x

Л.Оюун-Эрдэнэ: Хариуцлага алдсан авто замын компаниудыг хар жагсаалтад оруулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийлээ.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, авто замын чанар, насжилт цаашлаад энэ салбарт авлига их байна гэх шүүмжлэл байдаг. Салбартаа тулгамдаж буй асуудлуудад та бүхэн саналаа хэлээрэй. Салбар бүрийн төлөөллийн мэдээллийг сонсож, асуудлыг шийдэх нь  өглөөний уулзалтын зорилго болохыг тодотгов.

Авто замчид энэ салбарт хөрөнгө оруулалт тогтвортой байх, ажиллагсдын цалин нэмэх, улирлын чанартай ажил учир өвлийн саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, замуудын их засварт төсөв шийдэж өгөх, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагатай болох зэрэг тулгамдсан асуудлаа Ерөнхий сайдад уламжиллаа. Тухайлбал,  

"Эн Би Си Си" компанийн ерөнхий инженер С.Ганхуяг:

-Би авто замын зөвлөлийн гишүүн. Манай зөвлөл энэ онд байгуулагдсан, 11 гишүүнтэй, авто замын орлого, зарцуулалтад хяналт тавьдаг байгууллага. Авто замын 23 сан Монгол Улсад байдаг, найман эх үүсвэрээс орлогоо бүрдүүлдэг. Өнөөдөр зөвхөн төлбөр хураах цэгийн үйлчилгээний орлого л ил, бусдынх нь далд байдаг. Авто замын засвар, арчлалтад жил бүр 110 тэрбум төгрөг шаардлагатай байдаг ч улсын төсвөөс талыг нь баталж өгдөг.  Замын сангийн орлогыг ил тод болгочихвол энэ 110 тэрбум төгрөгийг бүрэн олох боломжтой.

"Хөвчийн зам" компанийн захирал Ч.Алтанзаяа:

-Зам ашигласны хураамж манай улсад хамгийн бага. Дэлхийн хаана ч 1000-2000 төгрөгөөр зам ашиглахгүй. Төлбөр бага учраас арчлалт муу байна.  Дараагийн асуудал газар чөлөөлүүлэхэд үнэхээр хүндрэлтэй байдаг. Хүн бүр амандаа орсон тоо хэлнэ, тохиролцож чадахгүйгээс ажил удааширна. Үүнийг нэг стандартад оруулж өгөх хэрэгтэй байна.

"Ай Си Ти Сайн консалтинг" компанийн захирал С.Очирбат:

-Замын сан, арчлалтын асуудлыг улс төрөөс ангид байлгах ёстой. Улстөрчид авто зам ашиглалтад орууллаа гэдэг, маргаашнаас нь арчлалтыг хариуцах хүн байх ёстой. Ингэхийн тулд шатахууны онцгой албан татварыг замын санд төвлөрүүлж байж арчлалт сайжирна. Өмнө нь хуульд ингэж тусгасан ч Засгийн газар солигдоод өөрчилчихсөн. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол асуудал, маргаан дуусахгүй.

“Классик роуд” ХХК-ийн инженер Л.Батхүү:

-Намайг энэ салбарт 10 гаруй жилийн өмнө орж ирж байхад зам ашигласны хураамж, төлбөр бага гээд ярьж байсан. Өнгөрсөн зургадугаар сард манай салбарынхан чуулаад мөн ч энэ тухай ярьцгаалаа.  Нэг асуудлаа ярьсаар олон жил болж байна. Ерөнхий сайдтай уулзсаных арай өөр зүйл ярих хэрэгтэй. Манай салбарт ажиллах хүч дутагдалтай байгаа. Яг үнэндээ, авто замын салбарт дөрвөн сая төгрөг авч ажилласнаас БНСУ-д очиж ажил хийе гэсэн залуус олон болжээ. Замын салбарт ажиллах нөхцөл хүнд. Тиймээс энэ салбарт анхаарч өгөөч гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замын санг бие даалгах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгоод “Та бүхэн шийдлээ гаргавал ирэх оны төсөв хэлэлцэх үеэр их засвартай холбоотой төсвийг шийдэж өгье” гэлээ. Мөн “Тендер авчихаад хариуцлагагүй хандсан компаниудыг хар жагсаалтад оруулна. Хар жагсаалтад орсон компаниуд төрийн ямар ч худалдан авалтад оролцох эрхгүй. Ажлаа хариуцлагатай хийдэг компаниуд ялгарч үлдэнэ” гэдгийг онцоллоо.

Авто замчид түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, дайрга зэргийг зам барихад ашиглаад хууль зөрчсөн гэж цагдаагийн байгууллагад шалгуулдаг явдал цөөнгүй гардаг байна. Иймд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа замын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахад сум, орон нутгийн удирдлага дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргана гэлээ. Мөн авто замын сангуудад аудит оруулахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 11 цаг 24 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 11 цаг 29 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 11 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 11 цаг 38 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 13 цаг 43 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 13 цаг 50 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 14 цаг 10 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 14 цаг 15 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 14 цаг 19 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 14 цаг 27 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 14 цаг 31 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 15 цаг 3 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top