x

С.Бямбацогт: Бээжин хотын Зам харилцааны их сургуульд 42 оюутан үнэ төлбөргүй суралцана

Зам, тээврийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах асуудлаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Тэрээр "Зам, тээврийн салбарт 50,000 орчим хүн ажилладаг. Авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбар өргөжих хэрээр боловсон хүчний дутагдалд орох төлөвтэй байна. Ялангуяа төмөр замын болон иргэний нисэхийн салбарт. Тиймээс ирээдүйн залуучуудаа бэлтгэх бодлогыг боловсруулж, гадаад, дотоодын их, дээд сургуулиудад сургаж байна.

Өнөөдрийн байдлаар зам, тээврийн чиглэлээр дотоодод 3,000 гаруй, гадаадад 400 гаруй боловсон хүчин бэлтгэгдэж байгаа.

БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны их сургуульд 60 оюутан элсүүлэх байснаас 42 нь тэнцэж суралцах батламжаа өнөөдөр гардаж авах гэж байна. Эдгээр оюутан авто тээвэр, авто зам, агаарын тээвэр төмөр замын чиглэлээр үнэ төлбөргүй суралцана. Амжилттай суралцаж ирээд Монголын төмөр зам зэрэг байгууллага болон МИАТ компанид ажиллах боломжтой.

Мөн Москвагийн Авто замын дээд сургууль, Төмөр замын их сургуульд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж байгаа. Цаашид Герман, БНСУ, Катар, АНУ-д зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэнэ.

Герман улсын МСҮТ-д нэг жилд 50 гаруй оюутан зам, тээврийн мэргэжлээр үнэ төлбөргүй суралцаж, ажиллаж, төгсөж байна.

Манай улс 1,100 километр гол төмөр замтай байсан бол одоо 2,000 гаруй километр төмөр замтай болоод буй. Сайншанд-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд төмөр замтай болсон.

Одоо Орос, Хятадыг холбосон баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замтай болно.

Хятад улстай зөвхөн Эрээн-Замын-Үүд боомтоор холбогдож байсан бол таван төмөр замаар гарах бололцоотой болж байна.

ОХУ, БНХАУ-ыг холбосон ганцхан төмөр замтай байсан, одоо гурван төмөр замтай болох бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа. Төмөр зам нэмэгдэх хэмжээгээр боловсон хүчин шаардлагатай.

Агаарын тээврийн салбар 35 улсын 105 чиглэлд шууд нислэг үйлдэх боломжтой болсон.

Өнгөрсөн онд БНСУ руу долоо хоногт 12 нислэг үйлддэг байсан бол өнөөдөр 80 нислэг үйлдэж байна.

Орон нутгийн хувьд 9 аймаг руу нислэг үйлддэг боллоо. Иймээс зам, тээврийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг тоог нэмэх шаардлага тулгарч байна" хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 19 цаг 28 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 37 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 43 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 48 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 52 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 55 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 50 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top