x

Хичээл эхэлж байгаатай холбогдуулан 1322 чиглэлд 4,038 цагдаагийн алба хаагч ажиллана

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Золжаргал: 

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан энэ жил цагдаагийн байгууллагаас “Хичээл эхэллээ” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Цагдаагийн байгууллагаас хичээл эхэлж байгаатай холбогдуулан нийт 1322 чиглэлд 4038 алба хаагчийг ажиллуулахаар хүн хүчний тооцоо гаргасан.

Хүүхэд гэрээсээ гараад сургууль, сургуулиа тараад гэр хүртэлх замд тэдний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Мөн сургуульд хүүхдийг хүүхдээр нь хүмүүжүүлэх, эрх зүйн мэдлэг олгох, нөлөөллийн ажлыг зохион байгуулах чиглэлээр “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийг ажиллуулж байна. Улсын хэмжээнд 538 сургуульд өсвөрийн сэргийлэгч бүлгэм ажилладаг.

Иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулаад худалдаа, үйлчилгээний газруудаар эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагаас хулгайлах болон залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон ажлуудыг төлөвлөж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Завхан аймагт цоохор ирвэс хамгаалах байгаль хамгаалагчдыг чадавхжуулах сургалт боллоо 13 мин АНУ Хятад, Европын Холбоо болон бусад 14 орныг шалгаж эхэллээ 17 мин УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох өргөдөлд гарын үсэг цуглуулна 24 мин Улаанбурхан өвчний шинж тэмдэг ба урьдчилан сэргийлэх арга 29 мин Явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг автомашин мөргөжээ 29 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна 30 мин Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхаарууллаа 31 мин Хүний эрхийн чиглэлээр хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо 32 мин УИХ-ын ажлын хэсэг Ойн тухай хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 34 мин Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн ажлын хэсэг хуралдлаа 2 цаг 35 мин Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж, хориг зөрчсөн иргэдээр аврах ажиллагааны зардлыг нөхөн төлүүлж байна 2 цаг 35 мин Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт 2 цаг 39 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь 2 цаг 56 мин 16 насанд хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэхийг хуулиар хязгаарлана 3 цаг 6 мин Б.Адебайо хамгийн олон оноо авсан хоёр дахь тоглогч боллоо 3 цаг 17 мин Г.Дамдинням: Ойрхи Дорнодын нөхцөл байдал ойрын хугацаанд тогтворжвол нефтийн зах зээлд томоохон савлагаа гарахгүй 3 цаг 26 мин Монголд 2026 онд тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна 17 цаг 42 мин Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг баталлаа 17 цаг 42 мин “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо 17 цаг 44 мин Гамшигт өртөж амиа алдсан малчны ар гэрт мөнгөн тусламж олгоно 17 цаг 50 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га... Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу...
Top