x

Улаанбаатар хот Сөүлийн дуудлагын төвтэй хамтран ажиллана

НЗДТГ-ын дарга И.Баатархүү БНСУ-ын “Dasan call center 120” төвийн ерөнхий захирал И И Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Тус төв нь БНСУ-ын Сөүл хотын төрийн үйлчилгээ, өргөдөл гомдол шийдвэрлэлт, лавлагаа мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. 

Улаанбаатар хотын хувьд хүн ам ихээр төвлөрөн суурьшсан томоохон дүүргүүдийн нутаг дэвсгэрт 2016 онд НЗДТГ-ын харьяа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийг байгуулсан бөгөөд өдгөө төрийн үйлчилгээ, өргөдөл гомдол шийдвэрлэлт, лавлагаа мэдээллийг 1800-1200 утсаар хүлээн авч, зургаан салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга И.Баатархүү уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Бид 73 өөр байршилд үйлчилгээ үзүүлж байсан төрийн 53 байгууллагыг нэг дор төвлөрүүлж, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулсан. Ингэснээр өргөдөл гомдлыг богино хугацаанд шийдвэрлэж, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүртээмжтэй болгож, улмаар төрийн үйлчилгээний шийдвэрлэлтийг хянах нэгдсэн системтэй болсон. Цаашид НҮНТ-ийн үйл ажиллагааг оператор тогтолцоонд шилжүүлж, хөгжлийн шинэ шатанд гаргах хэрэгцээ шаардлагатай тулгарч буй. Энэ хүрээнд бид цаашид танай байгууллагын туршлага болон технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх боломжийг судалж, мөн НҮНТ-д ажиллаж буй албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг хүрээнд хамтран ажиллах саналтай байна” хэмээсэн юм.

“Dasan call center 120” төвийн ерөнхий захирал И И Жэ “Өдгөө бид иргэдээс ирж буй гомдол, саналыг 10 мянга гаруй бүлэгт хуваан, мэдээллийн сан бий болгосон. Мөн иргэдээс ирж буй дуудлагыг 100 хувь хүлээн авч чадахгүй байгаатай холбогдуулан хиймэл оюун ухаанд суурилсан автомат хариулагчийг нэвтрүүлэхэд төвлөрөн ажиллаж байна. Энэ хүрээнд танай байгууллагатай хамтран ажиллахад таатай байх болно. Тухайлбал, гомдол, санал илэрхийлж буй зарим харилцахад хэцүү иргэдтэй хэрхэн харилцах талаарх гарын авлагыг боловсруулан бэлдсэн бөгөөд мэдээллийн сан бий болгох тал дээр хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс бүхий л талаар хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 48 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 57 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 4 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 8 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 13 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 16 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 11 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top