x

Ж.Сүхбаатар: Улаанбаатарчуудын 64 хувь нь авто машинаар явж байхад түгжрэлийг яаж бууруулах вэ дээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахад хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны ажил, бодлогыг танилцуулж байна.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Ерөнхий сайд олон талт үйл ажиллагаа явуулдаг учраас Түгжрэлийг бууруулах үндэсний хороон ажлыг дагнан явуулах боломжгүй байсан. Улмаар тус хороонд зохион байгуулалтын өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн. 

Нийслэлийн түгжрэлд хамгийн их хамааралтай нь сургууль, цэцэрлэгийн асуудал буюу боловсролын салбар юм байна гэж үзээд өнгөрсөн оны хавар Л.Энх-Амгалан сайдад Үндэсний хорооны даргын ажлаа хариуцуулсан байдаг.

Уг асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд хариуцаж байгаад Ерөнхий сайдын сүүлд гаргасан шийдвэрээр хавсарга байдлаар нэг сайд хариуцах биш, бодлогын хувьд тусалдаг, тусгай үүрэг даалгавар биелүүлдэг сайд байх нь зүйтэй гэж намайг Үндэсний хороон даргаар тохоон томилсон. 

Багцлаад хэлбэл миний үүрэг бол Үндэсний хорооны дүрэмд зааснаар УИХ, Засгийн газрын түвшинд нийслэлийн үйл ажиллагаанд бодлогыг дэмжих. Шинэ сэргэлт, нийтийн тээвэр гэх бодлого, зорилт дээр анхаарлаа хандуулах үүрэг даалгавар өгөгдсөн байдаг" гэв. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Намайг орж ирэхэд нийтийн тээвэр нэгдүгээрт гэдэг бодлого байгаагүй. Хотын асуудалд Засгийн газрын оролцох чиглэл орон зайг тодорхойлсон. Бодлого дээр будилаагүй, хэрэгжүүлэх асуудал байна. Нийтийн тээврийн шинэчлэл, холбоос зам дээр хөрөнгө тавигдсан.

Би Улаанбаатар хотын нийтийн тээвэр, зам, зорчилт хөдөлгөөн, хот төлөвлөлт гээд бүх асуудал руу орохгүй. УИХ-д Улаанбаатараас сонгогдсон болохоор зарим асуудалд оролцох үе бий. Хотын даргатай зэрэгцээд гамшиг, хог хаягдал, хот тохижилтын зэрэг хуулиар заагдсан үүрэгт ажилд нь оролцохгүй.

Анх намайг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдоод удаагүй байхад НИТХ, Хотын захиргаанаас, иргэдээс зааг ялгаагаа мөрдөхгүй байх вий гэсэн болгоомжлол байсан. Захиргааны эрхзүйн мэргэжлийн хичээлийг их сургуулиудад олон жил заасан учир эрх, үүргээ мэдэж, ажил хийж байгаа хэт дүр эсгэсэн байдлаас ангид байх ёстой бодлого баримталж байгаа. 

Мөн өнгөрсөн саруудад түгжрэлийг бууруулах захиргааны олон арга хэмжээнүүдээс татгалзаж байсан. Өнөөдрийн байдлаар 2,882,000 гаруй хүн зорчилт хөдөлгөөн дээр захирагдаж байгаа. Энэ тооноос бидний ажлын гол чиглэл гарч ирсэн. 

1,844,683 гаруй буюу 64% нь хувийн авто машинаар, 24% буюу 691 мянга гаруй хүн автобусаар явж байна. Бидний цаашдын зорилго бол автобус, хувийн машин хоёрын байрыг солих, чадвал тэнцүүлэх бодлого барих ёстой. Улаанбаатарчуудын 64% нь хувийн авто машинаар явж байхад түгжрэлийг яаж бууруулах вэ дээ. 

Түгжрэлийг бууруулахын тулд хувийн машинуудын хэрэглээг хязгаарлах, бууруулах, шахах механизмыг ашиглах шаардлагатай болж байна. Дээрх 64%-ийг задалж үзвэл 44% нь ажилдаа ирж очих, 35% хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, 14% амралт, 14% бусад гэж байгаа. 

Бүтэн жилийн хугацаанд Улаанбаатарт орж ирдэг машины тоо 59 мянгыг давсан. Өмнө нь энэ жилийн дотор орж ирдэг байсан. Жайкагийн судалгаагаар түгжрэлийн тааз 2025 онд тэг зогсолт болно. 

Мөн 2030 онд нийслэлийн хүн амын тоо хоёр саяд хүрнэ. Тиймээс түгжрэлийг бууруулах биш улам дордуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Биднийг ингээд яриад сууж байхад нийслэлийн хүн ам, машины тоо нэмэгдэж байгаа" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 48 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 57 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 4 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 8 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 13 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 16 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 11 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top