр гаргасан алдаагаа давтахгүй, тийм эрх ч байхгүй. Нэгд харилцан ашигтай байх ёстой. Цаашлаад бүс нутагтаа, энэ салбартаа тэргүүлэгч тоглогч байх амбийцтайгаар Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар ажиллаж байна" гэсэн юм.

Монголын Засгийн газар, Францын Орано компанитай Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэвэл Монгол Улс жилд 2500 тонн шар нунтаг олборлох боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Тэгвэл Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах дөхөхтэй зэрэгцэн ураныг эсэргүүцэгчид хөдөлж эхэллээ.

Тухайлбал, ураны хор хөнөөлөөс болж ганц нүдтэй хүүхэд төрж, гурван нас хүрснийг "Бадрах энержи" ХХК нууж байна, уранаас болж ургийн гажигтай хүүхэд төрж, мал амьтан үхэж байна гэх мэдээлэл удаа дараа гарч байна. Үүгээр зогсохгүй Дорноговь аймгийн Улаанбадрах сумын зарим иргэн ураныг эсэргүүцэж Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр бэлдэж байгаа аж. "Бадрах энержи" ХХК-г Монголд орж ирэхэд л байсан иймэрхүү үйл явдал Хөрөнгө оруулалтын гэрээ хийх дөхөх тусам хурцдана.

Бадрах Энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардийн өгсөн мэдээллээр Францын Орано компанитай байгуулах энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэвэл 1.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний дараа орох том хөрөнгө оруулалт. Оюу толгойн хөрөнгө оруулалт хийгдсэнээр манай улс, эдийн засаг, иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг бид мэднэ. Харин дахин бидэнд ийм хөрөнгө оруулалт оруулах гэж байхад эсэргүүцэх нь амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхтэй адил билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 11 цаг 23 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 11 цаг 27 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 11 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 11 цаг 36 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 13 цаг 42 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 13 цаг 48 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 14 цаг 8 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 14 цаг 13 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 14 цаг 17 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 14 цаг 25 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 14 цаг 30 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 15 цаг 2 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top