x

Нэг голын усанд хоёр удаа ордоггүй: Х.Баттулга

Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Хөх Монголын хөх туг” хөдөлгөөн байгуулаад хөдөөгүүр “аялан тоглолт” (чуулга уулзалт) хийж яваа зураг соошил орчинд үзэгдэх болов. "Аялан тоглолт"-ыг нүүрсний хулгайн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа А.Адъяасүрэн гишүүн, “босоо” Ганбаа нар дагалдсан нь үзэгчдийг улам ч хөгжөөж байх шиг байна. 

Зарим нь санаатай санаандгүй эндүүрч, “Л.Гантөмөр Х.Баттулгатай нийлээд орон нутгаар явж байна” гэх мэдээллийг соошилд сэвсэнээс үзвэл экс Ерөнхийлөгчийн энэ үйлдэл байндаа тусч байгаа бололтой. Ингэж харагдуулах нь түүний гол зорилго. АН аль болох муу муухай харагдаж байж МАН-д хожил нь ирнэ шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ сонгуульд ялагдвал хамгийн түрүүнд шоронд орох хүмүүсийн нэг учраас өөрөөр байх аргагүй. Арга барагдвал хөдөлгөөнөө нам болгоод сонгуульд ороход АН-ын авах саналаас хумсалж чадна гэсэн тооцоотой. 

Түүнээс биш Л.Гантөмөрийн хувьд Х.Баттулгад “Баяртай” гэдгээ аль хэдийн хэлчихсэн. Зүгээр намын жирийн гишүүний хувьд нам дотроо амьдраад явж болох хэдий ч сонгуульд нэр дэвших болон сонгуульт албан тушаал хаших талаар яриа байх боломжгүй. Ядаж л өнгөрсөн хоёр удаагийн УИХ, орон нутгийн сонгуульд АН-ыг ялагдуулсных төлөө Х.Баттулга гэдэг хүнтэй “улс төрийн хариуцлага” ярих ёстой. Ингэж чадахгүй бол намын дарга байгаад яах юм. С.Эрдэнэ гэдэг хүн нэг удаа “Х.Баттулгыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хариуцлагаа би хүлээнэ ээ. Энэ хүнийг яасан ч АН-д эргэж оруулахгүй” гэж хэлсэн удаатай. Хэлсэндээ ч хүрсэн. Х.Баттулга гэдэг хүнтэй бүтэн гурван жил дайтаж байж намынхаа тамгыг авч үлдсэн. Л.Гантөмөр түүнээс дор байх гэж үү?

Гэвч АН-ын зарим гишүүдийн хувьд Х.Баттулга гэдэг хүн “хаан” хэвээр байгаа. Ялангуяа түүний нүүрс, төмөр замаас угаасан “хар” мөнгө дуусаагүй цагт. Сая орон нутгаар явахдаа ичих ч үгүй тайзан дээр “Дөрвөн жил төрийн тэргүүн хийгээд үзчихээр чинь энэ улс орны төлөө үнэхээр сэтгэл шимширдэг юм байна. Олон орны төрийн тэргүүнүүдтэй уулзаад ярилцаад үзэхээр тархи толгой задардаг юм байна” гээд зусардаад зогсож байна лээ. Уг нь энэ тухай “мориноосоо буугаад” бодох биш, “мориндоо мордоод” хиих ёстой байсан юм л даа. Атал 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод хамгийн түрүүнд хийсэн ажил нь юу байлаа?

Тавантолгойн ордын эргэлтэнд оруулахаар (УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхээр) хөрөнгө оруулагч нартай ажиллаж  байсан Ерөнхий сайд асан М.Энхсайханыг “Тавантолгойн ордыг 60 жилээр зарах гэрээ хийх гэж байсан” (ядаж хийчихсэн ч биш шүү) гэж гүтгээд, УЕП-ын газар дээр өөрийн биеэр очиж үүрэг даалгавар өгөөд хилс хэргээр шоронд хийсэн. Оюутолгойн ордыг хөдөлгөж, өнгөрсөн 30 жилийн түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн хоёр сайдаа суулгасан. Нэгийнх нь хэрэг хэрэгсэхгүй болоод буцсан ч гэлээ үр дүнд нь Монголыг сонирхож байсан гадаадын бүх хөрөнгө оруулагч нар дайжиж гарсан.

Эцэст нь уул уурхайн үр ашигтай гэсэн бүх ордыг төр аваад, мөнгөнийх нь урсгалыг нэг нам контрольдоод явж байна. Монголд эрүүл саруул улс төр, улс төрийн өрсөлдөөн байхгүй болсон. Монголчууд нийтээрээ уул уурхайгаас орж ирж байгаа төрийн мөнгөний боол болсон. Улс төр нь худалдагдсан, хэвлэл мэдээлэл нь худалдагдсан, чөлөөт зах зээл, өрсөлдөөн байхгүй болсон. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө үгүй болсон. Өмнөх нийгмийн үе шиг нам төвтэй төр, төрийн захицуулалттай эдийн засаг руу буцсан. Сүүлийн 20-30 жилд бий болгосон ардчиллын бүх ололтоос МАН-тай хамт ухарсан. Юу яасан төмөр зам, нүүрсний хулгай...

Энэ бүхний шалтгааныг бий болгосон хүн нь Х.Баттулга өөрөө. Гэрийн нохой хээрийн нохойтой (МАН-тай) нийлэхээрээ дийлдэхээ больдог гэдэг л болсон доо. Одоо энэ хүн эргэж ирээд “Монголчууд баялагтай эзэн байх” тухай монголчуудад ярьж байгаа бол ёстой гонжийн жоо, голионы баас гэдэг билүү. Өмнө нэг удаа "Монгол ялна" гэж гараад Монголоо ялагдуулсан. Нэг голын усанд хоёр удаа ордоггүй гэдэг байх аа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.165)
    Баттулгаас баасаа савиртал айцгааж байна даа,тэр иргэж ирнээ,Монголыг тэр л хөгжүүлнэ
    2023 оны 09 сарын 01 | Хариулах
  • Ёндонжамц (172.68.93.135)
    Айж байхгүй юу
    2023 оны 08 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 3 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 3 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 30 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 3 цаг 32 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 3 цаг 32 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 3 цаг 33 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 37 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 5 цаг 29 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 5 цаг 33 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 5 цаг 33 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 5 цаг 35 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 5 цаг 36 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 5 цаг 37 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 5 цаг 39 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 5 цаг 40 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 6 цаг 46 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top