x

О.Цэлмэг: Миний утасны ярианы түүхийг авч байгаа нь эрх зүйн баримт бичгүүдийг маш ноцтой зөрчиж байгаа үйлдэл

Булган аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж буй О.Цэлмэг өөрийн цахим хуудсандаа тус аймгийн цагдаагийн удирдлагын зүй бус хандлага болон өдрийн цалинг тайлбаргүй авдаг талаар шүгэл үлээсэн юм. 

Энэ нь цагдаагийн байгууллага дотроос анх удаа шүгэл үлээж буй алхам юм.

Цагдаагийн ахмад О.Цэлмэг "2023 оны эхний улиралд Булганы цагдаа улсын хэмжээнд "Хүүхэд хамгаалал" арга хэмжээний хүрээнд 21 аймгаас 21-т орсон байна гээд 20 гаран алба хаагчдын цалинг 20 хувь хассан. Хүүхэд хамгаалал арга хэмжээ 2023 оны нэгдүгээр сараас эхлээд 2023 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр тайлан өгөх ёстой байсан боловч Монголын уламжлалт цагаан сарын баяр гээд амралтын өдөр таарсан. Энэ бол цэвэр удирдлагын зохион байгуулалт муу байна гэж л харсан" хэмээн наймдугаар сарын 16-ны өдөр бичсэн байна.

Мөн тухайн постод "Хажуугаар нь алба хаагчдын цалингаас хууль бусаар мөнгө татдаг асуудлаа яах вэ??? Сая хавар тавдугаар сарын 9-ний өдөр байгууллагын үүд хаалга янзлах нэрийдлээр бүх албан хаагчдаас нэг өдрийн цалин гээд хураагаад л авсан. Дээрх асуудлаар ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас шалгалт хийгээд хоёр даргыг нь өөрчилсөн" хэмээн дурджээ. 

Энэхүү постынх дагуу Цагдаагийн Ерөнхий Газраас албаны шалгалт хийж эхэлсэн байна.

Гэвч үүний зэрэгцээ Булган аймгийн цагдаагаас О.Цэлмэгт хэрэг үүсгэн шалгаж байгааг тэрээр өчигдөр мэдээлэв.

Энэ талаар цагдаагийн ахмад О.Цэлмэг "Булганы цагдаа намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалт хийж байгаа нь бол үнэн. Энэ дундаас Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Б нь над дээр албаны автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан, сошиалд мэдээлэл оруулсан гэсэн хоёр шалгалтыг явуулж байгаа.

2023 оны долдугаар сарын 31-ний өдөр Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан дэд хурандаа Б.Б гэдэг хүн хэсгийн төлөөлөгч О.Цэлмэгийн .... дугаарын утасны орсон гарсан ярианы түүхийг авахаар албан тоот боловсруулж, Аймгийн Прокурорын газрын орлогч прокурор С.А-аар зөвшөөрүүлж Мобикомд хүргүүлсэн байна.

Тэгээд миний ярианы бичлэгийг Хошууч Ж.А гэх албан тушаалтан ямар хүнтэй, ямар зорилгоор хэдэн минут ярьсан гэдгийг шалгаж эхлээд миний гар утасны дугаартай ямар зорилгоор яах гэж ярьсан талаар тайлбар бичүүлж авсан байна гэдгийг би өнөөдөр олж мэдлээ.

Миний гар утасны дугаарын орсон гарсан ярианы түүхийг авч байгаа үйлдэл нь өөрөө Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Олон улсын гэрээ, конвенц зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг маш ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж харж байна" гэжээ.

Мөн хэсгийн төлөөлөгч О.Цэлмэгийн хөндсөн асуудалтай холбоотойгоор Булган аймгийн Цагдаагийн газартай холбогдоход "Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариу өгчээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бямба (172.69.252.164)
    Хүний эрхийг ноцтой зөрчсөн байна.
    2023 оны 08 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 11 цаг 26 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 11 цаг 30 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 11 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 11 цаг 39 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 13 цаг 44 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 13 цаг 51 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 14 цаг 11 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 14 цаг 16 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 14 цаг 20 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 14 цаг 28 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 14 цаг 33 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 15 цаг 5 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top