x

Хоногт 25 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай нүхэн гарц хийж байна

БНХАУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц хийхээр болсон. Эдгээр нүхэн гарцаар том оврын машин, нийтийн тээврийн автобус чөлөөтэй зорчих боломжтой юм. Мөн ус зайлуулах систем, явган болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Тус нүхэн гарцууд ашиглалтад орсноор авто зам төмөр замтай огтлолцохгүй болж, галт тэрэгний хөдөлгөөнөөс шалтгаалсан зохиомол ачаалал байхгүй болно. Төслийн нэгдүгээр байршил буюу Таван шар, төмөр замын 396 дугаар гарам дахь нүхэн гарцын бүтээн байгуулалтын байршилд Хотын дарга ажиллалаа.

Хотын дарга Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хот голоороо төмөр замаар тусгаарлагддаг. Энэ нь тодорхой хэмжээгээр замын хөдөлгөөний ачаалал үүсгэдэг. Судалгаагаар авто замтай огтлолцсон төмөр замын гармуудаас болж өдөрт 120-160 минутын хугацаанд тухайн хэсгийн хөдөлгөөн зогсдог. Уг зохиомол ачааллыг шийдэх чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт бол энэхүү нүхэн гарц юм хэмээлээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Улаанбаатар хотод анх удаа шинэ технологи ашиглан уг бүтээн байгуулалтыг хийж байна. Галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр тулаас хийж, нүхэн гарцын ажлыг гүйцэтгэнэ гэсэн үг. Наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод ашиглаж байгаа хамгийн хүнд даацын галт тэргийг энэ хэсгээр явуулж, туршилт хийнэ. Туршилт амжилттай болбол түр байгууламж доор арматур зангидаж, бетон угсран, нүхэн гарцын угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Газар чөлөөлөлтөд асуудал тулгарч байгаа. Зарим аж ахуйн нэгж тогтоосон үнэлгээнээс хэд дахин өндөр өртгөөр газраа санал болгож байна. Хэрэв газар чөлөөлөлтөө хугацаа алдалгүй хийж чадвал эхний гурван байршлын хийцлэл 2024 оны дөрөвдүгээр сард дуусах төлөвтэй байгаа гэв.

“Чайна тисижу сивил инженеринг групп” ХХК-ийн талбайн инженер Ли Шуа:

-Төмөр зам дээр агаарын шугамын бэхэлгээний ажил хийж байгаа бөгөөд нийт гурван багц дам нурууг бэхлэх юм. Одоогоор эхний хоёр багц дам нурууг бэхлээд дуусаж байна. Тодруулбал, D32 маркийн хөндлөн болон босоо дам нурууг ашиглаж, агаарын тоноглол, гүүрэн хэлбэрийн барилга байгууламж бий болгоно гэсэн үг. Үүнд 25 метрийн гүнтэй, 1.5 метрийн диаметртэй хүчитгэсэн бетон хийцлэл бүхий тулгуур багана байрлуулж байгаа. Гурван багц тулгуураа хийсний дараа нүхэн гарцын ухмалын ажлаа гүйцэтгэнэ. Ингэхдээ галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоохгүйгээр туннелээ хийх бөгөөд аюулгүй гэлээ.

Таван шар, төмөр замын 396 дугаар гарам дахь нүхэн гарц ашиглалтад орвол хоногт 25 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай болох аж. Энэ мэтчилэн Геологийн төв лабораторийн уулзвар, “Hermes” төвөөс урагш Төмөр замын зоорь, “Нарантуул” худалдааны төвийн урд уулзвар дээр нүхэн гарц хийх юм.

Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, авто замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 12 цаг 25 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 12 цаг 29 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 12 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 12 цаг 38 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 14 цаг 44 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 14 цаг 51 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 15 цаг 10 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 15 цаг 15 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 15 цаг 20 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 15 цаг 27 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 15 цаг 32 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 16 цаг 4 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top