x

Сурагчийг сургуулиас хөөх чинь ялгаварлал, гадуурхал шүү, Боловсролын сайд аа?

Хичээлийн жил эхлэхээс урьтаж бас нэгэн асуудлыг хөндөх хэрэгтэй болов. Баянгол дүүргийн нэгэн сургууль дээр ахлах ангийн хоёр сурагч нийлж багшийгаа зодсон, үүний улмаас зодоон хийсэн сурагчийг сургуулиас хөөсөн тухай "Өдрийн сонин" мэдээлжээ.

Зодуулсан гэх багш энэ тухай “энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг” хэмээн мэдүүлсэн бол тус сургуулийн сурагчид уг багшийн тухай арай өөр зүйлийг өгүүлсэн байна. Тухайлбал, хүүхдүүдийг ялгаварладаг, царай зүсээр нь доромжилж гутаадаг, эмэгтэй сурагчдын биед хамаа намаагүй хүрдэг, айлгаж ичээдэг ёс зүйгүй багш гэжээ.

Баянгол дүүргийн цагдаа уг хэргийг шалгаад гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэргийг хаасан атал сургуулийн захирал, удирдлагууд хүүхдүүдийг сургуулиас хөөсөн байна. Ингэхэд сургуулийн дүрэм журамд ийм зүйл бий юу? Байдаг бол яагаад?

Уг нь бол орчин цагийн Монгол Улсад хэн нэгний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх шийддэг. Гэтэл цагдаагийн байгууллага “гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүнгүй” гээд хэргийг хаачихаад байхад сургууль яагаад хүүхдүүдийн эрхийг зөрчиж, хууль шүүхийн байгууллагын ямар нэг шийдвэргүйгээр сургуулиас хөөв? Хүүхдэд буруу байлаа гэхэд үүнийх нь төлөө сургуулиас хөөх, сурч боловсрол эрхийг нь хасах эрх сургууль, боловсролын байгууллагад бий юу?

Сурагчдын өгсөн мэдээллээс харахад тухайн багш өөрөө ч гэсэн өөгүй нөхөр биш аж. Сурагчдыг ялгаварладаг, доромжилдог, эмэгтэй сурагчидтай зүйл бусаар харьцдаг, айлгаж ичээдэг гээд боловсролын байгууллагад ажиллуулж болохооргүй ёс суртахуунтай нөхөр байна. Үүнийх нь төлөө хүүхдүүд багшийгаа хариу шийтгэсэн бол тухайн сургуулийн удирдлага ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Хүүхдүүдийн суралцах орчинд ийм нөхцөл байдал үүсгэснийхээ төлөө, ийм багш ажиллуулсныхаа төлөө өөрөө шүүхийн өмнө зогсох ёстой юм.

Гэтэл “сургуулийн нэр төр” гээд сурагчаа сургуулиас хөөнө гэдэг бол нэг төрлийн ялгаварлал юм. Нөгөө талаас хүүхдийн сурч боловсрох эрхэнд халдаж буй үйлдэл. Сургууль, боловсролын байгууллага хэдийгээр хүүхдэд боловсрол олгох үүрэгтэй ч үүнээс илүү чухал үүрэг нь хүүхдийг ямар нэг байдлаар ялгаварлалд өртүүлэхгүй байх, сурч боловсрох тэгш боломжоор хангах явдал. Харамсалтай нь манай боловсролын систем одоо хэр нь үүнд бэлтгэгдээгүй хэвээр байна. Тиймээс “сургууль, боловсролын байгууллагын нэр хүнд” гэдгээр халхавчлан хүний эрхийн зөрчил гаргадаг, хүүхдийн эрхийг зөрчдөг явдал хадгалагдсан хэвээр. Яг өмнөх нийгмийн үе шиг.

Уг нь бол ардчилсан нийгэмд төрийн байгууллага, төрийн нэр хүнд гэдэг зүйл байдаггүй. Харин хувь хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хамгаалах үүргийг төр өөрөө хүлээдэг. Гэтэл Монгол Улс иргэний ардчилсан нийгэмд шилжээд 30 гаруй жил болж байхад боловсролын байгууллагаасаа эхлээд төрийн бүх байгууллагууд нь үүнийг ухамсарлаагүй, амьдарч байгаа нийгмийнхээ ёс суртахууныг  таньж мэдээгүй байна гэдэг бол жинхэнээсээ “боловсролгүй байдал” юм.

Өмнөх нийгмийн үед жишээ нь муу сурлагатай хүүхдүүдийг “мэдрэл муутай” гээд тусгай сургууль руу шилжүүлчихдэг, жаахан сахилгагүй, хөдөлгөөнтэй нэгийг нь наймдугаар анги төгсөнгүүт нь “ажилчин ангийн" эгнээнд шилжүүлэхээр ТМС /Техник мэргэжлийн сургууль/-д хүчээр хуваарилдаг байлаа. Тухайн хүүхэд ирээдүйд хэн болох, ямар мэргэжил эзэмших, нийгмийн аль анги давхаргад багтахыг хүүхэд өрөө биш, төр, төрийн байгууллагууд өмнөөс нь шийддэг. Социализмын үеийн шүүх гэдэг нь нэр төдий, шүүхийн өмнөөс нам, төрийн байгууллагууд шийдвэр гаргадаг байж. Сургууль, боловсролын байгууллага дотор байсан энэ ялгаварлал өнөөдрийг хүртэл өвлөгдөөд, амь бөхтэй явж байна л даа. 

Жилийн өмнө байх. Манайдаа нэртэйд ордог нэг өмгөөлөгчийн охин "найзынхаа толгой дээр халуун кофе" асгасан хэргээр МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хөөгдөж байлаа. Тус сургуулийн захиргаа ч гэсэн "Ийм ёс суртахуунтай хүн хуульч мэргэжлээр ажиллах ёсгүй" гэдэг үндэслэлээр, үнэн хэрэгтээ бол сургуулийнхаа нэр хүндийг хамгаалахын тулд оюутнаа сургуулиас хөөсөн хэрэг. Хэдийгээр уг оюутан "хуульч  мэргэжлээр ажиллах ёс суртахууны эрхгүй" байж болох ч түүнд хууль зүйн боловсрол олгохоос татгалзах эрх сургууль, боловсролын байгууллагад бий юу гэдэг бас л эргэлзээтэй.    

Б.СЭМҮҮН

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (172.69.252.157)
    Охидууд багшийг оролддог бол яахуу, Багшийг зодсон сурагчийг хүүхдийн колонд явуулах нь зүйтэй
    2023 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (172.69.252.161)
    Сурагчдыг хөөгөөгүй гэсэн. Өөр сургууль руу эцэг эх нь сургуулийн удирдлагатай нь ярилцаж шилжүүлсэн юм билээ. Асуудлаа сайн судалж бодит эх сурвалжаас мэдээлэл авч нийтлэл бичээч. Яаж ч бодсон багшийг зодно гэдэг буруу.
    2023 оны 08 сарын 21 | Хариулах
    • иргэн
      Охидоор оролдсон бол зодох нь зөв.
      2023 оны 08 сарын 21
  • Зочин (172.69.252.164)
    Багшаа зодчихоод байвал хэцүү л юм байна Одоо зодож байна Яваандаа багш нарын амь насанд халтай л юм
    2023 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (172.68.93.135)
    Наад багш чинь л шар сэмжилж найз охидоор оролдсон эр хүн шиг хариу барьсан сурагчид
    2023 оны 08 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 2 цаг 32 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 2 цаг 36 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 2 цаг 38 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 3 цаг 11 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 3 цаг 28 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 3 цаг 47 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 5 цаг 34 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 5 цаг 56 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 6 цаг 5 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 6 цаг 13 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 6 цаг 25 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 6 цаг 33 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 6 цаг 37 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 6 цаг 41 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 6 цаг 45 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 7 цаг 20 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top